Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцрохыг шаардсан иргэд Төв талбайд "Огцрох амархан" уриан дор хоёр дахь өдрөө жагслаа.
Жагсагч залуусын төлөөлөл "Цалингаараа амьдрах гэхээр болж, бүтэхгүй байна. Би байртай, өөрийн гэсэн гэр, орон байхыг хүсдэг. Гэтэл өөрийн цалингаараа, өөрийн хүчээр лизингт оръё гэхээр бүтэхгүй юм.
Урьдчилгааг цуглуулах гэхээр бас боломжгүй. Бид байрны урьдчилгаа цуглуулах гэж маш их хичээгээд болохгүй байхад, тэр хэмжээний мөнгөөр найз бүсгүйдээ цүнх, бөгж аваад өгчихсөн, тэр нь миний татварын мөнгө тул би энд өнөөдөр ирлээ" хэмээн ярьсан.
Мөн өнөөдрийн жагсаалд УИХ-ын гишүүн Ж.Баярмаа оролцож, байр сууриа илэрхийлэв. Тэрбээр “Залуучууд үг, үзэл бодлоо илэрхийлэн тайвнаар жагсан, цуглаж буйг ардчиллын дархлаа гэж бодож байна. Энэ дархлаа илүү хүчтэй байгаасай гэж үзэж, өнөөдөр дэмжихээр ирлээ" гэв.