gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     32
  • Зурхай
     6.29
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 32
Зурхай
 6.29
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 32
Зурхай
 6.29
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ж.Баярцэцэг: “Хан ресурсез” анх 358 сая ам.доллар нэхэмжилсэн

У.Бадамцэцэг
Улс төр
2015-03-04
0
Twitter logo
 
Канадын "Хан ресурсез" ХХК олон улсын арбитрын шүүхэд ялалт байгуулж, Монголын засгийн газраас ойролцоогоор 100 сая ам.долларын нөхөн төлбөр гаргуулахаар болсон талаар мэдээлсэн.

Үүнтэй холбогдуулан Хууль зүйн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг мэдээлэл хийлээ.

2011 оноос эхлэлтэй энэхүү шүүх хурал өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд гурван удаа болжээ. Анхны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар хэргийг харъяаллын болон нөхөн төлбөрийн маргаан гэж хоёр хуваах хүсэлт гаргасныг хүлээн авчээ.

2012 оны тавдугаар сард Францын Парис хотноо шүүх хурал болж арбитрийн хэргийн маргаан мөн байна гэсэн шийдвэр гарчээ.

Гурав дахь хурал болох хохирлын хэмжээг хэлэлцэх шүүх хурал 2013 оны арван нэгдүгээр сард болсон. Нэхэмжлэгч Канадын “Хан ресурсез” ХХК, Төв Азийн уран холдинг компани Монголын Засгийн газраас  тусгай зөвшөөрлийг хууль бусаар цуцалсан хэмээн 358 сая ам.доллар нэхэмжилжээ. Энэхүү нөхөн олговроос гадна арбитрын ажиллагааны бүх зардлыг давхар нэхэмжилсэн байна.

Монголын Засгийн газрын зүгээс энэхүү нөхөн төлбөр хэт өндөр, үндэслэлгүй байна гэдэг хариу тайлбар өгчээ.

Парис хотноо болсон өчигдрийн шүүх хурлаар нэхэмжлэгчийн тавьсан төлбөр үндэслэлгүй хэмээн үзэж 80 сая ам.доллар, холбогдох зардлын төлүүлэх шийдвэр гарсан гэдгийг хэллээ.

Ж.Баярцэцэг “Шүүхийн шийдвэр дөнгөж өчигдөр гарлаа. 100 хуудас бүхий материал ирсэн учир танилцаж байна. Монгол Улсын Засгийн газрын зүгээс дараагийн шатанд авах арга хэмжээ нээлттэй. Нэхэмжлэгч талтай яриа хэлэлцээр хийх ч бүрэн боломжтой. Аль замаар явахыг нь Засгийн газар хуралдаж шийдвэрээ гаргана. Тухайн ордын лицензийг хурааж аваагүй. Нөгөө талд өгөх шийдвэр гараагүй учир Засгийн газрын мэдэлд байгаа. Ийм учраас сонирхсон улс орон, компанид ашиглах, хөрөнгө оруулах боломж бололцоо нь нээлттэй. Магадгүй арбитраас гарсан зардлыг төлүүлэх замаар хөрөнгө оруулалтыг оруулах боломж бий” гэдгийг хэллээ. “Хан ресурсез” ХХК-тай холбоотой хэрэг Засгийн газрын хувьд арбитрын тав дахь маргаан юм байна. Хэд, хэдэн Засгийн газар дамнасан маргаан учраас тухай бүрт ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байжээ.

-Маргаан юунаас эхлэлтэй юм бэ. Тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгосон үндэслэл нь юу байсан бэ?
-2006-2009 оны үед үйл ажиллагаа явуулж байсан Ашигт малтмалын газар, Цөмийн энергийн газартай холбоотой юм билээ. Тухайн үеийнхээ хууль тогтоомжийг зөрчсөн талаар Мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан байдаг. 2008 онд Цөмийн энергийн тухай хууль батлагдан гарснаар ураны зөвшөөрөл авсан компаниуд дахин бүртгүүлэх шаардлагатай болсон. Гэтэл “Хан ресурсез” компани бүртгүүлээгүй юм билээ.

-Засгийн газар цаашид ямар хэмжээ авах бол?
- Бүх арга хэмжээ нээлттэй. Давж заалдах, нөгөө компанитайгаа гэрээ хэлэлцэл хийх гээд бүх боломж нь бий.

-Нөхөн төлбөр төлөх тодорхой хуулийн хугацаа байгаа юу?
-
Нарийн заасан хугацаа байхгүй. Арбитрын процесс удаан байдаг.

-Засгийн газраас гурван удаагийн шүүх хуралд хэдий хэмжээний зардал гарсан бэ?
-Та бүхэн мэдэж байгаа. Иргэн хүн шүүхэд хандахад хүртэл тодорхой хэмжээний зардал гардаг. Арбитр мэдээж өндөр зардал гардаг. Манай зүгээс дэлхийн нэр хүндтэй хуулийн компанийг авч ажилласан. Нийтлэг зах зээлийн ханшаар зардал гарсан. Үнийн хувьд тодорхой хэлэх боломжгүй.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан