gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     5.23
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 24
Зурхай
 5.23
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 5.23
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Seaberry” гоо сайхан, эрүүл мэндийн бүтээгдэхүүний дэлгүүрээ нээлээ

Р.Адъяасүрэн
Гарааны бизнес
2016-04-09
0
Twitter logo
 
Одоогоос яг жилийн өмнө ГАРААНЫ БИЗНЕС булангаараа танилцуулж байсан “Seaberry farm products” компани Монгол дахь салбар дэлгүүрийнхээ нээлтийг хийлээ.

АНУ, БНХАУ, БНСУ, Хонгконг зэрэг дэлхийн 12 оронд чацаргана жимсээр хийсэн бүтээгдэхүүнээ таниулж, дэлгүүрээ нээсэн тус компани өнөөдөр ийнхүү Монгол дахь нэрийн дэлгүүр болон гоо сайхны үйлчилгээгээ албан ёсоор нээсэн юм.

Тэд өнөөдөр биеийн шингэн саван, тос, гуужуулагч, шампунь, ангижруулагч зэрэг гоо сайхны бүтээгдэхүүн, цай, цэвэр тос, зөгийн бал, шүүс, цэвэр ус зэрэг эрүүл мэндийн бүтээгдэхүүнээр нэр төрлөө нэмж, хэрэглэгчдэд улам ойртож байгаа нь энэ юм.

Тодруулбал,

  • Ямар ч төрлийн арьсанд харшил өгөхгүй нүүрний арьс арчилгааны бүтээгдэхүүн болох чийгшүүлэгч, сүүн шингэн, гуужуулагч, биеийн тос, шингэн саван, гарын тос,
  • Эрүүл мэндийн бүтээгдэхүүн болох чацарганыг алим, нэрс, лууван хольсон шууд уух зориулалттай жүүс, цэвэр ус, зөгийн бал, гурван төрлийн цай, нэрс, чацаргана, аньстай шоколад гээд энд байгалийн гаралтай олон төрлийн бүтээгдэхүүнийг дэлгэжээ.

Арьсанд тэжээл өгч, хөгшрөлтөөс сэргийлдэг маш ховор амин дэм болох “омега 7” нь чацарганы бас нэгэн онцгой чанарыг илэрхийлдэг бөгөөд чацаргантай гоо сайхны бүтээгдэхүүний онцлог давуу тал үүнд оршдог аж.

ЧАЦАРГАНЫН АЖ АХУЙ ЭРХЭЛДЭГ 28 КОМПАНИТАЙ ХАМТАРЧ БАЙНА

Төв аймгийн Алтанбулаг суманд 2007 онд 15 га талбайд чацарганын аж ахуй байгуулсан Ч.Доржсүрэн, монгол чацарганы тосоор гоо сайхны бүтээгдэхүүн хийх төсөл боловсруулсан түүний охин Д.Болортуяа нар энэ бизнестэй салшгүй холбоотой.

Дэлхийн 161 оронд үйл ажиллагаатай Кайлин Косметикс компанид брэнд менежерээр найман жил ажилласан Д.Болортуяа аавынхаа эрхэлдэг аж ахуй болох Монголд ургуулсан чацарганаар гоо сайхан арьс арчилгааны органик бүтээгдэхүүн гаргах зорилго тавин гоо сайхны зах зээлийн мэргэжилтэн, хамтрагч Доналд Сигелд танилцуулснаар өнөөдрийн “Seaberry” нэрийн бүтээгдэхүүнүүд үүссэн түүхтэй аж.

“Засгийн газрын 60-р тогтоолын үр дүнд чацарганы аж ахуйн үйл ажиллагаа өргөжин, өнөөдрийн олон бүтээгдэхүүнийг үүсэн бий болох нөхцөл болсон. 2016 онд энэ тогтоолын үр дүнг дүгнэж, цаашид дахин тогтоол гарган дэмжих хэрэгтэй” гэдгийг Ч.Доржсүрэн нээлтийн үеэр хэлсэн юм.

Тус компани Баясах трейд ХХК-тай нийлээд 65 га-д чацаргана тариалж байна. Мөн энэ төрлийн аж ахуй эрхэлдэг нийт 28 ААН-тэй хамтран ажиллаж байгаа аж.

МАНАЙ ХӨРСӨНД УРГАСАН ЧАЦАРГАНААР ХИЙСЭН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЧАНАР МАШ САЙН

“Дэлхийн олон орны зах зээлд танигдаж буй чацарганаар хийсэн бүтээгдэхүүний дэлгүүрээ эх орныхоо нийслэлд нээсэнд маш их баяртай байна. Бид цаашид илүү эрч хүч, урам зоригтойгоор дэлхийн зах зээлд чацарганаа танилцуулах болно” хэмээн тус компанийн гүйцэтгэх захирал Д.Болортуяа нээлтийн үеэр сэтгэгдлээ хуваалцсан юм.

Манайх шиг эрс тэс уур амьсгалтай газар ургадаг чацарганы бодисын агууламж нь байж болох дээд хэмжээндээ хүрсэн байдгийг тэд судалгааныхаа явцад олж мэджээ. Тиймээс Монголын хөрсөнд ургасан чацарганын хөгшрөлтөөс хамгаалах, нөхөн сэргээх чанар нь өндөр байдаг учраас гадаад зах зээлд нэр хүндтэй, хэрэглэгч олонтой байдаг аж.

Органик бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд өндөр үнэтэй. Харин тэд Монголын зах зээлийг судалж, улмаар үнэ аль болох боломжит бага үнээр худалдаалж байгаа аж.

Хаан жимсээр эрүүл мэнд, гоо сайхны органик бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг тус компанийн бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авах боломжтой. Seaberry дэлгүүр Сөүлийн гудамжинд байрлаж байна.

Хорт бодисыг гадагшлуулах, хөгшрөлтийг удаашруулж, дархлааг сэргээх, төрөл бүрийн харшлын үед хэрэглэх цай Хорт бодисыг гадагшлуулах, хөгшрөлтийг удаашруулж, дархлааг сэргээх, төрөл бүрийн харшлын үед хэрэглэх цай

Seaberry гоо сайхны үйлчилгээндээ өөрийн бүтээгдэхүүнээ ашигладаг Seaberry гоо сайхны үйлчилгээндээ өөрийн бүтээгдэхүүнээ ашигладаг

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан