Үүрэн холбооны тэргүүлэгч оператор Мобиком Корпораци Монгол Улсын нэн ховордсон Мазаалай, тахь, ирвэс, бөхөн, хавтгай, аргаль, янгир, хүдэр, саарал чоно, идлэг шонхор, шар шувуу, тас зэрэг амьтдыг хамгаалах, ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх, мэдлэг, мэдээллийг түгээх зорилгоор Дэлхийн Байгаль Хамгаалах Сантай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Уг хамтын ажиллагааны хүрээнд Монголын нэн ховор амьтдын тухай мэдлэг мэдээллийг түгээх, хамгааллын арга хэмжээг сурталчлах, олон нийтийн оролцоог хангах чиглэлээр ухаалаг төхөөрөмжид суурилсан аппликэшн бүтээх, олон нийтэд чиглэсэн мэдээллийн компанит ажил өрнүүлэх, орчин үеийн мэдээллийн технологид суурилсан хамгааллын ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
“Монгол Улс өргөн уудам газар нутагтай, дэлхийд нэн ховор амьтан ургамлын төрөл зүйл олноор оршин байдаг дэлхийн байгаль экологийн дахин давтагдашгүй, өвөрмөц, салшгүй бүрэлдэхүүн хэсэг болдог. Энэхүү сайхан газар нутаг, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж, залуу хойч үеийнхний сэтгэл зүрхийг чиглүүлж, бодит үр дүн гаргахын төлөө манай хоёр байгууллага хамтран ажиллана” хэмээн Мобиком Корпорацийн Гүйцэтгэх Захирал Дэвид Холлидэй тэмдэглэн хэлсэн юм.
Дашрамд дурдахад Мобиком Корпораци нийгмийн хариуцлагынхаа хүрээнд холбогдох төр, засаг, шинжлэх ухаан, судалгаа шинжилгээний хүрээлэн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран Мазаалай баавгайн амьдрах орчин нөхцөлийг сайжруулах төслийг хоёр дахь жилдээ хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлаа эхлээд байна.
2017 оны 1 дүгээр сарын 31, Улаанбаатар хот
Мобиком Корпораци ХХК