gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.06
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.06
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.06
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Т.Бадрал: IV сарын 2-нд Сөүл, 3-нд Токио руу тусгай нислэг хийнэ

Р.Адъяасүрэн
Нийгэм
2020-03-26
784
Twitter logo

Хугацаагаар эрэмбэлэх
  • Эхнээс
  • Сүүлээс

  10 цаг 45 минут
2020.03.26

Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас гадаад улсад байгаа Монгол Улсын иргэдээ татан авах талаар мэдээлэл өгч байна.

4805 ИРГЭН ЭХ ОРОНДОО ИРЭХ ХҮСЭЛТ ГАРГААД БАЙНА

Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Бадрал "Дэлхий даяар тархан суурьшсан 4805 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ хүргүүлсэн. Энэ тоо нэмэгдэх хандлагатай байна. Улс орнууд гадаад оронд суугаа иргэдээ татан авч байна. Дэлхийн 100 гаруй улс гадаад улсад суугаа иргэдээ татан авч байна. Австралийн Засгийн газар иргэдээ татан авах хүсэлтээ гаргаж, өнөөдөр өглөө зургаан иргэнээ татан авсан. Өнгөрсөн амралтын өдрүүдэд БНСУ-аас иргэдээ татан авах хүсэлтээ гаргасан бөгөөд ойролцоогоор 200 гаруй иргэнээ татан авах ажиллагааг эхлүүлээд байна. 

Хил хаасан, олон улсын нислэг зогссонтой холбоотойгоор өнөөдрийн байдлаар нийт 9000 гаруй иргэнээ татан авч байна

Бид олон удаа ярилцсан. Хил хаасан, олон улсын нислэг зогссонтой холбоотойгоор өнөөдрийн байдлаар нийт 9000 гаруй иргэнээ татан авах ажиллагаа үргэлжилж байна. Гуравдугаар сарын 28-ны 06:00 цагаас ОХУ-аас иргэдээ авах ажиллагаа зогсоно. Олон удаагийн судалгаа, зөвшилцсөний үндсэн дээр ойрын хугацаанд гурван нислэг хийхээр боллоо.

Нийт 750 иргэнээ эх орондоо авчирна. 

  • 4-р сарын 02-нд 08:00 цагт БНСУ-ын Сөүл хот
  • 4-р сарын 03-нд 01.30 цагт Япон улсын Токио хот
  • 4-р сарын 04-нд 08:30 цагт БНСУ-ын Сөүл хот руу тус тус нислэг үйлдэнэ. 

Энэ удаагийн тусгай нислэгээр ирж буй иргэд шинжилгээ өгсөн байх шаардлагатай бөгөөд тусгаарлах хугацааг 21 хоног болгон сунгаж байна" гэв.

Эх орондоо ирэх хүсэлт гаргасан 4805 иргэний 50 хувь нь БНСУ-аас ирэх хүсэлтээ тавьсан тул Сөүл рүү хоёр удаагийн нислэг хийхээр болсон байна. 

Өмнөх тусгай нислэгүүдээр ирсэн иргэдээс 10 иргэнд шинэ коронавирусийн халдвар илэрсэн тул цаашид тусгай нислэгээр ирэх иргэдийг тухайн оронд нь шинжилгээ авахаар болжээ. 

Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг "Эхний онгоцонд суух 800 хүн бичгээр хандсан. Хоёр дахь болон гурав дахь онгоцонд энэ жагсаалтаасаа суулга чиглэл баримтална. Эх орондоо ирэх иргэд шинжилгээг тухайн улсдаа өгсөн байх ёстой бөгөөд шинжилгээг хэрхэн хийх талаар чиглэл гарган ажиллаж, иргэдэд мэдээлэл өгч байна" гэв. 

АСУУМЖИЙГ ҮНЭН БӨГЛӨЖ, СУУДАЛ СОЛИХГҮЙ, АМНЫ ХААЛТАА АВЧ БОЛОХГҮЙГ АНХААРУУЛЛАА

Эдгээр нислэгт Мэргэжлийн хяналтын газраас байцаагч, эмч нар дагалдан явах бөгөөд онгоцонд суулгахын өмнө болон нислэгийн явцад эрүүл мэндийн асуумжийг асууж, биеийн байдалд хяналт тавих юм. 

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга Г.Сугарбат "Тусгай нислэг нь халдвар хамгааллын дэглэмийг чанд сахих ёстой бөгөөд өмнөх нислэгүүдээр иргэд хайнга хандсан тохиолдол гарсан. Тиймээс 20 асуулт бүхий асуумжийг үнэн зөв бөглөхөөс гадна илэрч буй шинж тэмдгээ үнэн зөв мэдүүлэхгүй бол хуулийн хариуцлага хүлээлгэх болохыг анхааруулж байна. 

Истанбулын нислэгээр ирсэн иргэн суудлын дугаараа буруу бичсэн тохиолдол гарсан бөгөөд ийнхүү буруу бичсэн нь халдварын тохиолдол илрэхэд шуурхай арга хэмжээ авахад саад болж байна.

Онгоцонд хоол өгөхгүй бөгөөд ариун цэврийн өрөө орох гэх мэт тохиолдлыг аль болох хязгаарлана. Халуунтай хүмүүсийг онгоцонд суулгахгүй гэж халуун бууруулах эм уухгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эртхэн тусгаарлагдаж, эмчилгээ хийлгэх нь танд тустай. 

Мөн онгоц газардмагц нэгэн зэрэг буух гэж дайрах хэрэггүй. Нэрсийн дагуу буулгаж, мэдээллийг баталгаажуулна. Онгоцонд суудлаа сольж огт болохгүй" гэв. 

  12 цаг 58 минут
2020.03.26

Тусгай нислэгээр Монголоос БНСУ явах 300 гаруй иргэн хүсэлтээ тавьсан бөгөөд явсан тохиолдолд нөхцөл байдал намжтал, олон улсын нислэг хэвийн болтол Монгол руу эргүүлэн авчрахгүй юм байна. 

Мөн шинж тэмдэг илэрсэн бол тусгай нислэгээр Монголд авчрахгүй. Тухайн улсдаа үлдэж, эмчилгээ хийлгэх юм. 

Тусгай нислэгийг Истанбул, Берлин чиглэлд хийх боломжгүй байгаа юм байна. Дараа, дараагийн нислэгийг судалгаан дээр үндэслэн хэзээ, хаашаа хийх боломжтойг тодорхойлох бөгөөд тусгаарлах байрны боломжийг ч харгалзан үзнэ. 

Өнөөдрийн байдлаар тусгай нислэгээр ирсэн 1000 орчим иргэний тусгаарлах хугацааг сунгах асуудлыг УОК 14:00 цагаас хуралдан хэлэлцэнэ. Эрүүл мэндийн сайд эдгээр иргэний тусгаарлах хугацааг 28 хоног болгох санал гаргаад байгаа гэв.

  16 цаг 03 минут
2020.03.26

Улсын Онцгой комиссын 14 дэх хуралдаанаас иргэдийг тусгаарлах хугацааг 21 хоног болгон сунгасантай холбоотойгоор дөрөвдүгээр сарын 4-нд Сөүл чиглэлд хийх нислэгийг түр хугацаагаар хойшлуулсныг дөнгөж сая ОБЕГ-ын дарга Т.Бадрал танилцууллаа. 

Олон улсын судалгааны дүнгээр нууц үе 5.5-19 хоног байгаа тул ийнхүү сунгах болсон бөгөөд тусгаарлаж байгаа иргэдийг нэг өрөөнд нэг хүн байлгах нь зүйтэй гэж үзсэн тул Сөүл чиглэлийн тусгай нислэгийн нэгийг нь ийнхүү хойшлуулахаар болжээ. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан