gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     32
  • Зурхай
     6.23
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 32
Зурхай
 6.23
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 32
Зурхай
 6.23
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Бусан хотод илүү хямдаар эмчлүүлж, аялах боломжтой боллоо

Р.Адъяасүрэн
Бизнес
2018-03-28
0
Twitter logo

Бүгд Найрамдах Солонгос Улсын хоёр дахь том хот болох Бусан хотын хэрэгжүүлэгч агентлаг Busan Tourism Organization (BTO) буюу Бусаны аялал жуулчлалын газар Монгол Улсад төлөөлөгчийн газартай боллоо.

Монгол дахь төлөөлөгчийн газрын албан ёсны нээлтийн ажиллагаа өнөөдөр болсон бөгөөд ингэснээр эрүүл мэндийн болон алжаал тайлах аялал хийхээр зорьж буй хүмүүс илүү дэлгэрэнгүй мэдээлэлтэй болохоос гадна үнийн хувьд хямд үйлчилгээ авах боломж бүрдэж байна.  

Төлөөлөгчийн газар нь дээрх чиглэлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх тал дээр маркетингийн төлөвлөгөө боловсруулан хамтран ажиллах бөгөөд энэ нь хоёр талын  эмнэлэг, эрүүл мэндийн салбар болон аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа эрхэлдэг  байгууллагыг хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлэх, хэрэгцээт мэдээ мэдээллээр тогтмол хангах  сайхан боломжийг бүрдүүлж байна.  

“BTO Улаанбаатар”  монгол дахь төлөөлөгчийн газар нь хамтын ажиллагааг идэвхижүүлэх зорилгоор  дотоодын эмнэлэг эрүүл мэндийн байгууллага болон эмнэлэг жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг улсын болон хувийн аж ахуйн нэгж байгууллага, аутбаунд буюу гадаaдад  аялагч илгээх эрх бүхий аялал жуулчлалын байгууллагын хүрээнд эрүүл мэндийн аялал жуулчлал болон wellness аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд  дараах үйл ажиллагааг явуулна. Үүнд :

  • Бусан хотын аялал жуулчлалын гол бүс болон эмнэлэг эмнэлгийн байгууллагатай танилцах  маркетинг  аялалд хамруулах,
  • Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Бусаны эрүүл мэндийн аялал жуулчлалын танилцуулга олон улсын арга хэмжээ болон ижил чиглэлээр зохион байгуулагдаж буй хурал цуглаанд  дэмжин оролцуулах,
  • Талууд хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, бүтээгдэхүүн солилцооны талаар хийгдэх гэрээ хэлэлцээр төрөл бүрийн бизнес уулзалт, болон  үйлчлүүлэгчдэд хандсан зуучлах болон хүлээн авагч байгууллагын төлөвлөгөө мэдээ мэдээлэлтэй танилцан сонголт хийх боломж бүхий уулзалтуудыг Монголд зохион байгуулах
  • Нийгэм рүү хандсан хүмүүнлэгийн сайн үйлсийн аян өрнүүлж, Бусан хотод үнэгүй эмчилгээ,  оношлогоонд хамруулах зэрэг багтаж байна.

Парк Жэ Мин: ХЯМД ӨРТГӨӨР ЭМЧЛҮҮЛЭХ, АЯЛАХ БОЛОМЖ БИЙ

Бусан хотын орлогч дарга Парк Жэ Мин нээлтийн ажиллагаанд оролцсон бөгөөд тэрбээр,

-Монгол Улсаас БНСУ-ын Бусан хотод суугаа Консулын газар 2016 оны 2 дугаар сараас үйл ажиллагаа албан ёсоор эхэлж, Эйр Бусан ХХК хотуудын хооронд шууд нислэгээ эхлүүлэн хоёр хотын иргэд  харилцан зорчих боломжийг нээсэн. Жилийн дараа Бусан хотын аялал жуулчлалын газар  МИАТ ХХК -тай хамтын ажиллагааны гэрээ үзэглэж Улаанбаатар – Бусан чиглэлээр нэмэлт нислэг нээснээр аялал жуулчлалын салбар эрчимтэй хөгжих нэн таатай нөхцөл бүрдсэн.

Мөн өнгөрсөн арванхоёрдугаар сард Монгол Улсын эрүүл мэндийн яам болон Бусан хот хооронд  хамтран  ажиллах тухай  санамж бичиг байгуулсан  нь жуулчлалын салбар төдийгүй  хоёр хотын эрүүл мэндийн салбар хоорондын хамтын ажиллагаа хөгжиж улмаар эрүүл мэндийн аялал жуулчлал хөгжих цаашлаад  Монгол Улсад эмчлэх боломжгүй өвчин эмгэгийн улмаас гадаад улсад зайлшгүй шаардлагатайгаар эмчилгээ хийлгэх иргэдэд хямд өртгөөр Бусан хотыг зорин эмчлүүлэх таатай нөхцөл бүрдсэн.

Монголчууд аюулгүй орчинд хямд өртөгөөр эмчлүүлэх, аялах боломж бий гэдгийг бид таниулахыг хичээж байна” гэв. 

Бусан хот нь БНСУ-даа шилдэгт тооцогдох хавдрын эмчилгээний төв болох "Зүүн өмнөд ази цөмийн эрчин хүчний эмчилгээ судалгааны институд"-аас эхлээд 4811 нарийн мэргэжлийн клиниктэй.

Нийслэл Сөүл хот, Солонгос улсдаа хамгийн их мадлан итгэмжлэгдсэн эмнэлэгтэй бөгөөд энэ нь олон улсын стандартад нийцсэн эмчилгээ үйлчилгээгээр хангагдсан хот гэдгийн баталгаа болдог аж.

Ким Ү Юн: САЙН ҮЙЛСИЙН АЯНАА ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ДАХИН НЭГ ХҮНИЙГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙГЭЭР ЭМЧИЛГЭЭНД ХАМРУУЛНА

Бусан Хотын Аялал Жуулчлалын Газрын Аяллын Бүтээгдэхүүн Хөгжүүлэлт, Стратеги Төлөвлөлтийн Газрын Ахлах менежер Ким Ү Юн төвийнхөө талаар танилцуулахдаа,

-Бусан хот бол харьцангүй дулаан уур амьсгалтай. Далай болон уул ус гол мөрөн зэрэгцэн орших гайхалтай үзэсгэлэнтэй боомт хот юм. Өнгөрсөн жил гэхэд 360 гаран иргэн эмчлүүлэх, алжаал тайлах зорилгоор Бусан хотыг зорьсон тоо бий. Шууд нислэгтэй холбоотойгоор энэ тоо цаашид нэмэгдэх төлөвтэй байгаа тул бид төлөөлөгчийн газраа нээгээд байна. Бусан хотыг зорин ирж буй Монгол иргэдэд бид илүү анхаарал хандуулан ажиллана. Бусан хот монгол дахь эрүүл мэнд аялал жуулчлалын төлөөлөгчийн газраараа дамжуулан эрүүл мэндиин салбараа монголд сурталчилан таниулахаас гадна нийгэмд хандсан сайн үйлсийн аянг тогтмол зохион байгуулна.

Бид өнгөрсөн хугацаанд нийгмийн сайн сайхны төлөө сайн үйлсийн аянг тасралтгүй хийсээр ирсэн. Өнгөрсөн жил бид үе мөчний өвчнөөр шаналж байсан охиныг сонгон Бусан хотод эмчилгээнд хамруулсан. Энэ талаар баримтат киног Монголын телевиз хийж байсныг хүмүүс мэддэг юм билээ. Энэ жил мөн адил зайлшгүй гадаадад эмчлүүлэх нэн шаардлагатай нэг өвчтөнг сонгон үнэгүй эмчилгээ хийнэ. Мөн үүнээс гадна Бусан хотын 80 гаруй мэргэжлийн эмч нараас бүрдсэн баг монголд айлчилж "Бусан сайн үйлсийн аян"-г үргэлжлүүлэн хийх төлөвлөгөөтэй ажиллаж байна” гэлээ.

Газар нутгийн хувьд аялал жуулчлалд тохирсон бөгөөд Сөүл уруу аялснаас зардлын хувьд 70 хувь хямд гэдгийг тэрбээр хэлж байлаа.

“BTO Улаанбаатар”  монгол дахь төлөөлөгчийн газар Блю Скай зочид буудлын таван давхарт байрлаж буй бөгөөд ажлын өдрүүдэд 09.00-18.00 цаг хүртэл ажиллаж, иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгнө.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан