Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Ану хатан” романаас сэдэвлэсэн “Шүүдэр” продакшны бүтээж буй “Ану хатан” түүхэн уран сайхны кино бүрэн эхээрээ удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж байна.
Түүхэн баатарлаг эмэгтэйн тухай “Мандухай цэцэн хатан” кино 29 жилийн өмнө гарч үзэгчдэд эх оронч сэтгэлгээг төрүүлж байсан. Харин “Домогт Ану хатан” кино түүхэн баатарлаг эмэгтэйн тухай өгүүлсэн хоёр дахь кино гэж хэлж болно. Энэ киноны трэйлерийг өнгөрсөн оны аравдугаар сард дэлгэж байсан ч бүрэн эхээрээ үзэгчдийн хүртээл хараахан болоогүй он дамжив.
Харин энэ сарын 18-нд киноны нээлтийг хийх гэж байгаа аж. Киноны зөвлөх болон ерөнхий найруулагчаар ардын жүжигчин Г.Жигжидсүрэн, ерөнхий найруулагчаар Т.Алтантуяа, ерөнхий зураглаачаар Д.Ангараг, ерөнхий зураачаар Ж.Цог, ерөнхий продюсерээр Д.Болдхуяг нар ажилласан байна.
Домогт Ану хатны дүрд “Voice” группийн дуучин Д.Отгонжаргал, Галдан хаанд дуучин, жүжигчин М.Мягмар, Очирт цэцэнд ардын жүжигчин Г.Мягмарнаран, Юм-Агас хатанд гавьяат жүжигчин С.Сарантуяа, Мандарваад жүжигчин О.Долгор, Асралтад гавьяат жүжигчин Ж.Оюундарь, Данжила жанжинд жүжигчин Г.Ариунбямба, Сэнгэ хааны том хүү Цэвээнравданд П.Баттөр, бага хүү Сономравданд жүжигчинТ.Билэгжаргал, Ахай хатны дүрд мисс Б.Бадамцэцэг нар тогложээ.
Киноны ерөнхий найруулагч Т.Алтантуяа нэгэн ярилцлаганд, “Энэ кино бол миний нэрийн хуудас. Одоогоос 306 жилийн өмнөх үйл явдлыг зураглан хүргэнэ гэдэг их хүнд байсан. Тэр үеийн Манжийн цэргийн бүслэлтийг сэтэлж эр нөхөр, эх нутгийнхаа газар шорооны төлөө халуун амиа алдсан чин зоригт Ану хатны тухай кино өөрөө тэр чигээрээ Монголын түүхийн нэг хэсэг. Уран бүтээлээ тэр цаг үед нь аваачиж хийнэ гэдэг авьяас чадвар, авхаалж самбаа, хурд, тэвчээр, туршлага шаардсан амаргүй ажил байлаа. Гэсэн ч манай баг гар, сэтгэл нийлж ажилласан сайхан уран бүтээлчид шүү” хэмээсэн юм.
Үнэхээр л энэ киноны уран бүтээлчид киног бүтээхийн тулд ихэд шаргуу ажиллажээ. “Ану хатан” кино олон ч залуусын эх орныхоо төлөө цохилох зүрхний нэгдлийг бий болгож, эх оронч сэтгэлгээг төрүүлсэн кино болж чадсан гэдэгт итгэж буй юм.
Г.Хишигт