gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     10
  • Зурхай
     5.17
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 10
Зурхай
 5.17
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 10
Зурхай
 5.17
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

АСЕМ-аас монголчууд юу хүлээх вэ

Засгийн газрын мэдээ
Эдийн засаг
2015-07-06
0
Twitter logo
Засгийн газрын мэдээ
0
Twitter logo
Эдийн засаг
2015-07-06

Ази, Европын дээд түвшний арваннэгдүгээр уулзалтыг (ASEM) Монгол Улс зохион байгуулахад ердөө нэгэн он үлдлээ. Хоёр тивийг холбох гүүр гэж хэлж болох энэ уулзалтыг манай улс 2016 оны долдугаар сарын сүүлчийн долоо хоногт зохион байгуулах товтой.

2014 оны аравдугаар сарын 16-17-нд Италийн Милан хотноо болсон ээлжит уулзалтын үеэр дэлхийн 51 улс, олон улсын хоёр байгууллагын лидерүүд манай улсыг санал нэгтэйгээр дэмжсэн.Дараагийн уулзалтыг Монгол Улсад зохион байгуулах тухай тэр үед Европын зөвлөлийн Ерөнхийлөгч Херман Ван Ромпиу тунхагласан.

Зөв ашиглаж чадвал дэлхийн тавцанд Монгол Улс нэрээ тамгалах томоохон боломж.

Спорттой зүйрлэвэл, Олимптой дүйцэхүйц ач холбогдол энэ уулзалтад бий учраас тийн шуугисан хэрэг. Тухайлбал, Бүгд Найрамдах Австри улсын Ерөнхийлөгч Хайнц Фишер “Монгол Улсын ардчилал, улс төр, эдийн засгийг дэлхий даяар үнэлж, хүлээн зөвшөөрч байгаагийн илрэл” хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид баяр хүргэж байлаа.

Харин Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн “Ази, Европын дээд түвшний уулзалтыг зохион байгуулах нь Монгол Улсын хувьд нэр төрийн хэрэг” хэмээн тэмдэглэж байв. “Газар зүйн байрлалын хувьд түгжигдмэл манайх шиг улсад “зөөлөн хүч” буюу олон улсын нэр хүнд чухал” хэмээн тэрбээр тайлбарласан юм.

Өөрөөр хэлбэл, ирэх жил дэлхийн 51 улс, олон улсын хоёр байгууллагын удирдагчид, тэднийг дагалдан манайд ирэх улс төр, бизнес, хэвлэл мэдээллийн нийт 5000 орчим төлөөлөгчид Монгол Улсаа зөв таниулан сурталчлах амаргүй атлаа эрхэм үүрэг бидний өмнө өдгөө тулгараад байна. Зөв ашиглаж чадвал дэлхийн тавцанд Монгол Улс нэрээ тамгалах томоохон боломж.

Ази, Европын дээд түвшний уулзалтыг зохион байгуулахад 40-50 тэрбум төгрөг зарцуулах албан бус тооцоо бий. Тэгвэл уулзалтыг зохион байгуулах нь Монгол Улсын хувьд эргээд эдийн засгийн ямар ач холбогдолтой байж болох вэ? “АСЕМ бол Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлж, солонгоруулахад асар өндөр ач холбогдолтой” хэмээн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан эл асуултад хариулсан юм. Уул уурхайд түшиглэсэн ганц хөлтэй эдийн засгаа төрөлжүүлэх хамгийн боломжтой хувилбар нь аялал жуулчлал, хөдөө аж ахуй хэмээн эдийн засагчид дүгнэдэг.

Тэгвэл ДНБ-д эзлэх хэмжээ нь дөнгөж таван хувьтай тэнцэж буй аялал жуулчлалын салбараа сайжруулах зорилго нь АСЕМ-ийг амжилттай зохион байгуулах зорилттой нэг цэгт огтлолцож буй юм. Дэлхийг хэрсэн сүлжээ бүхий “Shangri-La” зочид буудал үүдээ нээгээд удаагүйг Та, бид мэднэ. АСЕМ-ийн сургаар араас нь “Holiday Inn”, “Radisson”, “Sheraton” бууриа засаж байна. Буух буудлуудын чансаа дээшилж, тоо нь олшрохоос гадна хоол унд, үйлчилгээний чанар нэгээс хоёр одоор дээшлэх хүлээлт бий. Учир нь зочид буудлын 12 төрлийн үйлчилгээний мэргэжилтнүүдэд Герман, Итали, Япон, Солонгос, Орост салбартаа тэргүүлдэг мэргэжилтнүүд Монголд ирж эрчимжүүлсэн сургалт зохион байгуулах юм. Монголд ирсэн жуулчид ая тухтай байрлах боломж энэ хэрээр өсөн нэмэгдэж байна.

Нөгөө талаас, гадаадын хөрөнгө оруулалт суларсан цаг үед АСЕМ-ийг зохион байгуулж буй нь бас нэг онцлог. Дээлтэй, баялагтай Монголыг дэлхийн анхаарлын төвд эргэн аваачих ач холбогдол энэ уулзалтад бий. Ази, Европын дээд түвшний уулзалтад оролцогч 51 улс дэлхийн хүн амын 60 хувь, олон улсад эргэлдэж буй худалдааны мөн төчнөөн хувь буюу хоёр их наяд орчим ам.доллар, дэлхийн нийт эдийн засгийн 50 хувийг бүрдүүлдэг.

Дээд түвшний уулзалтын хүрээнд Монгол Улсад Ази, Европын бизнес форум зохион байгуулах агаад өнгөрсөн жил Миланд болсон уулзалтад төр, засгийн өндөрлөгүүдээс гадна бизнесийн 1000 орчим компани, олон нийтийн 460-аад байгууллагын төлөөлөл оролцож байлаа. Ийм олон бизнесмен нэг дор цугласныг ашиглан харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж үндэсний бизнесменүүдэд олдож буй юм.

Монголын “CEO клуб”- ын ерөнхийлөгч Ц.Түмэнцогт “АСЕМ бизнесменүүдэд маш том боломж олгоно. Бүгдээрээ хамтдаа ашиглаж, аль болох олон гэрээ, хэлэлцээ байгуулах хэрэгтэй” хэмээн өнгөрсөн сард Монголын бизнесийн дээд хэмжээний уулзалтын үеэр ярьж байв.

Харин өдгөө монголчуудын өмнө тулгамдаад байгаа хамгийн том сорилт бол 2016 оны Парламентын сонгууль. Ази, Европын дээд түвшний уулзалт эхлэх үед төр, засаг солигдохоос хамаарч ажил цалгардах эрсдэл бий. Гэвч дэлхийн тавцанд Монгол гэсэн нэг л нэр гарах учраас салаа зам бидэнд хэрэггүй. Нэгдмэл бодлогоор хамтран ажиллах нь чухал байгаа билээ.

Энэ өдрүүдэд монголчууд уулзалтын бэлтгэлийг эрвийх дэрвийхээрээ базааж байна. БНХАУ-ын зүгээс туслах боломжтойгоо одоогоор илэрхийлсэн гэх албан бус мэдээ бий. Нэг улсын төрийн тэргүүн айлчлахад зохион байгуулалттай холбоотой олон асуудал үүсдгийг монголчууд мэднэ. Тиймээс АСЕМ хийгээд түүний бэлтгэл ажлын талаарх мэдээллийг “ЗГМ: Сэдэв” энэ удаа хөндөж байна.

Б.Цэцэгсүрэн

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан