gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     7.04
  • Валютын ханш
    $ | 3582₮
Цаг агаар
 23
Зурхай
 7.04
Валютын ханш
$ | 3582₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 7.04
Валютын ханш
$ | 3582₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Жүжигчин Брэд Питт архины хамааралтай байснаа хүлээн зөвшөөрчээ

Э.Онон
Дэлхийд
2019-09-07
68
Twitter logo

Жүжигчин Брэд Питт энэ жил "Once Upon a Time in Hollywood", "Ad Astra" зэрэг нэр хүндтэй кинонд дүр бүтээж, карьерын хувьд амжилттай явж байгаа билээ. Тэрээр фитнесээр хичээллэн эрүүл, эерэг амьдралын хэв маягт шилжих гэж багагүй хичээл зүтгэл гаргасан тухайгаа “The New York Times" сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ.

2016 онд Брэд Питт, Анжелина Жоли нар 11 жилийн хамтын амьдралаа эцэслэх шийдвэр гаргасан нь олныг цочирдуулсан. Тухайн үед зургаан хүүхэдтэй Холливудын алдарт хосын салах болсон шалтгааныг архитай холбон тайлбарлаж байв. Харин Брэд Питт “The New York Times” сонинд өгсөн ярилцлагадаа архинд донтсон гэдгээ хүлээн зөвшөөрөхөөс гадна хувийн амьдралынхаа талаар илэн далангүй ярилцжээ Тэрээр “Би бүх зүйлийг хязгаарт нь хүргэсэн байсан тул архи уухаа зогсоосон” хэмээсэн байна.

Өөрийнхөө муухай талыг хүмүүст илчлэх нь өөрийгөө чөлөөлөхтэй адил мэдрэмж өгсөн

Мөн Анжелина Жоли гэрлэлтээ цуцлуулахаар өргөдөл гаргасны дараа Брэд Питт "Alcoholics Anonymous" нийгэмлэгт элсэн 1,5 жилийг өнгөрөөжээ. Тус нийгэмлэгт ижил зовлонтой ч огт танихгүй хүмүүс туршлагаа хуваалцан бие биенийгээ дэмжиж хоорондоо ярилцдаг гэнэ. Брэд Питтийг бие болон сэтгэл санааны хувьд эргэн сэргэхэд уг нийгэмлэгийн залуучууд ихээхэн тусалжээ. Ингэсний үр дүнд архинд донтох өвчнөөсөө ангижирч чадсан байна. Тэрээр энэ талаар сэтгэгдлээ хуваалцахдаа “Би тэнд залуучууд тойрч суугаад нээлттэй, шударгаар асуудлаа ярилцаж байхыг сонссон. Би өмнө нь хэзээ ч ийм илэн далангүй зүйлс сонсож байсангүй. Энэ бол шүүмжлэлийн талаар ярьж болох хамгийн аюулгүй газар” хэмээжээ.

Тухайн үед нийгэмлэгийн залуучууд Брэд Питтийг хүндэтгэн, нэг нь ч түүний өөрийнхөө талаар ярьсан түүхүүдийг хэвлэлийнхэнд худалдаагүй гэнэ. “Өөрийнхөө муухай талыг хүмүүст илчлэх нь өөрийгөө чөлөөлөхтэй адил мэдрэмж өгсөн” гэж Брэд Питт өгүүлжээ. Ийнхүү жүжигчин залуу "Alcoholics Anonymous" нийгэмлэгт 1,5 жилийг өнгөрүүлсний дараа бие болон сэтгэл санааны хувьд дахин сэргэж, ажилдаа шамдан орсон аж.

Эх сурвалж: Wmagazine

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан