gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     28
  • Зурхай
     5.29
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 28
Зурхай
 5.29
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 28
Зурхай
 5.29
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Google дөрвөн жилийн өмнөөс Alphabet болох эхлэлийг тавьжээ

А.Ихсанаа
Технологи
2015-08-11
0
Twitter logo

Google компани өнгөрсөн шөнө маш том бүтцийн өөрчлөлт хийж буйгаа зарлаж үүсгэн байгуулагч Ларри Пейж Alphabet хэмээх шинэ, илүү том компанийн гүйцэтгэх захирал болж, Сергей Брин ерөнхийлөгчөөр нь ажиллахаар болсон.

Би яг л Уоррен Баффеттай адилхан болохыг хүсэж байна

Ингэснээр Google-ийн өмнө нь эзэмшиж байсан Calico, Google X зэрэг хэлтсүүд Alphabet-ийн охин компани болон үйл ажиллагаа явуулах бөгөөд Пейж, Брин нар одоо юу хүссэнээ өөрсдийн компанидаа нэгтгэж болох аж.

Харин энэхүү алхам нь тэгж гайхаад байхаар зүйл биш байжээ. Business Insider-т бичсэнээр өмнө нь Google-ийн удирдах албан тушаалтан байсан нэгэн “Энэ асуудлыг аль дөрвөн жилийн өмнөөс ярьж эхэлсэн. Хэдийгээр зарим нэг жижиг сажиг зүйлс нь өөр ч гэсэн үндсэн санаа нь хэвээрээ” гэжээ.

Пейжийн хамгийн их итгэдэг зөвлөхүүдийн нэг бүтээгдэхүүн, үйлчилгээний салбарын тэргүүн дэд ерөнхийлөгч Салар Камангар дөрвөн жилийн өмнө удирдах албан тушаалтнуудын уулзалтын үеэр энэ санааг анх гаргасан юм байна.

Салар Камангар Google-ийн долоо дахь ажилтан, Иранд төрсөн

Ингээд Салар өдөр бүр ажилдаа ирэх шаардлагагүй болж, үйл ажиллагаануудад биеэр хүрэлцэн ирэх нь багасаж, гол анхаарлаа “Alphabet”-ийг байгуулахад хандуулан ажиллаж эхэлжээ.

Түүнчлэн өнгөрсөн аравдугаар сард Google-ийн үйл ажиллагааг Сундар Пичай удирдан явуулах болсон нь Пейж өдөр тутмын сурталчилгааны ашиг, орлоготой зууралдахаас залхсантай холбоотой байлаа.

Үүнээс гадна Пейж өөр салбарт хөрөнгө оруулалт хийж, Google гэх аварга том хайлтын системээс өөр зүйлд анхаарлаа хандуулахыг хүссэн аж. Өнгөрсөн жил The Financial Times-т өгсөн ярилцлагадаа Пейж “Би яг л Уоррен Баффеттай адилхан болохыг хүсэж байна” гэж байжээ.

Эх сурвалж: 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан