Тулааны
урлагийн аугаа мастер, нэрт жүжигчин
Жет Ли: Асашёорюү бол жинхэнэ Монгол
баатар
2010
оны 02.04. 15:10 минут. Японы телевизээр
мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга
Асашёорюү Акинори зодог тайлахаа
мэдэгдэж, зүүн жигүүр тэргүүлэгч бөхгүй
боллоо. 2000 гаруй жилийн түүхтэй хэдий
ч мэргэжлийн сүмо нь үзэгчгүй, товчхондоо
мөхлийн ирмэгт очоод байх үед Монголын
хүчтэн "Өглөөний хөх луу" арлын
оронд заларч тэр "үхмэл" ертөнцийг
амь оруулсан билээ.
Сүмогийн ертөнцөд хөл тавьснаас хойшх арав гаруй жилийн хугацаанд сүмогийн түүхийн хамгийн, хамгийн гэсэн дээд амжилтуудыг тасралтгүй эвдэхийн хэрээр Япончуудын зүгээс хуй салхи босч, тэр нь өдгөө дэлхийн хүн болсон их аваргыг зодог тайлахад хүргэлээ. Өнөөдөр түүнийг дэлхийн хүн гэж хэлэхтэй маргах хүн нэгээхэн ч гарахгүй биз.
Тулааны урлагийн аугаа мастер, нэр жүжигчин Жет Ли "Баатар" хэмээх кинонд "Нэргүй баатар" гэх үнэхээрийн баатар эрийн дүрийг бүтээсэн байдаг. Тэр киноны дараа тэрээр Ларри Кингийн ярилцлагад орж "Таны бодлоор одоо цагт баатар байна уу" гэх асуултад "Байгаа. Тэр бол Асашёорюү. Жинхэнэ Монгол баатар" гэж хариулсан байдаг. Калифорнийн амбан захирагч Арнольд Шварцнеггер хүртэл Асашёорюүтай уулзахыг хүсдэгээ хэвлэл ээр мэдэгдсэн удаатай.
Тэр ч бүү хэл Францын ерөнхийлөгч өрөөндөө их аваргын маань зургийг хүндэтгэн залсан тухай бид сонсож л байсан. Сүмогийн түүхэнд гуравт бичигдэх их амжилтыг гаргасан тэрээр дөнгөж 29-хөн настай. Түүнд дахин долоо найм байтугай түүнээс илүү олон түрүү авах боломж хангалттай байсан. Харамсалтай нь тэрээр зодог тайлав. Түүнийг урьд нь төрсөн нутагтаа ирж бөмбөг хөөж гүйснийх нь төлөө их Наранчууд хангалттай шийтгэл амсуулж л байсан.
Их аваргыг зодог тайлсны маргааш Японы бараг бүх өдөр тутмын сонинууд тусгай дугаар хийн тарааж, дэлхий нийт энэ тухай шуугисан. Зодог тайлсны цаана янз бүрийн тохиролцоо, их дүнтэй мөнгөний асуудал яригдаж байгаа ч үнэн хэрэгтээ Чингисийн Монголоос сүрдсэн Япончуудын далд санаа ., биелэлээ олсон нь энэ. Тиймдээ ч тухайн үедээ "учраа ололцоод" өнгөрсөн асуудал арав гаруй хоногийн дараа шидийг олсон нь тэр биз. Дэлхийн хүн болсон баатар маань ч хөөгдөж биш хаалгыг нь савж гарсан нь сайн хэрэг.
Сүмогийн их аварга Асашёорюү зодог тайлах шийдвэр гаргасныг юу гэж үзэж байгааг нь сонирхон УИХ-ын гишүүн Д.Батбаяр болон иргэдээс тодрууллаа.
УИХ-ын
гишүүн, Монголын Сүмо бөхийн холбооны
ерөнхийлөгч Д.Батбаяр: Дор хаяж 10 түрүүлэх
боломж түүнд байсан
Дөнгөж
29 настай их аварга шүү дээ. Цаашид олон
жил барилдаж, дор хаяж 10 түрүүлэх боломж
түүнд байсан. Японы сүмо бөхийн холбооноос
нэлээд шахсан байхыг үгүйсэхгүй. Гэнэт
ийм шийдвэр гаргасанд гайхаад сууж
байна. Надад их харамсалтай байна.
Сүмогийн дээд зиндаанд 10-аас дээш
түрүүлсэн бөх өөрийн нэрээр сүмогийн
сургууль байгуулах эрх, тусламж өгдөг.
Сүмо бөхийн холбоо энэ эрхийг нь
эдлүүлээсэй гэж хүсэж байна.
Монгол
Улсын Гавъяат тамирчин Т.Гүррагчаа: Их
гүрний бодлого, хавчлага гэж байдаг юм
байна
Манай
Монголын тамирчид Японы сүмо бөхийн
дэвжээнд хэдэн жил ноёллоо. Сайхан
Барилдлаа. Цаашдаа ч их амжилт гаргах
ирээдүй харагдаж байгаа. 25 түрүүлчихсэн
их аварга маань дэлхий нийтэд танил
болсон, Монголчуудын бахархал болсон
хүн. 2007 онд мөн хоёр башёд барилдах эрхээ
хасуулж байсан. Үүнийхээ дараа Дагвадорж
маань хэлж байгаад түрүүлж сайхан амжилт
үзүүлсэн. Өнгөрсөн башёд сайн барилдаж
түрүүлэн ард түмнээ болон Японы үзэгчдийг
баярлуулсан сайхан явдал болсон.
Дагвадорж аварга маань зодог тайлах
болоогүй илүү их амжилт гаргах хүчтэй
тамирчин байсан юм.
Анх телевизээр үзээд яагаад зодог тайлах болов гэж их гайхсан. Надад маш их харамсалтай санагдсан. Ид барилдаж яваа эр бяр нь тэгширсэн сүмогийн аварга яагаад дэвжээгээ орхих болов гэж бодтол их гүрний бодлого, хавчлага байдаг юм уу гэж бодогдлоо. Түүнээс биш Япон Монголын харилцаанаас болоогүй байх. Яагаад зодог тайлах болсон нь тодорхойгүй юм л даа. Их аварга маань Японы сүмогийн дэвжээг орхисон ч Монголдоо ирээд их юм хийхээр хүч чадалтай, удамтай бөх хүн. Д.Дагвадоржийг зодог тайлж байгаа явдалд зөвхөн би биш Монголын ард түмэн гайхаж бас харамсаж байгаа байх. Тамирчин хүн гэдэг бол байнгын тулаанд орж байдаг. Энэ утгаараа тамирчин хүн эрэмгий, дайчин байх шаардлагатай. Тэгж байж л амжилт гаргадаг.
Манай Дагвадорж аварга бол ийм л хүн. Сүмогийн ёс жаяг нэлээд хатуу юм шиг байгаа юм. Ёс жаягийг алдаад нэр хүнд нь муудаад гарч байгаа бол нэг хэрэг.
Их гүрний бодлогоор гарч байгаа бол олон залуу сүмочид хүч түрэн гарч ирж байгаа тул Монголчууд цаашид бас юм бодох л хэрэгтэй. Хөөгдөж, шоовдорлогдож, ад үзэгдэхээр ёс зүй алдаагүй байх гэж бодож байгаа юм. Нэгэнт дэвжээгээ орхих шийдвэр гаргасан тул эх орондоо ирээд бүтээн байгуулалтын ажилдаа ирмүүн их амжилт гаргаарай гэж их аваргаасаа хүсье.
Хакүхо
Даваажаргал: Түүнтэй өрсөлдөж явсны
ачаар л би өдий зэрэгт хүрсэн
Анх
Асашёорюүг даваад маш их баярлаж байснаа
санаж байна. Түүнтэй өрсөлдөж, явсны
ачаар л би өдий зэрэгт хүрсэн. Асашёорюү
аваргыг дахиад барилдахгүй гэж бодохыг
ч, итгэхийг ч, хүсэхгүй байна. Дахиад
олон амжилт гаргах байсан.
Хувиараа
бизнес эрхлэгч Амараа: Өөрөө эхэлж зодог
тайлж байгаа нь нэр хүндтэй хэрэг
Миний
хувьд арай эрт, арай л залуугаараа зодог
тайлж байна. Гэхдээ өөрөө эхэлж ийм
шийдвэр гаргаж байгаа нь зөв гэж бодож
байна.
Өөрөө эхэлж зодог тайлж байгаа нь арай л нэр хүндтэй юм даа. Ер нь Монголчуудыг доромжилж хэлж байхад хэний ч гэсэн уур нь хүрнэ ш дээ. Тэр тусмаа Дагваагийн уур бол бүр их хүрсэн биз. Зодог тайлахад нас нь залуу байгаа ч хийх юмаа бүгдийг нь хийчихсэн хүн. Албаар ийм зүйл хийхэд хүргэсэн байх.
Хувиараа
бизнес эрхлэгч Ц.Отгонбор: Залуу хүн,
цаашдаа биеэ зөв сайхан авч явах байх
Их
аварга Д.Дагвадорж зодог тайлсан нь
хувийнх нь зүгээс жаахан харамсалтай
зүйл болсон. Гэхдээ нэгдүгээр сарын
башёд түрүүлснийхээ дараа зодог тайлсан
нь зөв гэж бодож байна. Хувь хүнийхээ
хувьд асуудал үүсгэсэн нь буруу юм шиг
санагдаж байна. Залуу хүн, цаашдаа биеэ
зөв сайхан авч явах байхаа. Сайн аварга,
сайхан ч залуу. Эх орондоо ирээд ихийг
хийж, нэр төрөө сайхан авч яваасай гэж
хүсч байна.
“Сарны
титэм” төвийн худалдагч Билгээ: Монголдоо
ирээд үндэснийхээ бөхөөр барилдаасай
гэж хүсэж байна
Д.Дагвадорж
аварга зодог тайлсан нь харамсалтай
санагдсан. Өөрийнх нь гаргасан шийдвэр
юм чинь Монголдоо ирээд үндэснийхээ
бөхөөр барилдаасай гэж хүсч байна.
Амжилт гаргана гэдэгт нь итгэлтэй байна.
Асашёорүгийн
амжилт
Барилдаж
эхэлсэн өдөр 1999 оны хацү башё
Барилдсан
тэмцээн 67 башё
Түрүү
25 /Түүхэнд гуравт орох амжилт/
Үзүүр
Найм
Дараалсан
түрүү Долоо /Дээд амжилт/
Дайчин
барилдааны шагнал 3 удаа
Гарамгай
барилдааны шалгал 3
Кёнбоши
шагнал нэг удаа
Даваа
унааны харьцаа: Нийт 669 ялж 173 ялагдан
76 барилдаан өнжсөн
Макүүчид
596 ялж, 53 унаж, 76 барилдаанд өнжсөн
Ёкозүна
цолтойгоор 463 ялж 91 унаж, 76 барилдаанд
өнжсөн
Жюүрёок
20-10
Макүшитад;
33-9 /1 түрүү/
Санданмэ:
7-0 /1түрүү/
Жонидан:
7-0 /1түрүү/
Жонокүчи:
7-0 /1-түрүү/