Компаниуд билэг тэмдэг болсон логогоо оюуны өмчийн газраар баталгаажуулж, үнэлүүлдэг. Жишээлбэл, Кока кола компани гэхэд логогоо 67 сая ам.доллараар үнэлүүлсэн байна. Хэрэв логог зөвшөөрөлгүй хууль бусаар ашигласан тохиолдолд дээрх мөнгийг төлнө гэсэн үг. Энэ мэтчилэн компаниуд бүтээгдэхүүнийхээ таних тэмдэг болсон логог оюуны өмчийн газар бүртгүүлж, өөрийн бүтээл болгодог аж. Үүнийг манайхан сайн мэдэхгүйгээс болж гадаадын компаниудын логог хууль бусаар ашигладаг аж. Үүнээс болж их хэмжээний мөнгөний өрөнд орох явдал гарах болжээ. Одоогоор хоёр томоохон аж ахуйн нэгж гадаадын нэртэй компаниудын логог ашиглаад өрөнд оржээ. Үүнийг Оюуны өмчийн газраас шалгаж үзээд алдаа дутагдлыг нь арилгаж дахиж ийм зүйл болохгүй гэдгийг дээрх компаниудад мэдэгдсэн гэнэ. Одоогоор ямар нэртэй компани гэдгийг нууцалж байна. Гэтэл манай улсын билэг тэмдэг болсон, олон улсын оюуны өмчөөр баталгаажуулсан нэр болон логог гадны оронд ашиглах явдал ч цөөнгүй гардаг байна. Жишээлбэл, Чингис хаан гэх нэрийг гадаадын орнууд архи, бал, харандаа, цэнгээний газар гээд олон юманд хууль бусаар ашигладаг. Хэрэв холбогдох газрууд хууль журмын дагуу ажилладаг бол дэлхийн талыг эзэлж явсан бидний өвөг эцгийн маань нэр харандаа дээр гарахгүй байсан биз.
Өнөөдөр Оюуны өмчийн газар хэмээх сүржин нэртэй энэ байгууллага ямар ажил хийж байгаа нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл тэд хэзээ хэнээс гомдол ирэх бол хэмээн сууж байхад оюуны өмчийн хулгайчид хэрэгжихгүй хуулийг овжин ашиглаж мөнгө олж, шинэ зүйл хийснийхээ төлөө сэтгэгчид мөнгөний өрөнд орж байна. Мөн бидний өвөг эцгийн нэрээр мөнгө олдог гадаадын орнууд хүрээгээ тэлсээр байгаа нь харамсалтай.
Оюуны өмчийн 230 хулгай гарчээ
Өнгөрсөн оны эхний есөн сарын байдлаар гэхэд зар сурталчилгааны 111, оюуны өмчийн 34 зөрчил илрүүлж, 26 сая төгрөгийн мөнгөн торгууль ногдуулж, сая гаруй төгрөгийн эд зүйлс хураан авчээ. Харин өнгөрсөн онд оюуны өмч хулгайлсан 230 орчим зөрчил илэрч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 дахин нугалсантай тэнцэх мөнгөн торгууль тавьж, арга хэмжээ авчээ. Дээрх тоо баримт бол зөвхөн иргэд Оюуны өмчийн газарт хандаж, хууль журмын дагуу шалгуулсан тоо. Үүний цаана хэдэн мянган иргэн, аж ахуйн нэгж оюуны бүтээлээ амар хялбар аргаар мөнгө олдог хулгайч нарт алдсан нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл, хэдэн жилийн турш хүч чадал, хөрөнгө мөнгө, амьдралаа зориулан байж хийсэн үнэт бүтээлийг хэн нэгэн олшруулаад зарж, ашиглаж мөнгө олж байхад Оюуны өмчийн газрынхан гараа хумхиад сууж байгаа юм. Тэд иргэдээс санал гомдол ирвэл шалгах үүрэгтэй. Түүнээс биш хэн нэгний бүтээл алдагдаж байна уу үгүй юу гэдгийг хамаагүй мэт суух журамтай. Сүүлийн жилүүдэд оюуны өмчийн хулгай өдөр болгон гарч байхад найман жилийн дотор ердөө 11 гэмт этгээд шүүхийн байгууллагад шилжүүлсэн гэнэ. Зохиогчийн хуулийг өөрчилснөөр ийм хэрэгт торгууль тавиад өнгөрдөг байна. Өнөөдөр оюуны өмчийн хулгай газар аваад байгаа гэдгийг оюуны бүтээлээ алдсан олон иргэн ярьж байна. Тухайлбал, хэдэн сарын хөлс хүчээ шавхан байж хийсэн сд-гээ дуучид хэвлэлтнээс олж ирж амжаагүй байхад аль хэдийнэ “Нарантуул” Бөмбөгөр гээд томоохон захууд дээр ирчихсэн 1000-1500 төгрөгөөр зарагдаж байх жишээтэй. Үүнд хяналт тавих ямар ч боломж байхгүй гэж хэлж болно. Дээрх захууд дээр очоод сд зардаг ченжүүдийг торгох гэхээр “бидэнд ямар ч хамаа байхгүй. Эрээнд их хэмжээгээр олшруулчихсан хямдхан зарж байхад нь олж ирсэн юм” хэмээн хээв нэг хариулдаг байна.
Мэдлэг байхгүйгээс болж насан туршдаа мөнгө олох боломжоо алджээ
Дэлхийд гайхагдсан зүйл бүтээж чадаж байгаа хүн манай улсад олон байгаа. Он гарсаар 30 гаруй шинэ бүтээлийг оюуны өмчийн газар бүртгэсэн гэх гэгээлэг мэдээ байна. Гэхдээ олон нийтэд оюуны бүтээлээ ёс журмын дагуу бүртгүүлээд өөрийн өмч болговол дараа нь түүнийхээ үр шимийг яаж хүртдэг вэ гэдэг мэдээлэл хомс байгаагаас манайд оюуны өмчөө бүртгүүлэх соёл үгүй байна гэж хэлж болно. Дэлхийд байхгүй бүтээл хийчхээд оюуны өмчийн газар бүртгүүлэхгүй байж байгаад патентаа алдсан хэрэг таван удаа гарсан аж. Өөр нэг зүйл нь бүтээлээ үнэлж чадахгүй байгаа хэрэг юм. Баримт дэлгэхэд иргэн Б зах зээлийн нөхцөлд их хэмжээний ашиг олж болохуйц цэвэр ус хийх технологи олж чадсан байна. Үүнийгээ нэгэн компанид таван сая төгрөгөөр санаагаа худалдсан аж. Гэтэл түүний оюуны өмчийг худалдаж авсан компани зах зээлд эрэлт ихтэй цэвэр ус хийж, их хэмжээний ашиг олж байна. Хэрэв дээрх хүн патент авчихсан бол тухайн компаниас сард таван сая төгрөг авч байх боломж байжээ. Энэ мэтчилэн дурьдаад байвал дээрх зүйлтэй адил олон баримт хөврөх аж.
Э.Хүрэлбаатар http://www.niigmiintoli.mn/