“Эрдэнэс таван толгой” компанийн удирдлагууд өнөөдөр мэдэгдэл хийн, БНХАУ-ын Чалко компанид төлөх ёстой 350 сая ам.долларыг өчигдөр барагдуулж дууссан гэв.
Манай улс 2011 онд Хятадын төрийн өмчит Чалко компанитай "Дараа нүүрсээр төлж барагдуулах нөхцөлтэй" гэрээ хийн, 250 сая ам.долларыг урьдчилгаа төлбөрт авсан. Удалгүй 30 болон 70 сая ам.долларын зээлийг дахин авчээ. Гэхдээ эдгээр төлбөрийн хүү харилцан адилгүй байв.
- 250-3 хувь
- 30-5.2 хувь
- 70-7.2 хувь
Хэдийгээр энэхүү 350 сая ам.долларыг ЭТТ компанийн нэр дээр зээлээр авсан ч төр өмнөөс нь ашиглан, 2012 оны сонгуулийн өмнөхөн хүн бүрт 21 000 төгрөгийг хавтгайруулан тараасан. Гэтэл өнөөдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр Д.Ариунболд захирал “Чалкотой байгуулсан гэрээнд бэлтгэх ажлын хэсгийг тухай үеийн хамтарсан Засгийн газрын шадар сайд асан Н.Алтанхуяг ахлан хийсэн” гэв.
2011 оны хамтарсан Засгийн газрын тэргүүнээр одоогийн УИХ-ын гишүүн Сү.Батболд тэргүүлж, Сангийн сайдаар С.Баярцогт, Уул уурхайн сайдаар Д.Зоригт ажиллаж байсан юм.
Гэрэл зургийг Б.Бямба-Очир