gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     32
  • Зурхай
     6.23
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 32
Зурхай
 6.23
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 32
Зурхай
 6.23
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Энэ газар шороон дээр эх түүхийн маань нэг хэсэг бичигдсэн юм”

Б.Чимэг
Нийгэм
2014-07-07
0
Twitter logo
Б.Чимэг
0
Twitter logo
Нийгэм
2014-07-07

Өндөр их Алтайн оргил, Монгол Улсын дээвэр болсон Алтай Таван богд хайрханы Тэнгэрийг тайх ёслол 7 дугаар сарын 3-ны өдөр Баян-Өлгий аймагт ёслол төгөлдөр болжээ. 2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг буулгаж түүхт энэхүү хайрханыг тахих тухай шийдвэр гаргаснаас хойш ийнхүү анх удаа Төрийн тахилга үйлдэж буй юм.

Тахилгын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ “Алтай бол үндэстэн мандан бадрахад түшиг тулгуур болж, бууран доройтоход өмөг халхавч болсон түүхэн нутаг. Найман зууны тэртээ намхан чийрэг монгол морьдын туурайнд тамгалагдсан нутаг билээ. Уртын дуу эгшиглэж, уран биелгээ дэвжсэн газар орон. Энэ газар шороон дээр эх түүхийн маань нэг хэсэг бичигдсэн юм. Нүүдэлчин ард түмний аугаа их түүх бичигдсэн нутаг.

Нөгөө талаар овоо босгож тахина гэдэг нь эх газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг бататган бэхжүүлэх, иргэдийнхээ эх оронч үзлийг бадраах утга санаа, үйлдлэг сэтгэлгээг агуулдагт тайлга тахилгын ёслолын ач холбогдол оршино.

Их эзэн Чингис хааны байгуулсан Монголын эзэнт гүрний газар нутгийн төв дунд оршиж байсан Алтайн уулс эдүгээ монголын олон угсаатан ястны эв найртай орших орон гэр, хөгжин дэвжигч бүс нутгийн бэлгэдэл төдийгүй мөнхийн хөрш Орос, Хятад улстай уул усны холбоотон, улс төр, эдийн засаг, нийгэм-соёлын түнш, уугуул суугуул хүн зоны хувьд эрх тэгш, эв найрамдалтай, энх мөнх зэрэгцэн оршихуйн бэлгэдэл болон сүндэрлэж байна.

Иймээс Алтай ханы Таванбогдын төрийн тахилга нь Монгол Улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал хийгээд энхийг эрхэмлэгч гадаад бодлогын гүн утга бэлгэдэлтэй бас холбоотой.  

Өнөөдөр бид өвөг дээдсийнхээ өнө эртний энэ сайхан ёс заншил, түүх соёл, төрт ёсны уламжлалыг баримтлан, уул овооны тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолыг эдүгээ цагийн байдалд нийцүүлэн үйлдэж байна. Энэ бол хөрст дэлхийдээ оршиж, хөх тэнгэртээ сүслэж ирсэн босоо заяат Монгол түмний бахархалт сайхан уламжлал. Байгаль эхээ хайрлах бодлого ухааны илэрхийлэл. Нүүдэлч түмний сэтгэмжийн нэн содон ёс заншил, соёл юм. Усыг нь уувал, ёсыг нь дага гэсэн үг бий” гэжээ.  

Алтай Таван богд хайрханы тэнгэрийг тайх ёслолыг ийнхүү анх удаа үйлдэх үеэр шинээр овоо босгожээ.

Хурандаа Нямсүрэн захирагчтай Хилийн цэргийн дугаар ангийн адуу сүргээс улаан бор морь сонгон авч сэтэрлэн, тэнгэрийн хүлэг болгосон байна.

Монгол Улсын арав дахь Төрийн тахилгат их хайрхан Алтай таван богд уулыг уламжлалт Монгол зан үйлээрээ тахихад нутгийн зон олон өргөнөөр оролцжээ.  

Дашрамд дурьдахад Монгол Алтайн нурууны Алтай Таван Богд уул нь Монгол улсын хамгийн өндөр уул /4374 м/ бөгөөд Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Улаанхус сумдын заагт оршдог.

Таван Богд уул нь таван үндсэн оргилтой бөгөөд Монголын хамгийн том гурван мөсөн гол болох Потанины мөсөн гол, Александрын мөсөн гол, Гранегийн мөсөн голууд Таван Богдод оршдог.

Энэхүү хайрханд анхлан 1956 онд Монголын уулчид авирч байснаас хойш 700 гаруй уулчид авиралт хийгээд байна.

1996 онд Алтай Таван Богд уул, Хотон, Хурган, Даян нуур, Ховд, Хар салаа, Цагаан салаа, Сонгинот, Ёлт зэрэг голуудын ай савуудыг хамруулан Алтай Таван Богдын байгалийн цогцолборт газар хэмээн улсын хамгаалалтанд авсан юм.

Мөн эрдэмтдийн тооцож буйгаар Монгол Алтайн нурууны байгалийн урлан болсон газруудад 65 мянга орчим хадны зураг илрээд буй билээ. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан