gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     8.05
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 22
Зурхай
 8.05
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 8.05
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Улаанбаатарын улаан дэнлүүний гудамжаар зорчсон нь

Нийгэм
2008-11-13
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2008-11-13

Улаан дэнлүүний гэх биеэ үнэлэгч­дийн гудамж Азийн болон барууны орнуу­дад байдаг. Харин манай нийс­лэлийн төвд ийм гудамж бараг бий болж байгаа бололтой. Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн олон нийттэй харилцах алба, эргүүлийн салаатай хамтран Бөхийн өргөөний замын эсрэг талын автобусны буудлын орчимд биеэ үнэлдэг, эмэгтэйчүүдийг бусдад зуучилдаг хүмүүсийг сурвалжиллаа.

Улаан дэнлүүний гудамж гэдэг нь баруунд бүүдгэр улаан өнгийн гэ­рэл­тэй шилэн хоргонд биеэ үнэлэгч хүүхнүүд зогс­сон гудамжийг хэлдэг гэдгийг хилийн дээс алхсан олон монголчууд мэдэх байх. Харин манайд шилэн хоргонд бус хөлсний машинд хүүхнүүд нь суусан, машины зогсоолын орчим нь улаавтар гэрэлтүүлэгтэй /дэргэдэх баар, цэнгээний газрын неон гэрлэн чимэглэл, замын гэрэлтүүлгийн шаргал гэрэлтэй сүлэлдэн улаавтар өнгөтэй харагдана/ зуучлагч нь замын хоёр талд ирж эрчүүдийг анан тамхилцгаан зогсох нь хотын жирийн нэгэн шөнийн амьдрал мэт. Гэвч үүний цаана Садар самуунтай тэмцэх тухай хууль зөрчих, бусдын биеийг хүчээр үнэлүүлэх, биеэ үнэлэх ажлыг зохион байгуулах, орон байраар хангах зэрэг гэмт хэргийг үйлдэж байгаа юм.

Бид хөдөөнөөс ирж хотын бүсгүй­чүүдийг “амтлах” гэсэн залуусын дүрд тоглон Бөхийн өргөөний замын эсрэг талын автобусны буудал хавиар энэ сарын 11-ний 23.00 цагийн үед эргэлдлээ. Тэр үед хүүхнүүд нь арай гарч ирээгүй бололтой. Ажлаасаа оройтож гараад автобус хүлээн зогсох ганц нэг хүнийг тооцвол хүний хөл сийрэг байв. Тиймээс биеэ үнэлэгчдийн орогнодог гэсэн мэдээлэл авсан буудлаар орж “хүүхэн эрэв”. ХХААЯ-ны хойд талд байрлах “City hotel” гэдэг зочид буудалд очиж сурвал “Манайд хүүхнүүд байдаггүй. Хүмүүс гаднаас клиентээ аваад орж ирдэг шүү дээ. Автобусны зогсоолын хавиар хүүхнүүд байгаа. Архи согтууруулах ундаа ч энд зардаггүй” гэж зочид хү­лээн авагч эмэгтэй ярилаа. Тэндээс гараад “Сансар” зочид буудлаас эрлээ үргэлжлүүлэхэд “Манайх цагаар хүн авдаггүй. Хүүхэн ч байхгүй” гэв.

Ингээд автобусны зогсоолын хавиар “олз хайн” алхлаа. Гэтэл нэг залуу “Хүү­хэн цагаар 25 мянга, хоногоор 50 мянга шүү дээ. Ах нар авах юм уу, би олоод ирэх үү” гээд нэг залуу уриалгахан хэл­лээ. Гэвч тэр биднийг хүлээлгэсэн ч сураггүй алга болсон юм. Тиймээс дахин “олз хайх” ажилдаа гарлаа. Тамхи уугиулан зогсож буй эмэгтэйтэй уулзаж “Хүүхэн байна уу. Цагаар авах гэсэн юм. Ойр хавьд орчих аятайхан буудал юу байна” хэмээвэл, “Тэр машинд хоёр охин байгаа. Цаг нь 25, хоногоор 50” гэлээ. Улмаар биднийг дагуулан 35-83 УБХ улсын дугаартай “Эксел” маркийн машинд суугаа хоёр бүсгүйтэй уулзуулав. Тэд урьдчилгаагаа өгчих хэмээн биднээс 25 мянган төгрөг авлаа. Тэд биднийг дээр өгүүлсэн “City hotel”-д дагуулан орохоор болж, машинаар нь үүдэнд хүргүүлсэн юм.

Ингээд бид үнэмлэхээ үзүүлэн явдал учраа хэлбэл мэл гайхсан бүсгүйчүүд бид явъя хэмээн машинаас буухыг завдсан юм. Энэ үед Эргүүлийн цагдаа нар тэднийг саатуулан бусад биеэ үнэлэгч бүсгүйчүүдийг олж баривчлахаар боллоо.

Ингээд дээрх буудалд орж шалгахад бидэнд хоёр эмэгтэй зуучлан тамхи татаж зогссон эмэгтэй 19 настай залуу­гийн хамт буудлын өрөөнд орсон, өөр өрөөнд хоёр ч эмэгтэй Дундговиос ирсэн хоёр залуутай архи ууж эхэлж бай­сантай таарав. Буудлын үйлчлэгч эмэг­тэй бидэнд архи зардаггүй, хүүхэн бай­даггүй гэж байсан нь худал үг бай­сан нь энэ үеэр мэдэгдлээ. Буудлын үйлчлэгчийн өрөөг шалгахад хоёр шил архи, 20 гаруй шил шар айраг гарлаа.

Түүнчлэн тус буудлын хамгаалагч гэж өөрийгөө танилцуулсан залуу Гэрээт харуул хамгаалалтын тухай хууль зөрчин ямар ч эрхгүй атлаа хувцас өмсөн зогсож байгаад баригдан Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн ажилтнууд арга хэмжээ авахаар болов.
Энэ мэтээр 05.00 цаг хүртэл шал­галт хийсэн бөгөөд цагдаа нар биеэ үнэлэгчдийг ачиж байна гэх сургаар ихэнх нь үүрэндээ ороод хэвтжээ. Гэсэн хэдий ч цагдаагийн ажилтнууд 14 биеэ үнэлэгч, хоёр зохион байгуулагч эмэгтэйг саатууллаа.

Баянзүрх дүүргийн нутаг, Бөхийн өргөөний орчмоор биеэ үнэлэгчдийн зуучилдаг “Шар” Тамираа, Түвшээ, “Сэтэрхий” Манлай, Оюунаа нарын гээд 4-5 толгойлогч байдаг аж. Нэг толгойлогч 6-7 эмэгтэйг зуучилдаг юм байна. Саатуулагдсан эмэгтэйчүүдийн ярьж буйгаар Бөхийн өргөөний орчмоор 17-21 орчим насны 40-50 хүн байнга биеэ үнэлж байдаг гэнэ. Тэдний нэг Аагийтай ярилцлаа. 19 настай энэ бүсгүйн нэрийг нууцлан бүтнээр нь тавьсангүй.

-Нэг буруу замаар орчихоороо гарч чадахгүй байна. Хар мөртэй байдаг юм. Би уг нь хөдөөнөөс ирсэн нэг найзтайгаа хамт амьдарч байсан. Гэтэл түүнийг “Ду Хан” хочтой ах биеийг нь үнэлүүлдэг байсан юм билээ. Намайг найзыгаа эргэж очих үед машинд суулгаад тэгээд биеийг маань үнэлүүлсэн.

-Танай гэр чинь хаана байдаг вэ. Гэр бүлийн амьдрал чинь боломжгүй юм уу?
-Дарь-Эхэд байдаг. Аав ээж маань хүнсний дэлгүүр ажиллуулдаг юм.

-Аль сургууль сурдаг вэ. Чамайг ингэж явааг гэрийнхэн чинь мэдэх үү?
-ХААИС-д сурч байгаад ангийнхаа эмэгтэйтэй зодолдсон юм. Тэгээд сүү­лийн үед очихгүй байгаа. Гэрийнхэн мэ­дэх­гүй ээ. Би тэдэнд шил угаадаг га­зар шөнийн цагаар ажиллаж байгаа гэж хэлдэг. Сардаа нэг удаа гэртээ очиж, цалин буусан гээд мөнгө аваачиж өгдөг юм. Сургалтын төлбөрийг маань аав ээж хийсэн.

-Хэдий хэмжээний орлого олдог вэ. Зуучлагч чинь бас татаас авдаг байлгүй?
-Сайн үедээ өдөрт 4-5 хүнтэй унтаад 100 мянга орчим төгрөгтэй болдог. Түү­ний­хээ 15 мянгыг нь зуучлагч авчихдаг юм.

-Хэрэв түүнд мөнгө өгөхгүй бол та нарыг дарамталж зодох уу?
-Зодохгүй л дээ. Гэхдээ хэл амаар доромжилж, гичий нохойгоор дууддаг.

-Та нар хөлсний машинд байнга суудаг бололтой. Жолооч нар нь байнга үйлчилдэг юм уу?
-Бид таксины жолооч нартай тохирол­цоод нэг оройдоо гурван мянган төгрөг өгдөг. Өөр жолоочтой байнга ийм байд­лаар тохиролцдог. Мөн бидэнд зарим үед Бөхийн өргөөний хавиар архи уун тэнэж явдаг хүмүүс клиент олж өгдөг. Тэ­гээд биднээс мянган төгрөг авдаг. Энэ мэтээр бидний мөнгө нэг их юм болж чаддаггүй.

-Бөхийн өргөөний орчимд биеэ үнэлэгчид байдаг, тэдэнд үйлчилдэг зочид буудал олон байдаг уу. Та нар хаана орж үйлчлүүлдэг юм бэ?
-Цагаар бол “City hotel”-д ордог. Тэр буудал байнга цагаар биеэ үнэлдэг хүмүүсээр дүүрэн байдаг шүү дээ. Хоногоор бол клиентийнхээ сонгосон газарт ордог юм.

-ДОХ гэж аймшигт өвчин газар авчи­хаад байхад та нар ингэж ява­хаасаа айдаггүй юү?
-Сар бүр “Улаан тууз” эмнэлэгт үзүүл­дэг. Мөн Эрүүл мэндийн яамны хол­богдох газраас шинжилгээ хийдэг юм.
 
Биеэ үнэлэх ажлыг зохион байгуулдаг хоёр эмэгтэйтэй уулзаж ярилцлага авъя гэсэн боловч дургүйцлээ. Зарим биеэ үнэлэгчийн ярьснаар Түвшээгийн бү­лэгт 1992-1993 оны охид байдаг. Га­дуур нэг их зогсоод байдаггүй. Харин лав­лахуудад утсаа өгч дуудсан газарт нь очиж Түвшээ мөнгөө аваад сонгосон бүс­гүйг нь оруулдаг юм байна. Тэдний дунд орос гаралтай ихэр бүсгүй байна.

Г.Равжаа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан