Татварын хуулийн хэрэгжилт, татварын ёс суртахууны талаар мэргэжлийн судлаач, байцаагч нарын хамтарсан "Татварын ёс зүй" хэлэлцүүлэг өнөөдөр МҮХАҮТ-д боллоо.
Хэлэлцүүлэгт илтгэл тавьсан Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн Ерөнхийлөгч Г.Алтанзаяа "Татварын ёс суртахуун гэдэг нь нийгмийн чадавхыг хэмжих хэмжүүр юм. Ёс суртахуун хэдий чинээ өндөр байна, нийгэм тэр хэмжээгээр илүү хөгжилтэй болно.
Татвараа тогтмол төлдөг, татвар төлөхийн ач тусыг мэддэг, тэр хэмжээгээрээ нийгэм, төр засагт хяналтаа тавьж чаддаг иргэдийн нийгмийг чадавхтай гэнэ. Татвар төлдөг иргэн эргээд төрд хяналтаа тавьдаг бол татварын ёс суртахуунтай гэсэн үг" хэмээв.
2021 оны урьдчилсан гүйцэтгэлээр манай улсын татварын орлого 11 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 32 хувиар нэмэгдсэн.
Монгол Улсын татварын гүйцэтгэлийн талаар Татварын ерөнхий газрын Орлого хяналт, буцаан олголтын хэлтсийн дарга Д.Тунгалаг "Татварын албанд ойролцоогоор 1800 гаруй татварын байцаагч бий. Татварын албанд 204 мянган хуулийн этгээд, 2 сая иргэн татвар төлөгчөөр бүртгүүлсэн. Монгол Улсын татварын хувь хэмжээ олон улсын түвшинтэй харьцуулахад бага.
Хувь хүмүүс хөнгөлөлт авахын тулд л татварын тайлангаа өгдөг байсан. Энэ жилийн хувьд нийт 50 мянган иргэн татварын тайлангаа өгөөд байна. Татвар төлөгчдийн боловсрол дээшилж байна. 2021 онд нийт 2770 аж ахуй нэгжид 40 тэрбум төгрөгийг аж ахуй нэгжийн буцаан олголт болгон өгсөн.
Харин нийт 53 мянган татвар төлөгч хувь хүнд 50.2 тэрбум төгрөгийг буцаан олгохоор ажиллаж байна. Энэ нь орон сууц, сургалтын төлбөртэй холбоотой буцаан олголт гэсэн үг. Эхний улирлын байдлаар татварын алба улсын төсвийн орлогын төлөвлөгөөг биелүүлсэн. Төсвийн биелэлтэд НӨАТ ихээхэн нөлөөлж буй. Энэ жил бид нийт 8 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөсөн" гэсэн юм.
Хэлэлцүүлгийн талаар МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан "МҮХАҮТ нь "Монгол Такс ТМЗ" ХХК-тай хамтран Монгол дахь татварын ёс зүйн байдлыг судалсан. Хэлэлцүүлгээр татварын ёс зүй өндөртэй байгууллага ногоон зээл авах зэрэг давуу талтай болдгийг харуулахыг хүссэн" гэв.
Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгээс гадна Татварын ерөнхий газар, Бизнесийн ёс зүйн төв болон бизнес эрхлэгчдийн төлөөлөл 100 гаруй хүн хэлэлцүүлэгт оролцлоо.