gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     6.20
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 29
Зурхай
 6.20
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 6.20
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Энэ бол бурхнаас чамд өгсөн онцгой бэлэг”

Б.Нямдарь
Соёл урлаг
2013-04-24
0
Twitter logo

Келли Кларксон бол “Америкийн шүтээн” шоуны анхны улирлын ялагч бөгөөд түүнийг “жинхэнэ” америкийн шүтээн ч гэж фэнүүд нь нэрлэдэг.

Тэрээр Техаст 1982 оны энэ өдөр төржээ. Түүний ээж бага ангийн багш, аав нь инженер хүн байв. Келли дээрээ нэг ах, нэг эгчтэй. Түүний ах нэгэн дууных нь клипэнд тоглосон байдаг. Харамсалтай нь түүний эцэг эх нь Келлиг зургаан настай байхад нь салсан бөгөөд эгчийнхээ  хамт ээжтэйгээ үлдэж харин ах нь аавтайгаа байх шийдвэрийг гаргажээ.

Келли нэгэн ярилцлагандаа “Аав ээж хоёр салах үед хэдий би жаахан байсан ч надад маш хүнд цохилт болж байсан. Одоо ч бодоход тэр мэдрэмж надад айдас, гуниг төрүүлдэг. Харин энэхүү гуниг зовлонг мартахад надад дуу хөгжим тусалсан” гэсэн байдаг.

Түүнийг дунд сургуульд байхад дууны багш нь сургуулийн найрал дууны хамтлагт орох саналыг тавьжээ. Харин түүний дуулахыг сонсоод хамтлагийн бусад сурагчид “энэ бол бурхнаас чамд өгсөн онцгой бэлэг. Ямар гайхалтай юм бэ” гэж алмайрч байсан гэдэг. Тэрбээр удалгүй хамтлагийн гоцлол дуучин болсон юм. Харин тэр сайхан хоолойныхоо ачаар Техасын Их сургууль, Хойд Техасын Их сургууль болон Хөгжмийн Бэркли Коллежийн зүгээс тэтгэлэгээр суралцах урилга хүлээж авсан юм. Гэвч тэр алийг нь ч сонгоогүй бөгөөд “Би өөрөө бичсэн хэд хэдэн дуу байгаа. Би түүнийгээ олны хүртээл болгомоор байна. Сурахад хэзээ ч оройтохгүй шүү дээ” хэмээн тайлбарлажээ.

2002 онд тэрбээр найзуудынхаа ятгалгаар “Америкийн шүтээн” шоунд бүртгүүлснээр тэр амьдралаа өөрчлөх, хөгжмийн ертөнцөд хүсэл мөрөөдлөө биелүүлэх анхны алхамаа хийсэн гэж болно. Тус шоуны ялагч болсны дараахан тэрбээр RCA Records, 19 Recordings, and S Records гэх мэт дуу бичлэгийн студиудтай гэрээ байгуулсан бөгөөд тэр үед тэрээр өөрийн гэсэн шүтэн бишрэгчидтэй болсон байлаа.

Түүний "A Moment Like This" сингл гарсан даруйдаа BillBoard-ийн HOT 100 жагсаалтад удаан хугацааны турш тэргүүлж байсан бол өнгөрсөн жил түүний “Stronger” дуу тэргүүлжээ.  Одоогоор дэлхий даяар түүний 23 сая  цомог, 36 сая сингл борлуулагдаад байгаа аж.

Б.Сондор

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан