Үндэсний Статистикийн Хорооноос НҮБ-ын Хүүхдийн Сантай хамтран “Хүүхэд хөгжил” судалгааг дөрөв дэх удаагаа явуулжээ.
Энэ удаагийн судалгааг Монгол Улсын нийт өрхийн төлөөлөл болгож 10500 өрхийг санамсаргүйгээр түүвэрлэн авсан байна. Сонгогдсон өрхийн эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд, хүүхдүүдийн эрүүл мэнд, боловсрол, ахуй нөхцөл, эцэг эхчүүдийн хүүхдээ хүмүүжүүлэхдээ хэрэглэдэг арга, бага насны хүүхэддээ хэр зэрэг анхаарал тавьдаг талаар мөн насанд хүрэгчдийн гэр бүлийн хүчирхийлэлд хандах хандлага, нөхөн үржихүйн эрүүл мэндийн байдал, ХДХВ, ДОХ-ын талаарх мэдлэг зэрэг маш өргөн хүрээний асуултуудаар судалгаа авчээ.
Судалгааны үр дүнгээр гарсан мэдээллийн заримаас энд цухас дурдъя.
0-23 САРТАЙ 10 ХҮҮХЭД ТУТМЫН ДӨНГӨЖ 3 НЬ ӨДӨРТ ИДВЭЛ ЗОХИХ ДАВТАМЖИЙН ДАГУУ НЭМЭГДЭЛ ХООЛ ИДЭЖ БАЙНА
Хүүхдийг 2 нас хүртэл нь насанд нь тохирсон аюулгүй, тэжээллэг, чанартай, амин дэмээр баялаг хоол, хүнс өгөхийн зэрэгцээ эхийн сүүгээр хооллох хэрэгтэй байдаг. Хоол хүнсээр шимт бодис, бичил тэжээлийг зохих хэмжээнд авснаар хүүхэд бие бялдар, өсөлт хөгжил, оюун санааны хувьд эрүүл өсөн торних эх суурь тавигддаг.
ДЭМБ-аас хүүхдийг 6 сар хүртэл нь дан эхийн сүүгээр хооллож, 6 сараас нь эхлэн аажмаар зохистой нэмэгдэл хоолонд оруулж, улмаар 2 нас хүртэл нь эхийн сүүгээр үргэлжлүүлэн хооллохыг зөвлөдөг. Нэмэгдэл хоол өгөх давтамжийг хүүхдийн нас болон эхийн сүүгээр хооллож байгаа эсэхтэй нь уялдуулан нэмэгдүүлдэг. Тодруулбал, эхийн сүүгээр хооллож байгаа 6-8 сартай хүүхдэд өдөрт хамгийн багадаа 2 удаа, 9-23 сартай хүүхдэд өдөрт хамгийн багадаа 3 удаа нэмэгдэл хоол өгөхийг зөвлөдөг бол эхийн сүүгээр хооллодоггүй 6-23 сартай хүүхдэд сүүн шингэн зүйл (эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүн, малын сүү, лаазалсан, савласан эсвэл хуурай сүү болон тараг) болон нэмэгдэл хоолыг өдөрт хамгийн багадаа 4 удаа өгөхийг зөвлөдөг.
Судалгаагаар 0-5 сартай 10 хүүхэд тутмын ердөө 6 нь эхийн сүүгээр дагнан хооллож, 6-8 сартай 10 хүүхэд тутмын 8 нь нэмэгдэл хоолонд зохих хугацаанд орсон, түүнчлэн 0-23 сартай 10 хүүхэд тутмын 7 нь л насандаа тохирсон байдлаар эхийн сүүгээр хооллож байна гэсэн үр дүн гарчээ. Үүнээс гадна хүүхдэд өгч буй нэмэгдэл хоол нь зохих давтамжиндаа хүрэхгүй тохиолдол маш түгээмэл байгаа нь 0-23 сартай 10 хүүхэд тутмын дөнгөж 3 нь өдөрт идвэл зохих давтамжийн дагуу нэмэгдэл хоол идэж байгаагаас харагдлаа.
Хүүхэд 5 хүртэлх насандаа хоол тэжээлийн эмгэгийн нэг хэлбэр болох уураг илчлэгийн дуталд орох магадлал өндөр байдаг. Хүүхдийн хоол тэжээлийн байдал сайжирч байгаа хэдий ч 5 хүртэлх насны хүүхдүүд уураг илчлэгийн дуталд орох явдал манай оронд байсаар байгаа нь 6 хүүхэд тутмын 1 нь өсөлт хоцролттой буюу насандаа тохирохгүй намхан байгаагаас харагдаж байна.
ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНД
5 хүртэлх насны хүүхдийн хувьд хамгийн их эрсдэл дагуулдаг аюултай өвчнүүдийн тоонд уушгиний хатгалгаа болон суулгалт өвчнүүд зүй ёсоор ордог. Хүүхдийг өвдөхөөс урьдчилан сэргийлэх, өвдсөн тохиолдолд зохих арга хэмжээг авч, зөв үр дүнтэй эмчилгээ хийх нь өвчнийг хүндрүүлэхгүй байх, улмаар эрүүл мэнд, өсөлт хөгжил, амь насанд нь учирч болох эрсдэлийг бууруулахад чухал хүчин зүйл болдог.
Монгол улсын хэмжээнд судалгаанд хамрагдсан 5 хүртэлх насны нийт хүүхдийн 2 хувь нь судалгаанаас өмнөх 14 хоногийн хугацаанд уушгиний хатгалгаа өвчнөөр өвдсөн байж болзошгүй байсан бөгөөд уушгиний хатгалгаа өвчний шинж тэмдэг илэрсэн хүүхдүүдийн 87 хувийнх нь эхчүүд мэргэжлийн эмчид хандсан бол 72 хувьд нь антибиотик эмчилгээ хийсэн байна. Эхчүүд аливаа өвчний шинж тэмдгийг мэддэг байх нь хүүхдийнхээ өвчнийг хүндрүүлэхгүй түргэн шуурхай эрүүл мэндийн байгууллага эсвэл эмчид хандах нөхцлийг бүрдүүлдэг. Гэтэл судалгаанд хамрагдсан 5 хүртэлх насны хүүхэдтэй 15-49 насны нийт эмэгтэйчүүдийн ердөө 1 хувь нь уушгиний хатгалгаа өвчний үндсэн 2 шинж тэмдгийг (хүүхдийн амьсгал нь олшрох эсвэл саадтай болох) мэдэж байгаа нь туйлын хангалтгүй үзүүлэлт юм.
Монгол улсын хэмжээнд судалгаанд хамрагдсан 5 хүртэлх насны нийт хүүхдийн 10 хувь нь судалгаанаас өмнөх 14 хоногийн хугацаанд суулгалт өвчнөөр өвдсөн байна. Суулгалт өвчний үед шингэн сэлбэх эмчилгээний зэрэгцээ хоолыг үргэлжлүүлэн өгөхийг зөвлөдөг бөгөөд шингэн сэлбэх эмчилгээнд үйлдвэрийн аргаар эсвэл гэрийн нөхцөлд бэлтгэсэн шингэн сэлбэх уусмал буюу хоросолыг өгөх эсвэл шингэн зүйлийг ердийн хэмжээнээс илүү өгөхийг ойлгоно. Судалгаанаас өмнөх 14 хоногийн хугацаанд суулгалт өвчнөөр өвдсөн 5 хүртэлх насны нийт хүүхдийн 56 хувийг зөвлөмжийн дагуу эмчилсэн байна.
ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ
Хүүхдийн амьдралын эхний 3-4 жил нь тэдний оюун ухааны хөгжлийн хамгийн оргил үе гэж үздэг. Тиймээс энэ үед аливаа зүйлийг танин мэдэхэд нь эцэг эх, гэр бүлийн гишүүд дэмжлэг үзүүлдэг байх нь хүүхдийн хөгжлийг тодорхойлох чухал хүчин зүйл болдог.
Монгол улсад 3-4 насны хүүхдийн хөгжлийн индексийг анх удаа Олон улсын арга зүйн дагуу тооцож үзэхэд 88 гарсан бөгөөд үүнийг нарийвчлан авч үзвэл бие бялдрын хөгжил болон сурах чадвар нь зохих хэмжээнд байгаа хүүхдийн хувь хамгийн их (100 ба 99 хувь), нийгэмшихүй болон сэтгэл хөдлөлөө илэрхийлэх чадвар нь зохих хэмжээнд байгаа хүүхдийн хувь 87, харин унших, цагаан толгойн үсэг, тоо нэрлэх чадвар нь зохих хэмжээнд байгаа хүүхдийн хувь 15 байна. Унших, цагаан толгойн үсэг, тоо нэрлэх чадварыг харуулсан үзүүлэлт бусдаасаа хамгийн бага байгаа нь манай орны сургуулийн өмнөх боловсролын агуулгатай холбоотой юм. Нөгөө талаас, сургуулийн өмнөх боловсролоор олгодоггүй ийм чадварыг эзэмшсэн хүүхдийн хувь 15 байгаа нь тийм ч бага үзүүлэлт биш байж болох юм.
Дээрх судалгааны зорилго нь Хүүхдэд ээлтэй дэлхий ертөнц тунхаглал, МХЗ, Монгол Улсын Засгийн газрын “Хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөр-ийн хэрэгжилтийг дүгнэж үнэлгээ өгөх, цаашдын бодлого хөтөлбөрийг боловсруулахад шаардлагатай мэдээллийг бий болгох, өмнөх судалгаагаар гарсан мэдээллийг шинэчлэн баяжуулах, судлаачид хэрэглэгчдийг шинэлэг тоо мэдээллээр хангах явдал ажээ.
Түүнчлэн энэхүү судалгаа нь дэлхийн олон оронд нэгдсэн нэг арга зүйгээр явагддаг учраас манай улсын хүүхэд эмэгтэйчүүдийн байдал бүс нутаг болон дэлхийн түвшинд хаана явна гэдгийг харьцуулж харах боломж олгодогоороо энэ төрлийн бусад судалгаанаас онцлог юм байна.
Судалгааны үндсэн үр дүнгийн тайланг ҮСХ-ын www.nso.mn вэб хуудас дээр байршуулахаас гадна судалгааны үр дүнгийн нэгдсэн тайланг ирэх оны эхээр хэвлүүлж гаргах ажээ.
О.Ариунбилэг