gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     32
  • Зурхай
     6.21
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 32
Зурхай
 6.21
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 32
Зурхай
 6.21
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ерөнхийлөгч Очирваань бурхныг бүтээхэд хувь нэмэр оруулсан хүмүүс, албан байгууллагад батламж гардуулав

Улс төр
2009-02-20
0
Twitter logo

Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр Богд  Очирваань бурхныг зээгт наамлын аргаар бүтээхэд биечлэн хувь нэмэр оруулсан, хандив туслалцаа үзүүлсэн зарим хувь хүн, албан байгууллагад Ерөнхийлөгчийн нэрэмжит батламж гардууллаа.

Ерөнхийлөгчийн батламжид “Монгол газар орон, хүн зоны цог хийморь, заяа буяныг тэтгэн ивээх учрал ерөөлт их ядам сахиус бол монголчуудын эртний уламжлалт шүтээн  Очирваань бурхан билээ. Шинэ зуунд  Очирваань шүтээнээ бүтээн залах олон түмнийхээ хүсэл, санаачилгыг дэмжиж Монгол Улсын Ерөнхийлөгч зарлигаа гаргасныг улс аймгаараа хурайлан дэмжиж, хүн бүр хувь хандиваа оруулах хөдөлгөөн өрнөсөн. Өргөн олныхоо өглөг буяны ач тусаар үндэсний их шүтээн Богд  Очирваань бурханаа шүтээн урлалын тиг ёсны дагуу монголын уламжлалт зээгт наамлын арга технологид үндэслэн, эд эрдэнийн дээдээр урлан бүтээж, бүх нийтээр ёслон залсан нь энэхүү “хотлыг баригч” шороон хулгана жилийн шашин соёлын онцлог үйл явдлын нэгэн боллоо. Дээдийн шүтээнээ урлан бүтээхэд уламжлалт урлахуй ухааны эрдэм авъяастнууд, манай улсын аймаг, нийслэл бүрийн болон Буриад, Халимаг, Өвөрмонголыг төлөөлсөн уран үйлчид хамтран оролцсон нь монголчуудын эв нэгдлийг батлан илэрхийлэв. Үндэсний эв нэгдэл, эрч хүч, эрдэм чадлын их шүтээн Богд  Очирваань бурханыг бүтээн залахад бие, хэл, сэтгэлийн угаас шамдал зүтгэл гаргаж, бодитой тус нэмэр оруулсанд талархаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн хэрэгжилтийг хангахад идэвхийлэн дэмжиж ажилласанд танд дурсган хадгалуулав.Таны санаж сэдсэн сайн үйл бүхнийг  Очирваань бурхан ямагт ивээх болтугай” гэж өгүүлсэн байна.

Энэ өдөр Ерөнхийлөгчийн батламжийг Б.Бат-Эрдэнэ, Д.Чойжамц, С.Цэдэндамба, Л.Лхагва, Ч.Дамбажав, Д.Нацагдорж, Г.Пүрэвбат, Н.Болормаа, А.Шагдарсүрэн, Ц.Гарамжав, В.Доржготов, Д.Үржинлхам, Б.Цэрмаа, Г.Жигжидсүрэн, Ч.Амарсайхан нар болон Монгол банк, Хаан банк, УБТЗ зэрэг хувь хүн албан байгууллагын төлөөлөл гардан авлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ХМА-аас мэдээлэв.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан