Хайр гэдэг энэ ертөнцийн хамгийн үнэ цэнэтэй, урт настай зүйл болов уу. Гэхдээ түүнийг хэн илүү сайн мэдэх бол. Түүний үнэ цэнийг хэн илүү мэдэрдэг бол.
Магадгүй энэ асуултын харуулт нь яруу найрагчид ч байж болох юм.
Тийм учраас бид тэднээс "Таны бодлоор хайр гэж яг юу вэ?" гэсэн асуултад хариулт авахыг хичээсэн юм.
Монголын
Зохиолчдын Эвлэлийн болон Д.Нацагдоржийн
шагналт, Болор цомын эзэн яруу найрагч
Арлааны Эрдэнэ-Очир:
-Би хүнийг их
зовлонтой хайрладаг хүн л дээ. Өөрөөр
хэлбэл бүх л өргөс чулууг нь үүрч
амьдардаг гэсэн үг. Миний бодлоор хайр
гэж хачин сайхан цагаан шувуу юм.
Хүн өөрөө тэр цагаан шувуудыг унах навчсын чимээнд үргээчихгүй мөнхийн нар аргамжсан, тунгалаг цэнхэр мандал байх хэрэгтэй. Би өөрөө яг тийм байдгаа сайн мэдэхгүй. Ямартаа ч ийм бодолтой явдаг болохоор нэг их үргээгээд байдаггүй байх аа. Ер нь бүсгүй хүн байгаль эх юм гэж л хэлмээр байна даа.
Монголын
Зохиолчдын Эвлэлийн болон Д.Нацагдоржийн
шагналт, Болор цомын эзэн яруу найрагч
Ц.Бавуудорж:
-Хүн гэдэг
амьтан цаг ямагт ганцхан зүйл хайж
явдаг. Тэр нь мэдээж хайр. Цаг ондоо
болсон ч юм уу, эсвэл залуус минь тийм
хөнгөн шингэн болсон ч юм уу энэ цаг үед
хайрын үнэ цэнэ хийсээд байгаа юм шиг
санагддаг. Ганцхан би энэ бурханы төгс
бүтээлийг "ийм тийм" гэж хэлэхэд
хэцүү л дээ.
Гэвч би хайрыг хүн төрөлхтний цорын ганц алтан аяганаас уусан мөнхийн ус гэж бодож явдаг.
Эцэст нь хэлэхэд, хайр сэтгэл гээч хамгаас нандин зүйл энэ ертөнц дээр оршсоор байхад дээрх тэнгэр, тэндээс гийх нар, унах навчсын гуниг сэтгэл сэмэлсээр л байх болно.
МЗЭ-ийн
шагналт, Болор цомын эзэн яруу найрагч
Л.Хасар:
-Сэтгэл гэдэг
хүсэл юм, хайр гэдэг жигүүр юм. Хайрлаж,
дурлана гэдэг буй биеэрээ наранд ойртож,
үүлэн чөлөөнд эдлэх зах хязгааргүй эрх
чөлөө юм.
Тиймээс тэнгэр гэдэг уудам болохоор жигүүрээ гамнах нь зүйтэй болов уу.
Монголын
Зохиолчдын Эвлэлийн болон Д.Нацагдоржийн
шагналт, Болор цомын эзэн яруу найрагч
Ц.Хулан:
-Хайр гэж энэ
дэлхий ертөнцийн хамаг сайхныг өөртөө
шингээсэн тийм гэхийн аргагүй сэтгэл
зүрхэнд хэнзэлдэг өнгө өнгийн цэцэгс.
Тэднийг тасалж болохгүй, үхүүлж бүр ч болохгүй. Цаг үүрд цагаан аадраар усалж байх хэрэгтэй. Тэгээд "Би чамд хайртай" гэдэг үгийг аль болох цөөхөн хэлэх нь чухал. Учир нь чи тэр өнгө алаг цэцэгсээ өрөөл бусдад тасдан бэлэглэж байна гэсэн үг.
Монголын
Зохиолчдын Эвлэлийн болон Д.Нацагдоржийн
шагналт, Болор цомын эзэн яруу найрагч
Г.Мөнхцэцэг:
-Миний зүрх
сэтгэл дотор нэг цагаан даашинзтай
бяцхан охин цаг үргэлж бүжиглэж байдаг.
Би бодохдоо түүнийг л миний бусдыг
хайрлах хайр гэж ойлгодог доо. Тэр их
уян налархай, гэнэн хонгор инээдтэй.
Өөрөөр хэлбэл, миний харанхуй бүхнийг үргээж байдаг цаснаас ч цагаан дэнлүү юм. Уран бүтээлчид сэтгэл зүрхэн дотроо нэг ертөнц бүтээгээд түүнийгээ магтан дуулж амьдардаг гэлцдэг. Миний ертөнц энэ бяцхан охин л байх.
МЗЭ-ийн
шагналт яруу найрагч М.Уянсүх:
Тэнгэр газрын
савсалганд хэдэн галав юүлж, тэнгис
далай эргээ залгисан ч хайр сэтгэл энэ
ертөнцийн сүүлчийн эх газарт үүрэлсээр
л байх болно. Хайр дотор орчлон оршдог,
тэр хэт энэрэнгүй атлаа маш хэрцгий.
О.Цэнд-Аюуш