Гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатартай ярилцсанаа хүргэе.
-Улирч
буй оныг танай яам арвин үйл явдлаар
өнгөрөөж буйг Монголчууд мэднэ. 2009 он
ГХЯ-ны хувьд юугаараа онцлог өнгөрч
байна вэ?
-Мэдээж
хэрэг жил бүр өөрийн гэсэн онцлог үйл
явдал тохиодог. Гэхдээ манай дипломат
түүхийн хуанлийн үүднээс авч үзвэл 2009
гэсэн он өвөрмөц өнгө аястай байлаа.
Олон зүйл хийлээ. Хамгийн энгийн жишээ
бол гадаад харилцааны түүхэнд нэгэн
жил хамтдаа ховор тохиох үйл явдлууд
болсныг олон түмэн сайн санаж байгаа
байх. Энэ бол ОХУ-ын Ерөнхийлөгч, Засгийн
газрын тэргүүн, Холбооны зөвлөлийн
дарга нар бүгд 2009 онд Монгол Улсад
айлчиллаа. Ганц жилийн дотор төрийн
дээд, өндөр хэмжээний гурван айлчлал
нэг улсаас зохиогдоно гэдэг тун ховор.
Энэ бол манай гадаад бодлого, нэр хүнд
баттай суурин дээр тулгуурлаж буйн
илрэл юм. Мөн олон улсын тавцан дээрх
Монгол Улсын дуу хоолой ч дэлхийн нийтийн
сонорт хүрч, анхаарлыг нь харьцангүй
илүү татдаг болсны дохио юм гэж дүгнэж
байгаа.
-Л.Брежневээс
хойш 26 жилийн дараа В.Путин айлчилж
ирсэн байх аа...
-Ер
нь том хэмжээний айлчлалууд ийм хугацааны
давтамжтай байх нь цөөнгүй. Гэтэл энэ
жил арай өөр байв. ОХУ бол НҮБ-ын Аюулгүй
байдлын зөвлөлийн байнгын таван гишүүний
нэг. Цөмийн их гүрэн. Тиймээс хойд хөршийн
шийдвэр гаргах дээд түвшний хүмүүс энэ
жил ийнхүү айлчилсан нь маш ач холбогдолтой
явдал болсон. Манайхаас ч ОХУ-ыг чиглэсэн
чухал айлчлалууд болсон. Гэхдээ айлчлалууд
гадаад үйл ажиллагааны нэг л хэсэг.
Айлчлалын агуулга, үр өгөөж гэдэг бол
бидний хараа, анхаарлын төвд байдаг гол
асуудал. Хоёр орны эдийн засгийн хамтын
ажиллагаанд, манай улс орны хөгжилд
тухайн арга хэмжээ бодит ямар хувь нэмэр
оруулж байна вэ гэдэгт л айлчлалын
агуулга оршиж байх учиртай.
-Гэхдээ
дээрх айлчлал агуулгын хувьд стратегийн
ач холбогдолтой байсан шүү дээ?
-Аль,
алийгл агуулсан. ОХУ бол манай стратегийн
түнш. Үүнийг албан ёсоор бид тунхагладаг.
Ер нь аливаа том хэмжээний айлчлал ийм
мөн чанарыг байнга агуулж байдаг. Гэхдээ
дээрх айлчлалуудын эргэн тойронд
худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлууд
түлхүү яригдсан. Айлчлалууд хоёр орны
харилцааны цар хүрээг тогтмол тэлж
байдаг. Тухайлбал, саяхан тэрбум долларын
босгыг давдаггүй байсан манай хоёр орны
худалдааны эргэлт гэхэд л уг босгыг
давчихлаа. Гэтэл хэдхэн жилийн өмнө
манай улсын худалдааны нийт эргэлт
тэрбумд ч хүрдэггүй байсан. Одоо тэгтэл
ганц улстай хийсэн худалдаа энэ хэмжээг
өлхөн давж байна.
Гадаад хэргийн яамыг Гадаад харилцааных болгосон нь худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлыг манайд шилжүүлсэнтэй холбоотойг та бүхэн мэднэ. Манай гадаад худалдаа сүүлийн жилүүдэд харьцангүй эрчимтэй өсч байна. Үүнийг сааруулахгүй, харин нэмэгдүүлж байхад бид анхаарч ажиллаж байна. Эдүгээ манай гадаад худалдаа гурван тэрбум гаруй долларын эргэлттэй байна. Үүнээс харахад, манай улсын гадаад худалдаа, эдийн засгийн үйл ажиллагааны далайц нэлээд өргөжиж байна гэж хэлж болно. Гадаад худалдааны чөлөөт байдлыг хадгалж, эрчимтэй даяаршиж буйн хаялга л энэ болов уу гэж боддог. Гэхдээ зөвхөн тоо хөөж болохгүй. Чанарыг эрхэмлэж, өөрчлөлт хийх хэрэгтэй. Өнөөдөр манай гадаад худалдаа алдагдалтай хэвээр л байна. Өөрөөр хэлбэл, гадагшаа гаргахаасаа илүү гаднаас авах нь их байна.
-Таны
бодлоор экспортыг сайжруулахын тулд
ямар ажил явуулах нь зүйтэй вэ?
-Үнэнийг
хэлэхэд хангалттай ажил хийхгүй л байгаа
юм. Экспортыг нэмэх ёстой гэж бүгд
уралдан ярьдаг. Тодорхой бодлого, хийх
үйл хөдлөлийн тал дээр бол учир дутагдалтай
л байгаа.
2009 оныг Засгийн газраас үйлдвэржилтийн жил болгон зарлаж, хөнгөлөлттэй зээл, төрийн захиалгаас авахуулаад нилээдгүй арга хэмжээ авсан. Энэ мэтээр тодорхой бодлогууд хэрэгжүүлж байна л даа. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам энэ тал дээр ажиллаж байгаа. Харин бид эдгээр үйлдвэрээс гарсан бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд хэрхэн борлуулах вэ, тэр үүд хаалгыг нь хэрхэн нээж өгөх вэ гэдэг анхаарч ажиллах ёстой. Энэ тал дээр бидэнд бас явуулж буй ажлууд бий. Тухайлбал, Европын холбоо руу манай улс бараа, бүтээгдэхүүн гаргахдаа хөнгөлөлттэй нөхцөл эдэлдэг. Бид дипломат шугамаар хөөцөлдсөний дүнд хөнгөлөлтийн системийг өөрийн улсын хувьд үргэлжлүүлэх боломжийг олж авсан. Өөрөөр хэлбэл, манай улсын 7200 орчим бүтээгдэхүүн Европ руу хөнгөлөлттэй нөхцөлөөр 2011 оныг хүртэл гарах боломжтой. Энэ бол хамгийн энгийн жишээ.
Үүний зэрэгцээ мах, махан бүтээгдэхүүн гаргах талаар ОХУ, БНХАУ-тай ярьж байна. Ямар ч байсан хойд хөрш рүү мах, махан бүтээгдэхүүнээ нэмүү хэмжээтэйгээр гаргах эхний алхамуудыг хийж л байна. Ингэхдээ эхний шатанд малыг хөлөөр нь гаргахаар ярилцаж байна. Үүнийг олон хүмүүс шүүмжилж байгаа л даа. Тэднийг буруутгахгүй. Гэхдээ олон жилийн турш тасрах шахаад байсан, ОХУ-д мах нийлүүлэх наймааг бид энэ аргыг сэргээснээр ямартай хөдөлгөөнд оруулж байгаа юм. Ямартай ч эхлээд үүд хаалгыг нь нээх хэрэгтэй. Нэгэнт үүдийг нээчихсэн тохиолдолд дараагийн чухал алхам нь махаа эх орондоо боловсруулсны дараа экспортлох. Энэ бол мэдээж хэрэг шүү дээ.
-Монголчуудын
халуун сэдэв болсон уул уурхайн салбарын
талаар ярилцмаар байна л даа. Тухайлбал,
томоохон орд газруудын гадаад харилцааных
нь асуудал танай яамаар дамждаг уу?
-Энэ
асуудлыг нэн тэргүүнд холбогдох яам нь
хариуцан ажиллаж байгаа. Баялаг нь манай
газар нутагт байгаа болохоор энэ бол
манай дотоод бодлого, зохицуулалттай
шууд холбоотой. Хуульд ч тэгж заасан.
Харин орд газраас гарах бүтээгдэхүүнийг
гадагшаа гаргахад ямар нэгэн саад тотгор
үүсэх эсвэл гаалийн тариф өөрчлөгдөх
зэрэг тарифын болон тарифын бус захиргааны
чанартай хүндрэл гарвал энэ бүхнээс
чөлөөлж өгөх тал дээр нь бид ажиллах
ёстой болно. Түүхий эдийн худалдаа
гэхдээ саад тотгор багатай, чөлөөтэй л
байдаг.
Том ордуудын хувьд хөрөнгө оруулагч нь тодорхой байгаа тул тэдгээрийг гадна талд хайж, цаг алдах юм алга байна. Ер нь гадны хөрөнгө оруулагчдыг татах, тэдний итгэлийг алдруулалгүйгээр, сонирхлыг нь татсаар байх нь бидний ажил. Харин алийг нь хэнд өгөх вэ гэдэг нь манай дотооддоо шийдэх асуудал.
-Оюутолгойн
гэрээний англи хувилбар "но"-той
гэж яригддаг. Англи хувилбарыг
боловсруулахад танай яам оролцсон уу?
-Бид
Монгол руу хэл рүү орчуулахад нь оролцсон.
Дээрх гэрээ зогсонги юмыг ямартай ч
хөдөлгөөнд оруулсан. Үүнийг зохих ёсоор
дүгнэх ёстой.
-Та
түрүүн энэ оны онцлох үйл явдлуудыг
дурьдсан. Гэхдээ бас нэг онцлог үйл
явдал нь яах аргагүй манай улсын Ерөнхий
сайд солигдсон явдал. Одоогийн Ерөнхий
сайд С.Батболд танай сайд байсан. Түүний
оронд таныг яамныхаа сайд болно гэж
шуугиж байсныг та ч өөрөө мэдэж байгаа
болов уу. Энэ тал дээр таны бодлыг
сонсмоор байна?
-Тийм
яриа байсан л байх. Гэхдээ миний хувьд
манай сайд солигдоод, дараагийн сайд
томилогдох яг тэр үеэр би гадаадад
хуралд явсан байсан. Би Тайландын Бангкок
хотноо Ази, Номхон далайн эдийн засаг,
нийгмийн комиссын хуралд Монголыг
төлөөлж оролцоод ирсэн. Тиймээс би ямар
ч хэлбэрээр энэ асуудалд оролцоогүй.
-Ирэх
онд танай яамны зүгээс ямар онцлог
ажлууд явуулахаар төлөвлөж байна вэ?
-Энэ
жил болсон үйл явдлын талаар бас нэгэн
зүйлийг нэмж хэлмээр байна. Бид 2009 онд
ОХУ-ын зэрэгцээ, өмнөд хөрш болон
гуравдагч хөршүүдтэйгээ харилцаа хамтын
ажиллагаагаа амжилттай ахиулсан. Манай
Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайд
нар БНХАУ, БНФУ, ХБНГУ, Бельгийн Вант
Улс зэрэг олон оронд үр дүнтэй айлчилсан.
АНУ, Япон, БНСУ-тай ч идэвхтэй хамтран
ажилласан.
2010 онд төлөвлөсөн маш олон ажил байна. Энэ жил манай улс гадаад бодлогыг эдийн засагжуулах хөтөлбөрийг батлууллаа. Энэ асуудлыг бид олон жил ярьсан. Яагаад эдийн засагжуулах гээд байна. Эдийн засагжуулна гэж юуг яриад байна гээд их л ярьсан. Харин одоо бид хугацаатай, хариуцах эзэнтэй хөтөлбөртэй боллоо. Одоо хамгийн том ажил бол хэрэгжүүлэх асуудал. Хэрэгжүүлээд эхлэхээр хүмүүс эдийн засагжуулж байгаагийн учрыг ойлгох болно. Уг нь аль ч яам ийм зүйлийг хэрэгжүүлэх л ёстой байх. Манай яам Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг бусад яамны адил хэрэгжүүлэх чиглэлээр ажиллана. Гэхдээ энэ хөтөлбөрөөс томоохон зорилтуудыг нь бид түлхүү анхаарч зүтгэхээр зорьж байна. Эдгээр зорилтуудыг бид гадаад бодлогын арга хэрэгслээр ажил хэрэг болгоход туслая, нэмэр болж оролцъё гэж шийдсэн. Одоо үүнийгээ ажил хэрэг болгох гээд хичээж явна. Үүнтэй холбоотойгоор манай яамны зүгээс үр дүн дүгнэдэг системээ ч өөрчилж эхэлж байна. Тухайлбал, сайдын багцын нэгж төгрөгт манай яам улсдаа хэдэн төгрөг оруулж ирэв гэдгээрээ ажлаа дүгнэхээр болж байна. Үүнийг одоогоор аль ч яам хэрэгжүүлээгүй байгаа байх.
-Энгийн
жишээгээр тайлбарлаж өгөхгүй юу?
-Хамгийн
энгийн жишээг саяхны үйл явдлаар
тайлбарлая. Мянганы сорилтын сангаас
төмөр замын салбарт төсөл хэрэгжүүлэх
байсан. Тэгтэл төмөр замын төсөл тодорхой
шалтгааны улмаас хэрэгжихээ больсон.
Энэ нь уг салбарт төсөвлөгдсөн 188 сая
ам.долларыг алдах эрсдэлийг бий болгосон.
Харин бид дипломат аргаар энэ гацаатай
байдлыг шийдвэрлэхэд түлхүү анхаарч
ажилласан. АНУ-ын тал ч үүн дээр зүтгэл
гаргасан. Үүний дүнд бид энэ 188 сая
ам.долларыг нэг цент ч алдалгүйгээр өөр
салбарт чиглүүлэн оруулах тохиролцоонд
хүрсэн.
Өөрөөр хэлбэл, ганц энэ үйл ажиллагаан дээрээс л гэхэд бид өөрийн улсыг их хэмжээний хөрөнгө алдах эрсдэлээс ангижруулсан гэж хэлж болно. Энэ 188 сая ам. доллар гэдэг бол манай сайдын төсвийн багцыг хавьгүй хол давж буй мөнгө юм шүү. Гэтэл бидний оролцоотой хэрэгжсэн эдийн засгийн олон төсөл, санаачилга цаана нь бий. Товчоор хэлэхэд бид ингэж л ажлаа хэмждэг, дүгнэдэг болъё гэж байгаа юм. Ингээд байгууллагынхаа газар, алба, тэр бүү хэл Элчин сайдын яам тус бүр дээр нь сайдын төсвийн багцын нэгж төгрөгийн тооцоог хийж байна гэж төлөвлөж байна.
Б.Уянга