Гал түймрийн дуудлага нэмэгдэж байгаа талаар холбогдох албаныхан мэдээлсээр байна. Гал гарах шалтгаан нь олон төрөл байдаг ба, гал тавьсан хувь хүн, хуулийн этгээдэд ямар хариуцлага оноодог талаар ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албаны УСХАХ-ийн мэргэжилтэн Б.Анурагаас тодрууллаа.
-Хашаандаа хогоо ил задгай шатааж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл мөн үү? Хуулийн ямар зохицуулалт бий вэ?
-Шинээр батлагдсан Зөрчлийн хуулийн 6.1 дүгээр зүйлд:" Хог хаягдлыг ил задгай шатаасан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг 50.0 төгрөгөөр,хуулийн этгээдийг 500.0 төгрөгөөр торгохоор хуульд зааж өгсөн байдаг . Түүнчлэн хогоо зориулалтын цэгт хаядаггүй, орцондоо хаядаг,суваг шуудуунд хийж орхидог зэрэг зөрчлүүд байдаг.
Хог хаягдлыг зориулалтын цэгээс өөр газарт хаясан бол иргэнийг 30.0 төгрөгөөр,хуулийн этгээдийг 300.0 төгрөгөөр торгохоор хуульчилсныг анхаарч, хуулиа мөрдөх хэрэгтэй.
Түүнчлэн хуурайшилтын үед асаасан гал, чүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж байх шаардлагатай.
Экологийн цагдаагийн албанаас иргэдийг түймрийн хуурайшилт ихтэй үед ой хээр, хашаандаа ил задгай гал түлэхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.