Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар тэтгэврийн зээлгүй ахмадуудад 1 сая төгрөгийн үнэт цаас олгох журмыг хэлэлцэж байна.
Тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөс нэг удаа тэглэх хууль батлагдсантай холбоотойгоор тэтгэврийн зээл олгох журамд өөрчлөлт оруулах талаараа мэдээлж байсан. Өөрөөр хэлбэл, жилд нэг удаа зургаа хүртэл сарын тэтгэвэр барьцаалсан зээлийн үйлчилгээ байж болно хэмээн ярьж буй бөгөөд ирэх долоо хоногоос Монголбанк, арилжааны банкуудтай ярилцсаны үндсэн дээр сар шинийн баяраас өмнө зээлийн нөхцлөө тогтохоор ажиллаж байгаа талаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг мэдээллээ.
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар "Эрдэнэс Монгол" компанийг 900 тэрбум төгрөгийн бонд гаргахыг зөвшөөрсөн тогтоол гаргах асуудлыг хэлэлцэж байгаа бөгөөд тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн төсөл батлагдсантай холбоотойгоор дагалдах хоёр журмыг батлахаар хэлэлцэж байна.
Үүний нэг нь тэтгэвэр барьцаалсан зээлийг тэглэхтэй холбоотой журам, тэтгэврийн зээлгүй ахмадуудад нэг сая төгрөг олгох тухай журмыг баталснаар зээлийг тэглэж, зээл аваагүй иргэдэд үнэт цаас олгох суурь буюу журмуудыг эцэслэж байгаа гэдгийг салбарын сайд тайлбарлалаа.
Тэтгэврийн зээлийн хугацааг зургаан сар болгож хүүг багасгах асуудлыг эцэслэн шийдээгүй байгаа боловч хүүг 6-аас дээш хувиар тооцохгүй байх гэж тооцож байгаа талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг мэдээллээ.
Сар шинийн баяраас өмнө зургаан сарын хугацаатай тэтгэврийн зээл олгох асуудлыг шийдэхээр ажиллаж байна гэдгийг тэрбээр нэмж хэлсэн юм.
Хоёрдугаар сарын 3-наас эхлэн тэтгэврийг шинэчлэн тогтоосон хэмжээгээр олгож эхэлсэн бөгөөд нэгдүгээр сарын тэтгэврээс зээлийг үлдэгдэл суутгасан тохиолдлуудыг эргүүлэн олгож байгаа аж. Нэгдүгээр сарынх нь тэтгэврээс зээлийн төлбөр суутгасан гэх 46 тэрбум төгрөг, хоёрдугаар сард 57 тэрбум төгрөгийг тэтгэвэр авагчдад очсон урьдчилсан дүн гарсныг ХНХ-ын сайд хэллээ.