gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     5.19
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 22
Зурхай
 5.19
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 5.19
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

М.Энхсайхан: Засгийн газраас УИХ-д нээлттэй материал оруулсан, гэрээг олон түмнээсээ нууцлахгүй

Э.Энхмаа
Улс төр
2015-04-23
0
Twitter logo
 
Тавантолгойн тогтоолын төслийг ЗГХЭГ-ын дарга УИХ-д өргөн мэдүүлсний дараа, уг гэрээг байгуулах Ажлын хэсгийн ахлагч, Монгол Улсын сайд М.Энхсайхан, Ажлын хэсгийн дэд дарга, Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар нар мэдээлэл хийлээ.

Монгол Улсын сайд М.Энхсайхан: Эрхзүйн хувьд Засгийн газар энэ гэрээ хэлэлцээрийг хийх бүрэн эрхтэй байсан боловч УИХ авч үзье гэж шийдсэн. Засгийн УИХ-д танилцуулах тухай биш, тодорхой шийдвэр гаргах төслийг өргөн барьсан. Үндсэндээ гурван төрлийн гэрээг харах хэрэгтэй болно. Үүнд:

  • Хөрөнгө оруулалтын гэрээ
  • Хөрөнгө оруулалтын гэрээний салшгүй хэсэг болох Концессийн гэрээ
  • Хамтын ажиллагааны гэрээний төслийг УИХ авч үзэх хэрэгтэй болно.

Бидний хүсэл юу вэ? гэхээр УИХ зөвхөн Тавантолгой биш бусад хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмсэн шийдвэр гаргаасай. Том төслийг монголчууд ил тод ярьж, шийдэж чаддагийн үлгэр жишээ болоосой гэж хүсэж байна.  

М.Энхсайхан: 1072 хувьцаа гэдэг бол “Эрдэнэс Тавантолгой” компанийн нийт хувьцааны 6.5 хувьтай тэнцэнэ. Гэхдээ саналын эрхгүй хувьцаа. Цаана нь үлдэж байгаа 93.5 хувийг өмчлөгч нь Засгийн газар.

Энэ гэрээний талаар олон нийт болон улстөрчдийн санаа зовж буй бүхий асуудалд мониторинг хийж, тэр болгонд хариулт өгөхийг хичээж байгаа. сүүлийн үед болсон янз бүрийн санал шүүмжлэлийг яаж зөв ойлгох вэ гэдэгт вэб сайтаараа дамжуулан тайлбар өгсөн гэв.

Засгийн газраас УИХ-д нээлттэй материал оруулж байгаа, гэрээг олон түмнээсээ нууцлахгүй. Гэхдээ нэг анхаарах зүйл байгаа. Гэрээний төслүүдэд орсон заалтуудтай холбоотой нээлттэй хэлэлцүүлгүүд явагдана.

Хөрөнгө оруулалт хийх гэж байгаа компаниуд бүгд Токио, Шанхай, Хонгконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй учир хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хөндлөө гэсэн гомдол гарах ноцтой үр дагавар дагуулдаг. Тэгэхээр энэ нөхцөл байдлуудыг бодолцох ёстой байх гэж үзэж байна хэмээн нэмж хэллээ. Тэрбээр товч мэдээлэл хийгээд сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Гэрээг УИХ яаралтай горимоор 14 хоногт багтаан шийдвэрлэнэ гэж байсан ч нэлээд хугацаа алдлаа?
-Цаг хугацаа нэлээд алдсан. Гэхдээ УИХ шуурхай журмаар шийдэж өгнө гэж найдаж байна.

-УИХ-аас чухам ямар шийдвэр хүлээж байна вэ?
-УИХ-ын тогтоолын төслүүдийг өргөн барьсан. Эхний тогтоол нь Засгийн газраас бэлтгэсэн гэрээнүүдийн төсөлд Хөрөнгө оруулалтын гэрээг хийх үүргийг Засгийн газарт өгөх байх. Бусад таван төсөл нь урд өмнө Тавантолгойг тойрч УИХ-аас гаргасан тогтоол, шийдвэрүүд нэр томъёоноос эхлээд хоорондоо нэлээд зөрчилтэй байсан. Тэдгээр зөрчлийг арилгахтай холбоотой тогтоолын төслүүд юм.

-Өргөдлийн байнгын хорооноос гэрээнд тусгах хэрэгтэй гэсэн саналуудыг тусгасан уу?
-Өргөдлийн байнгын хорооноос өгсөн чиглэлийн дагуу Засгийн газар хуралдаад шийдвэрээ гаргасан. Гол агуулга нь Эрдэнэс Тавантолгой компанийн 20 хувийн хувьцааг ард түмэнд 1072 хувьцаа болгож өгсөн. Гэхдээ энэ хувьцааг хэвээр нь эзэмших үү, мөнгө болгож авах уу? гэсэн асуулга явуулсан юм билээ. Олон хүн мөнгө болгож авъя гэсэн хүсэлт гаргасан.

С.Жавхланбаатар: Гэрээнд гарын үсэг зурснаар эхний ээлжинд 650 сая ам.долларын цэвэр мөнгөн урсгал орж ирнэ. Ерөнхийдөө эхний таван жилд 4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт бүрэн гүйцэд хийгдэнэ.

Нэг хэсэг нь мөнгөө авсан, нэг хэсэг нь авч чадаагүй. Хувьцаагаа мөнгөжүүлж чадаагүй хувьцаа эзэмшигчид төсөл эхлэхэд юу ч үгүй болчих вий гэж санаа зовсон юм билээ. Тийм ч учраас байнгын хороонд 3000 гаруй өргөдөл ирсэн. Өргөдлийн дагуу Засгийн газарт чиглэл өгсөн. Хувьцаагаа мөнгөжүүлж чадаагүй 1.1 сая хувьцаа эзэмшигчдийг дахин бүртгэх даалгаврыг Засгийн газраас өгсөн.

-УИХ-ын Тамгын газраас гаргасан бичиг баримтын бүрдэлд гол ямар материал дутуу байсан бол?
-Тавантолгойн тогтоолын төслийг анх өргөн мэдүүлэхэд УИХ-ын Тамгын газраас бичиг баримтын бүрдэл дутуу байна гэсэн. Түүн дотор хувьцаа эзэмшигчдийн шийдвэр алга гэсэн. 1072 хувьцаа гэдэг бол “Эрдэнэс Тавантолгой” компанийн нийт хувьцааны 6.5 хувьтай тэнцэнэ. Гэхдээ саналын эрхгүй хувьцаа.

Цаана нь үлдэж байгаа 93.5 хувийг өмчлөгч нь Засгийн газар. Тэгэхээр Засгийн газар өөрөө энэ гэрээ хэлцлийг хийх даалгавраа өгсөн байх ёстой гэж хүссэн. Үүний дагуу Эрдэнэс Тавантолгой компанийн үнэмлэхүй дийлэнх хувьцааг эзэмшиж байгаагийн хувьд шийдвэрээ гаргаж өгсөн. Ингээд УИХ-ын Тамгын газраас гаргаж өгсөн бичиг баримтын бүрдэл хангагдсан.

-Төсөл хэрэгжиж эхэлснээр эхний ээлжинд ямар хөрөнгө оруулалт хийх вэ?
-С.Жавхланбаатар: Хөрөнгө оруулалт, энэ төсөл хэрэгжиж эхэлснээр орж ирэх цэвэр мөнгөн урсгал хоёрыг ялгаж ойлгох хэрэгтэй. Эхний ээлжинд гэрээнд гарын үсэг зурснаар 650 сая ам.долларын цэвэр мөнгөн урсгал орж ирнэ.

Энэ нь Чалкогийн өр, Монголын төмөр замын төслийг шилжүүлсэн учир үүнд зарцуулсан хөрөнгө, хэрэв Засгийн газар урьдчилгаа төлбөр авах бол энэ төлбөрийг багтааж байгаа хэлбэр. Ерөнхийдөө эхний таван жилд дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт бүрэн гүйцэд хийгдэнэ. 90-ээд хувь нь эхний гурван жилд хийгдэх төсөл.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан