gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     6.08
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 23
Зурхай
 6.08
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 6.08
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Миний нутаг” шүлэг зохиогдсон нь

Соёл урлаг
2011-11-19
1
Twitter logo
1
Twitter logo
Соёл урлаг
2011-11-19
“Миний нутаг” шүлэг зохиогдсон нь
-Д.Нацагдоржийн 105 насны ойд-

Их зохиолч Д.Нацагдоржийн "Миний нутаг" шүлгийг мэдэхгүй Монгол хүн байхгүй биз ээ. Их зохиолч маань энэ шүлгээ 1930-аад оны эхэнд бичсэн гэдэг. Үүнийг бичих болсон нь нэгэн шалтгаантай байж. Тэр үед Д.Нацагдоржийн мэдлэг боловсролд атаархсан хэт хувьсгалч үзэл гаргасан хэсэг хүмүүс байсан гэх. Тухайн үед үнэхээр түүн шиг өргөн мэдлэг, боловсролтой хүн цөөхөн байж л дээ. Тэд Д.Нацагдоржийг удаа дараа дайрч хавчиж байсан баримт ч бий.

Д.Нацагдоржийг Германд сурч байхад нь дуудаж ирүүлчихээд байсан үе байж. Нэг удаа хэсэг нөхөд "Нацаг хөрөнгөтөн оронд явж ирээд эх орондоо их хайртай хүн болчихож" гэж элдэвлэсэн удаатай. Тэгэхэд нь нэгэн нөхөртөө "Эд нараас илүү эх орондоо хэрхэн хайртай болохоо харуулна аа" гэж хэлж байсан аж.

Монголын нийгмийн ороо бусгаа цаг эхэлчихсэн, тэрээр Пагмадуламаасаа салчихсан, товлосон тодорхой ажилгүй хаа нэг шинжилгээний ангийнхан болон, гадна дотны хүнд орчуулагч хийж явжээ. Ингээд удалгүй "Миний нутаг" шүлгээ бичсэн байна.

Улсаас урлаг уран сайхныг хөгжүүлэхийг уриалж байсан учир энэ шүлэг олны хүртээл болсон удаатай. Энэ тухай Д.Нацагдоржтой Германд хамт сурч байсан Цэвээн гэдэг хүн хожмоо 1970 аад онд дурсан бичсэн нь бий.

Тэрээр дурсамждаа "Бид хоёр өөр өөр хотод суралцдаг байсан учир Берлинд нэг удаа таарч гурилтай Монгол хоолоо хийж идэж, газар сууж хооллосон юм. Тэгэхэд Д.Нацагдорж "Энэ улс чи бид хоёрыг хараад юу гэх бол доо. Нохойг цатгаад тавьчихад хог дээр очоод яс мэрж байдагтай адилтгах байх даа" гэж хэлж билээ гэсэн байдаг. Ингэж Д.Нацагдоржийг таних, "Миний нутаг" шүлгийг нь /найраглал/ хэрхэн зохиогдсон тухай мэдэх энэ хүн хожмоо Дорнод аймагт амьдарч байжээ.

Түүний энэ шүлэг хэзээ ч үнэ цэнээ алдахгүй Монголын утга зохиолын ноён оргил хэвээр байгаа. Ийнхүү Д.Нацагдорж "Миний нутаг" шүлгээ бичиж тухайн үеийн хэт хувьсгалчдыг ухаан, авьяасаараа ялсан гэдэг.

Н.Лхагва

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан