Хилийн цэргийн дээд, Батлан хамгаалахын их сургуулийн төгсөгчдийн баяр өчигдөр Сүхбаатарын талбайд боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж төгсөгчдөд баяр хүргэж амжилт хүсээд хорь гаруй жилийн өмнө офицер хэмээх эрхэм цол хүртэж албаныхаа анхны томилолтоо авч байснаа дурсан ярьлаа.
Мөн Батлан хамгаалах яамны сайд Л.Болд сонсогч болон офицеруудад баяр хүргэлээ. Энэ удаа Батлан хамгаалахын их сургуулийн 78, Хилийн цэргийн дээд сургуулийн 52 дахь төгсөлтөө хийж байгаа аж. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БХИС-ийн сонсогч Г.Аззаяад ромбо дипломыг нь гардуулж өгсөн юм. Тэрбээр Иракийн "Эрх чөлөө" ажиллагааны хоёрдугаар ээлжинд онцгой гавьяа байгуулж Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулсан аж.
С.Уянгазул