gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     5.19
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 24
Зурхай
 5.19
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 5.19
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Германы эрх баригчдын сонгуулийн өмнөх амлалт

2016-10-29
0
Twitter logo

Германы канцлер Ангела Меркелийн эрх баригч эвсэл сонгуулийн өмнөх арга хэмжээний хүрээнд тэтгэврийнхнийг “өндөр насандаа ядуурна” гэсэн болгоомжлолоос сэргийлэх төлөвлөгөө боловсруулжээ.

Энэ нь ирэх онд болох парламентын сонгуульд ахмадуудын саналыг татах оролдлого юм гэж ажиглагчид үзэж байна. Нийгмийн халамжийн сайд Андреа Нахлес шинэ саналаа ирэх сард танилцуулж, Германы нийт иргэдэд урт хугацаанд олгох төрөөс дэмжлэгтэй тэтгэврийн доод хэмжээг зарлах юм байна.

Түүнчлэн хувийн салбарын тэтгэврийн зах зээлийг хөгжүүлэх, Германы баруун хэсэг болон хуучин коммунист байсан зүүн хэсгийн тэтгэврийн ялгааг арилгах асуудал уг төлөвлөгөөнд багтав. Сонгуулийн өмнө тэтгэврийн түвшин халуун сэдэв болж, хэмжээ нь нэмэгдэх хандлагатай байдаг. Нөгөө талаар канцлерийн цагаачлалын бодлогын эсрэг санаа бодлыг намжаах зорилгоор ийм санал төлөвлөсөн бололтой. Социал демократ нам болон тэтгэврийг нэмэх байр суурьтай байгаа эвслийн жижиг хүчнүүдийн дунд зөрчил үүсэхээс зайлсхийх нь энэ саналын бас нэг зорилго юм.

Хатагтай Меркелийн Христийн ардчилсан холбоо нам дотор хүртэл хагарал гарч, өртгийг хянах хүсэлтэй бизнесийг дэмжигч гишүүд болон гэртээ буй эхчүүдэд тэтгэмж олгохыг дэмждэг нийгмийн чиглэлтэй парламентын гишүүдийн хооронд санал зөрөлдөөн үүсэв. Эвслийн хууль тогтоогчид тэтгэврийг нэмэх амлалт өгч сонгуульд өрсөлдөхөөс болгоомжилж буй. Учир нь үл хэрэгжих амлалтууд цуврахаас сэргийлж байгаа хэрэг. Социал демократ намын парламент дэх бүлгийн ахлагч Томас Опперманн лхагва гарагт хэлсэн үгэндээ “Бид хожим нь биелүүлж чадахаасаа илүү зүйлийг амлах ёсгүй” хэмээн онцолжээ.

Гэвч эвслийн гаднаас ч шаардлага улам бүр нэмэгдэж байна. Тухайлбал, Германы үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо тэтгэврийн хэмжээг нийтэд нь нэмэхийг уриаллаа. Түүнчлэн Германы альтернатив нам хэмээх хэт барууны сөрөг хүчин тус улсын хоёр сая төрийн албан хаагч болон хоёр сая хувиараа ажил эрхлэгчдэд олгодог тэтгэврийн даатгалын хөнгөлөлтийг цуцлахыг шаардав.

Гэхдээ хамгийн гол нь уг маргаан урт хугацааны тогтвортой байдлын асуудалтай холбогдож байгаа юм. Германд өнөөгийн тэтгэврийн хэмжээний дундаж нь 45 жил хөдөлмөрлөсний дараах эцсийн орлогын 47.8 хувьтай тэнцдэг. Гэтэл тэтгэврийн өсөлт цалингийн өсөлтөөс доогуур хурдацтай байгаа учир 2030 он гэхэд дээрх үзүүлэлт 43 хувь болж буурна гэсэн тооцоо гарчээ.

Социал демократ намаас томилогдсон сайд Нахлес хэлэхдээ 2030 оноос цааш 43 хувийн хэмжээгээ хадгалж чадвал нийгмийн халамжийн түвшин дээшилнэ гэсэн үг хэмээв.

Харин Сангийн сайд Вольганг Шойбле өртөг зардал хэтэрч болзошгүйг анхааруулаад, 2030 он гэхэд тэтгэврийн насыг одоогийн 65-аас 67 хүргэж дээшлүүлэх төлөвлөгөөгөө барихын чухлыг онцолсон байна. Меркелийн Засгийн газар тэтгэврийн саналын нарийвчилсан төлөвлөгөөг сонгуулиас өмнө батлах бодолгүй байгаа. Гэвч эвслийн хууль тогтоогчид сонгогчдод улс төрийн таатай амлалт өгөхийг дэмжлээ. Социал демократ намын тэтгэврийн асуудлаарх хэвлэлийн төлөөлөгч Мартин Роузманн Financial Times-т ярихдаа “Эвслийн намууд тэтгэврийнхнийг мартаагүйгээ харуулах нь чухал. Гэхдээ үүнийгээ санхүүжүүлэх боломжтой байх ёстой” гэсэн юм.

Стефан Вагстил

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан