gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     5.12
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 19
Зурхай
 5.12
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 5.12
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Б.Баярцэцэг: Үндэсний хувцастайгаа дуулна

Соёл урлаг
2008-09-23
0
Twitter logo

Түүнийг "Элсний нүүдэл" киноны дуугаар нь залуус сайн мэднэ. Дан орос дуунаас бүтсэн "Swing in Kremlin" цомог нь БНХАУ-ын нэгэн томоохон авардсаас шагнал хүртсэн, мөн удахгүй БНСУ-ыг зорьж олон улсын фестивальд оролцох гээд залуу дуучин Б.Баярцэцэг уран бүтээлийн арвин ургацтай энэ намрыг угтжээ. Түүнтэй Солонгосыг зорихоос нь өмнө уулзах гэсэн ч амжихгүй гэсэн тул утсаар холбогдов.

-Орос дууны цомгийн чинь борлуулалт тун өндөр хувьтай яваа гэж сонссон. Цомгийнхоо талаар тодруулаач?
-Тиймээ. Би БНХАУ-ын "Polo Arts" компанитай хамтарч орос дууны "Swing in Kremlin" цомгоо гаргасан юм. Өнгөрсөн онд цомог маань 1,5 сая орчим хувь борлогдсон байна. Тэгээд саяхан Хятадын "China Gold Rekord Awards"-aac шагнал хүртлээ. Энэ цомогт маань жааз стилийн 13 дуу орсон.

-Өөрийг чинь транс чиглэлээр дуулах гэж байгаа гэх юм. Үнэн үү?
-Уран бүтээлч хүн нэг хэв загвартаа баригдахаас аль болох зайлсхийх хэрэгтэй байх. Уянгын чиглэлээр дуулдаг Б.Баярцэцэгт жаахан өөрчлөгдсөн тал бий шүү. Өөрийгөө шинээр харах, нээх үүднээс хурдан хэмнэлтэй, транс маягаар дуулах болсон.

-Тэгвэл Баярцэцэгийн имиж ч бас их өөр болсон гэж ойлгож болох нь ээ?
-Тийм ээ. Аль болох өөрийнхөө хэв маягийг өөрчлөхийг зорьж байна. Тиймээс өөрийн гэсэн имижмэйкертэй болсон.

-Удахгүй Солонгосыг зорих гэж байгаа гэсэн Ямар ажлаар тэр вэ?
-Аан тэр үү. Тэнд олон улсын фестиваль болох юм. Ирэх 28-нд явахаар бэлтгэлээ базааж байна.

-Ямар дуугаараа оролцох гэж байна вэ?
-Нэг солонгос дуу, нэг монгол дуу дуулна. Фестивалийн онцлог нь үндэсний хувцастайгаа дуулах юм билээ. Тэнд оролцож ирчихээд л тоглолтынхоо бэлтгэл ажилд орно доо.

-Тоглолтоо хаана хийх вэ. Нэр өгч амжсан уу?
-Нэр өгөөгүй ээ. Цомгийнхоо нэрээр нэрлэж ч магадгүй. Ирэх сарын 24-нд "River sounds''-д тоглоно. Анхны тоглолтоо цомхон, маш гоё амьд болоосой гэж хүсч байна шүү. /Инээв/

-Уран бүтээлийн сүүлийн үеийн сониноосоо дэлгээч?
-Хамгийн сүүлд "САС pictures" студийн нэг шинэ киноны дууг дуулах гэж байна. Ер нь сүүлийн үед гадны орнуудаас саналууд их тавьж байгаа. Ямар ч байсан ойрын хугацаандаа Монголдоо уран бүтээлээ хийх байх аа.

-Цаг гарган ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье!
-Баярлалаа.

Ц.Амираа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан