Өнгөрсөн хэд хоногт төв талбайд баригдсан том цагаан асарт иргэд хоолоор "цадсан" бол эдгээр өдрүүдэд багачуудын баяр хөөрийн дуу цангинах нь ээ.
Учир нь Дэлхийн циркчдийн өдрийг тохиолдуулан, Монгол Улсын циркийн сургуулийн 85 жилийн ойд зориулан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор монголын циркийн уран бүтээлчид Д.Сүхбаатарын талбайд чуулж байна.
Тодруулбал, “Монте Карло”, “Ухань”, “Учао”, “Дюмон” зэрэг олон улсын циркийн тэмцээнүүдийн Гран-при, Алт, Мөнгө, Хүрэл цомуудын эзэд болох циркийн 10 гаруй хамтлагийн 230 орчим уран бүтээлчдийн нэгдсэн тоглолт болж байна.
Өнөөдрөөс эхэлж буй циркийн үзүүлбэрүүд 22-нийг хүртэл өдөр бүр 11:00, 15:00, 18:00 цагуудад Д.Сүхбаатарын талбайд баригдсан том асарт үнэ төлбөргүй болох юм.