gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     26
  • Зурхай
     6.07
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 26
Зурхай
 6.07
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 26
Зурхай
 6.07
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Монголд дөрвөн сая төгрөгийн цалин авдаг дөрвөн шүүгч бий

А.Ихсанаа
Улс төр
2015-10-26
0
Twitter logo

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж өнөөдөр болсон хэвлэлийн хурлын үеэр хэлсэн үгийг эш татлаа. Засгийн газраас Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн 2016 оны төсвийг энэ оныхоос 12,9 тэрбум төгрөгөөр бууруулж өргөн барьжээ.

Тодруулбал 2015 оны шүүхийн төсөв 54,8 тэрбум төгрөг байсан бол 2016 онд 41,9 тэрбум болгон бууруулсан аж. 

12,9 тэрбум төгрөгийн 11 тэрбум нь цалин, нийгмийн даатгалын танаас юм байна. Хэрвээ УИХ энэ төсвийг батлавал анхан болон давж заалдах шатны шүүгчдийн цалин буурна гэсэн үг. Эрх мэдэлтнүүд, хөрөнгө чинээтэй хүмүүсээс хараат бус байх ёстой байгууллагын цалинг ийнхүү танасанд ШЕЗ эсэргүүцэж буйгаа илэрхийллээ.

ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж “Шүүхийн шинэтгэлийн хүрээнд Шүүхийн эдийн засгийн баталгааг багц хуулиар сайн хамгаалсан юм. Жишээ нь шүүхийн төсөв, эдийн засагтай холбоотой том том хамгаалалтуудыг хийж өгсөн. Үүнээс гадна МУ-ын үндсэн хуулийн 49 дүгээр зүйлээр шүүх эрх мэдлийг явуулах эдийн засгийн баталгааг төр хангана гэсэн зохицуулалт байдаг.

Сингапурын шүүгчдийн цалин жилийн нэг сая ам. доллар байдаг. Сардаа 80,000 орчим ам. доллар авдаг гэсэн үг

Сүүлийн хоёр жил Шүүхийн эдийн засаг овоо сэргэж, сайжирсан. Өнгөрсөн хорь гаруй жилд улсын төсөвт шүүхийн төсвийн эзлэх хувь 0.30-0.40 байсан бол сүүлийн хоёр жилд нэг хувь руу дөхөж ирсэн. Энэ нь олон улсын жишиг рүү дөхсөн алхам байлаа.

Гэвч эдийн засаг хямарсан нэрийн дор шүүхийн төсөв хөрөнгө 2016 онд асар их хэмжээгээр буурахаар болж байна. Анхан шатны шүүгчдийн цалинг 62 хувиар, давж заалдах шатны шүүгчдийн цалинг 63 хувиар, Улсын дээд шүүхийн шүүгчдийн цалинг 56 хувиар бууруулах өргөн мэдүүлжээ. 

Ингэхдээ шүүхийн хамгаалалтыг хүчингүй болгох хуулийн төслийг зэрэгцүүлэн өргөн барьсан. Шүүхийн төсвийг дөрөвний нэгээр, шүүгчийн цалинг ийнхүү бууруулж байгаа явдал нь хэд хэдэн хуулийг зөрчиж байгаа.

Олон нийтэд нэг түгээмэл буруу ойлголт байдаг нь шүүгчид найман сая төгрөгийн цалин авдаг гэх ойлголт. Би нэг зүйлийг хэлье Монгол улсын хэмжээд дөрвөн сая төгрөгийн цалин авдаг дөрвөн шүүгч бий. Тэд улсад 40 гаруй жил ажилласан хүмүүс.

Харин шүүхийн байгууллагад ороод ганц, хоёр жил болж байгаа шүүгчдийн цалин 2,1-2,3 сая орчим байдаг. Мэдээж хэрэг энэ тоо Монгол улсын хувьд том тоо. Их ч мөнгө. Гэхдээ хараат бус байх ёстой шүүхийн байгууллагын хувьд байх ёстой цалин.

Би нэг жишээ татъя. Авилгагүй орон гээд ярьдаг Сингапурын шүүгчдийн цалин жилийн нэг сая ам. доллар байдаг. Сардаа 80,000 орчим ам. доллар авдаг гэсэн үг. Монгол шүүгчдийн цалинг ийм болго гэж хэлж байгаа хэрэг биш. Зүгээр л дэлхийн жишиг энэ” гэсэн юм.

Шүүгчдийн албан тушаалын цалингийн харьцуулсан хүснэгт /мян. төг/

Албан тушаал

Одоо авч 

буй цалин

ЗГ-аас УИХ-д өргөн барьсан тогтоолын төслөөр тогтоох цалин

Буурч буй албан тушаалын цалингийн 

хэмжээ

Буурч буй албан тушаалын цалингийн

 хувь

1

Хяналтын

шатны шүүхийн

Ерөнхий шүүгч

3,300.0

1,835.5

1,464.5

44.4%

2

Хяналтын

шатны шүүхийн

шүүгч

3,200.0

1,383.5

1,816.5

56.8%

3

Давж заалдах

шатны шүүхийн

Ерөнхий шүүгч

3,000.0

1,383.5

1,616.5

53.9%

4

Давж заалдах

шатны шүүхийн

шүүгч

2,900.0

1,061.4

1,838.4

63.4%

5

Анхан шатны

шүүхийн Ерөнхий

шүүгч

2,800.0

1,061.6

1,738.4

62.1%

6

Анхан шатны

шүүхийн шүүгч

2,700.0

1,020.5

1,679.5

62.2%

ШЕЗ хэвлэлийн бага хурлын үеэр “Монгол Улсын Үндсэн хуулийн 48.3-д “Шүүх улсын төсвөөс санхүүжнэ. Шүүх үйл ажиллагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хангана” гэж заасан бөгөөд үүнээс үүдэн Шүүхийн тухай хуулийн 28.5-д “Шүүхийн үйл ажиллагааны төсөв өмнөх жилийнхээс бууруулахыг хориглоно”, 23.5-д “Шүүхийн төсвийг батлахдаа шүүгчийн цалин хөлсний бүрэлдэхүүн, хэмжээг бууруулж болохгүй” гэж заасан зэргийг дурдлаа.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан