Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төв, Сэтгэцийн эмгэг судлал, Сэтгэл засал судлалын их эмч П.Болортуяагийн зөвлөгөөг та бүхэнд хүргэж байна.
Хумсаа мэрэх, хуруугаа хөхөх, бусдыг хазах, ямар нэгэн зүйлд донтох, орондоо шээх, бие даах чадвар сул, хүйс сольж хувцаслах мөн тоглох, ижил хүйсийн хүнээ сонирхох, татагдах гэх мэт эмгэг шинж тэмдэг хүүхэд 0-5 нас хүртлээ хэрхэн өсөж, хүмүүжсэнээс ихэвчлэн шалтгаалдаг. 0-5 нас хүртэлх хүүхдийн сэтгэлзүйн хөгжлийг үе шатаар нь
0-18 сар,
18 сараас 3 нас,
3- 5нас гэж гурав ангилан авч үздэг.
-Цэцэрлэгийн хүүхэд хумсаа мэрэх, хуруугаа хөхөх, бусдыг хазах хэвийн үзэгдэл үү?
-0-18 сартай хүүхдийг эхийн сүүгээр бойжуулах нь маш чухал юм. Эхийн сүүгээр бойжсон хүүхэд сэтгэлзүйн гурван мэдрэмжийг авч байдаг. Мээмээ идсэн хүүхэд нэгдүгээрт мээмээ идэх дур нь хангагдана, хоёрдугаарт тайвширна, гуравдугаарт унтана. Үүнийг амны гурвал шинж гэх бөгөөд хэрвээ энэ мэдрэмжээ авч чадахгүй байвал амны будлиан буюу стресст ордог. Хуруугаа хөхөх, хумсаа мэрэх, бусдыг хазах нь мээмээ идэхтэй адил үйлдэл бөгөөд ямар нэг шалтгааны улмаас төрөөд хөхөө амлаагүй, угжаар өссөн, ой 6 сар хүртэл нь хөхүүлээгүйгээс үүдэн гардаг сэтгэлзүйн гэмтэл юм.
-Хүүхдийг хэдэн нас хүртэл нь хөхүүлэх хэрэгтэй вэ?
-Нэг нас 6 сар хүртэл хөхөөр үргэлжлүүлэн хооллох нь сэтгэлзүйн дархлаатай болж буй хэрэг юм.
-Эхийн сүүгээр бойжих нь сэтгэлзүйн хувьд ямар давуу талтай вэ?
-Өөртөө болон бусдад итгэдэг, хүний итгэл даах чадвартай хүн болон төлөвшдөг. Харин эхийн сүүгээр бойжоогүй, эцэг, эх, асран хамгаалагчийн анхаарал, халамж муу, хэрүүл маргаан, айдас түгшилттэй орчинд амьдрах зэрэг нь хүүхдийн өөртөө итгэлгүй байдал, хүний итгэл даах чадваргүй, бусдад итгэхгүй байх хандлагыг бий болгодог.
-Хүүхэд өөрөө бие даан хувцсаа өмсөхгүй, шээх баахаа илэрхийлэхгүй байвал яах вэ?
-Хүүхэд 18 сараас 3 насны хооронд шээх баах мэдрэмжээ олж авч, өөрийгөө илэрхийлж сурдаг. Өөрийгөө илэрхийлэх гэдэг нь уух идэх, баах шээх, унтах, хувцсаа өмсөх, эвхэх оролдлогыг хэлнэ. Гэтэл эдгээрийг илэрхийлэхгүй, хувцсаа өөрөө өмсөх гэж оролдохгүй байх нь аав, ээжүүдийн буруу хүмүүжил болно. Хүүхдийн өмнөөс шийдвэр гаргаж, өөрөөр нь сонголт хийлгэлгүй бүх зүйлийг хийж өгөөд байвал насанд хүрээд өөрийгөө энэ ажлыг хийж чадна гэсэн зориггүй, өөртөө эргэлздэг, хэн нэгэн хүн өмнөөс нь бүх юмыг нь хийж, асуудлыг шийдэхийг хүлээдэг болно. Өөрөө бие даан шийдэх чадваргүй болно. Тиймээс энэ үед нь өмдөндөө шээж, баахгүй байгааг нь эсвэл биеэ даан хувцсаа эвхэх, өмсөх гэж оролдож буйг нь сайшаан дэмжих нь зөв.
-Хүүхэд орондоо шээх эмгэгийн шалтгаан нь юу вэ?
-Янз бүрийн шалтгаантай. Тухайлбал өв тэгш бус хүмүүжил буюу хойд аав, хойд ээж, хамаатны ах, эгч гэх мэт төрсөн эцэг, эхээс бусад хүмүүстэй хүмүүжих нь хүүхдийг дотогшоо, түгжигдмэл, ганцаардмал, гутранги үзэлтэй болгодог. Хэрүүл маргаантай, хүчирхийлэлтэй, архины хамааралтай гэр бүлд өсөх нь хүүхдийг айдас түгшилттэй болгож, бага насны таагүй дурсамж бий болгодог.
-Хүүхдийг орондоо шээхэд буруутгаж, шийтгэвэл ямар уршигт хүрч болох вэ?
-Өмдөндөө болон орондоо шээж баахад загнаж, шийтгэх нь хүүхдийг улам дотогшоо, нуугдмал, сэтгэл хөдлөл, мэдрэмжээ дотроо нуух хандлагатай болгодог. Харин эдгээрийг ил гаргасан үедээ уурлаж бухимдах, хахир хатуу, ширүүн зан гаргах байдлаар буруу илэрхийлэх нь их. Улмаар том болоод худлаа ярих, хулгай хийх, гадуур дэмий тэнэх гэх мэт төрх үйлийн эмгэгт хүргэж болдог.
-Хэдээс дээш насанд шөнө орондоо шээгээд байвал эмгэг гэж үзэх вэ?
-Хүүхэд гурваас дээш насандаа орондоо, өмдөндөө шээж, бааж байвал эмгэг гэж үзэх бөгөөд эмчид хандах хэрэгтэй.
-Хүүхэд хэдэн настайдаа өөрийгөө эрэгтэй, эмэгтэй гэдгээ мэдэрч эхэлдэг вэ?
- Хүүхэд 3-5 насандаа өөрийгөө хүйсийн хувьд танин мэдэж эхэлдэг. Хөвгүүд шодойтой төрсөндөө өөрөөрөө бахархаж, өөрийгөө аавтайгаа адилтгаж, аавыгаа даган дуурайдаг. Харин охид өөрийгөө эмэгтэй гэдгээ мэдэрч эхэлдэг бөгөөд ээжийнхээ үйл хөдлөлийг дуурайж, ээжийнхээ нүүрний будгаар будах, даашинз өмсөх сонирхолтой болдог. Чухам энэ үеэс охид, хөвгүүдийн тоглох тоглоом, өмсөх хувцас өөрчлөгдөж өөрийгөө хүйсийн хувьд эр, эм гэдгээ мэдэрч таньдаг. Энэ үед бэлгийн чиг баримжаа нь бий болж төлөвшинө. Энэ насандаа сэтгэлзүйн гэмтэл, сэтгэл цочирдол, хар бага насны таагүй дурсамж, буруу хүмүүжил зэрэг олон шалтгааны улмаас бэлгийн чиг баримжаа нь өөрчлөгддөг.
-Танд баярлалаа.