gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -8
  • Зурхай
     12.16
  • Валютын ханш
    $ | 3545₮
Цаг агаар
 -8
Зурхай
 12.16
Валютын ханш
$ | 3545₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -8
Зурхай
 12.16
Валютын ханш
$ 3545₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Нөхөр нь эхнэртээ ДОХ халдаавал нийтээр нь гэр бүлийн харьцааг хорих уу?

Нийгэм
2008-01-31
0
Twitter logo

Саяхан нэгэн шөнийн клубт төрсөн өдрөө тэмдэг­лэхээр хэдэн найзаа урилаа. Амьд хөгжим сонсож аятай­хан хөгжөөд төрсөн өдрөө тэмдэглэх санаа минь “Азийн чоно”-ынхны тарьсан балгаас болж бүтэлгүйтлээ.

Төрсөн өдрийн баяраа эхлээд удаа­гүй байтал баахан цагдаа орж ирээд хууль, журам, цаг хуга­цаа яриад л хөөж эхлэв. Ан­хан­даа аргадаж гуйж үзлээ. Дараа нь маргалаа. Тусыг олсонгүй. Яая гэхэв. Бусад нь ч бидэн­тэй адил хөөгдөж гарсан. Хөөрхий миний төр­сөн өдөр ч мартагдахааргүй дурсамжтай үлдэх нь тэр.

Банзан гитартай орцонд сууж чөлөөт цагаа өнгөрөөж байсан нэгэн үе соц нийгэм­тэй хамт халагдаж бидний өдөр тутмын амьдралд дэл­хийн хөгжилтэй улс орнуудын жишигт ойртсон шинэ үйл­чил­гээ, шинэ стандартууд нэвтэрч байгаа. Гэвч сайныг дагаад саар зүйл ч захаас аваад мундахгүй нь. Нийс­лэлийн Багануур дүүрэгт болсон метилийн спиртээр үйлдвэрлэсэн архины хорд­лого олон хүний амийг авч одлоо.

Зах зээлийн сэтгэлгээ нь буруу хөгжсөн зарим нэгэн болчимгүй хүний харлаган үйлдлээс болж улс орон тэр чигээрээ цочролд орсныг үгүйсгэх аргагүй юм. Өнгөр­сөн борооны хойноос цув нөмрөхийн үлгэрээр УИХ, Засгийн газар хожимдсон ч гэсэн замбараагүй архидалт, хяналтгүй олгосон лицензүү­дийнхээ асуудлыг гэнэт эргэн харж сүүлийн өдрүүдэд энэ асуудал л тэдний анхаар­лын төвд байлаа. Гэвч төр засгаас авч хэрэгжүүлж бай­гаа арга хэмжээ, Засгийн газраас өр­гөн баригдаж бай­гаа хуулийн төсөл, үүнээс улбаалж ний­гэмд үүсээд бай­гаа нөхцөл байдал, бизнес эрхлэгчдийн бухимдал зэр­гээс харахад энэ асуудлыг зах зээлд орол­цогчдын зөв­хөн нэг талын буюу төрийн үнэлэмжээр шийдэх нь ихээ­хэн эрсдэл, муу үр дагаврыг араасаа дагуулж болох нь харагдаж байгаа. Өнөөх гай тариад байгаа архийг нь шууд хориглосноос болоод хөргөгч­ний шингэн уугаад хорвоог орхичихсон жишээ байна. Ер нь архины лицензийг ингэж олноор нь ямар аргаар олго­сон бэ гэсэн асуудал гарч ирж байна. Эрхийг нь өгч овоо босгоогүй бол чанаргүй архи үйлдвэрлэдэг шаазгайнууд хаанаас ирээд суух билээ.

Төрийн буруу бодлогоос болж шөнийн клуб ажиллуулж байсан бизнес эрхлэгчид, үйлчлүүлэгчид яагаад эрхээ хасуулж нэг нь бизнесээрээ, нөгөө нь сэтгэл санаа­гаараа хохирох ёстой юм. Төрөөс явуулж буй хэтэрхий туйл­шир­сан бодлого нь зах зээ­лийн өрсөлдөөнийг үгүйс­гэж, хэрэглэгчийн сонголт хийх боломжийг хумьж байна. Энэ нь монополийг өөгшүү­лэх, үйлчилгээний чанарыг муутгах, монополь үнэ тог­тох, далд эдийн засаг хүрээ­гээ тэлэх хамгийн таатай орчныг бий болгох нь дамжиг­гүй. Ерөнхийдөө нэг үнэнч бус нөхөр эхнэртээ ДОХ хал­даас­ны төлөө бусад бүх нөхрүү­дийг эхнэртэйгээ унтахыг хориглосонтой агаар нэгэн үйлдэл юм. Аливаа ажил үйлчилгээ чөлөөт өрсөлдөө­ний нөхцөлд л жинхэнэ утгаа­раа чанар болоод хүндээ хүрсэн соёлтой үйлчилгээг бий болгож улам төгөлдөр­жиж байдаг бөгөөд өрсөлдөөн нь өөрөө хөгжлийн хамгийн шил­дэг хөшүүрэг гэдэг нь нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн зүйл. Гэвч архийг зах замбараагүй үйлдвэрлэн борлуулахыг дэмжээд байгаа юм биш. Нэг ёсондоо шөнийн клубүүд баар ресторанууд, архи зарж бор­луулдаг газруудад зэрэглэл тогтоож стандарт бий болгоё гэсэн санаа дэвшүүлж байна. Хэн нэгэн Дорж, Дондог архи­дан согтуурахаасаа илүү нэг газар оройн зоог барьж найз нөхөдтэйгөө алба амины хэр­гээ ярилцан суух үедээ цагт баригдан цагдаад бороохой­дуулан хөөгдөн гарахыг хү­сэх­гүй нь лавтай. Бидний ажил хэдийд тардаг билээ. Ажлаа тараад анд нөхөд, ажил хэрэгч хүмүүс гадаад, дотоод түншүүдтэйгээ ярьж хооллох, бүжиглэх газар нь байж л байг.

Өнөөдөр манай улсад ялангуяа нийслэл хотод маань соёлтой үйлчилгээ, соёлтой хэрэглээг эрхэмлэ­дэг, үйлчилгээний байгуулла­гуу­даас дэлхийн өндөр хөг­жилтэй орнуудад тогтсон жишиг үйлчилгээг шаарддаг, өндөр боловсролтой, хэрэг­лээ­ний өндөр соёлтой үйлч­лүүлэгчдийн давхарга бий болжээ. Ажлын өндөр ачаа­лал ихтэй, чөлөөт цаг бага байдгаас ихэвчлэн ажлын дараа алжаалаа тайлах зо­рил­гоор оройн цагаар шөнийн клубүүдийг зорьж л байдаг. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад ч байдаг л жишиг. Тэдний хувьд архидан сог­туурах бус тааламжтай ор­чинд бусадтай харилцаж та­нил­цах , ажил хэргээ ярилцах, алжаалаа тайлж, шинэ эрч хүч авах гэх мэт хэрэгцээгээ хангах шаардлага байгаа. Дэлхийн томоохон хотуудын орой үдшийн соёл үйлчилгээ нь шөнийн клубүүдийн үйл ажиллагаагаар илэрхийлэгд­дэг. Үйлчлүүлэгчид нь голдуу 25-55 насныхан. Төр захир­гаа, олон улсын байгууллага, банк санхүү, гадаад, дотоо­дын хөрөнгө оруулагчид, жуул­чид, бизнес эрхлэгч нар эдгээр хүмүүс нь хүн амын ихэнх хувийг эзлээд байдаг­гүй. Энэ хүмүүс ажил албаа алдаж өдөр шөнөгүй архидаад байхгүй гэдгийг хэн ч ойлгоно биз. Шөнийн клубээр үйлч­лүүл­нэ гэдэг нь үнэтэй гоёл чимэглэл зүүж, гоё машин унаж, сайхан байшинд амьд­рахтай адил өдөр тутмын тансаг хэрэглээ нэгэнт бол­жээ.

Архидалт хүн амын ядуу­ралтай холбоотой гэж тодор­хойлж болох юм. Архидалттай тэмцэнэ гэж хавтгайруулж байхынхаа оронд ядуурал­тайгаа тэмцвэл аяндаа архи­далт цэгцрээд ирнэ.

Бид нөгөө л хоцрогдсон арга барилтайгаа зууралдаж, хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагыг өөрсдийнхөө үнэлэмжид тохируулж, хорьж цагдсаар, төрөөс зохицуул­саар байх уу? Бид асуудлыг арай өргөн хүрээтэй авч үзэж, хол харж, нийгмийн эрх аш­гийг хохироохгүй, хувь хүний сонголт хийх боломжийг хяз­гаарлахгүйгээр шийдэх учир­тай. Зах зээлд, ялангуяа үйлчилгээний зах зээлийн үйл явцад төр стандарт тогтоож түүний мөрдөлтөд хяналт тавих, аюулгүй байдал талаас нь хянахаас бусад хэлбэ­рээр оролцох нь жам ёсны хөгж­лийн үйл явцыг гажуудуулах аюултай. Саяхан “Хотын соё­лыг дэмжих холбоо” нэртэй нэгэн холбоо үйл ажиллагаа­гаа нээжээ. Тэд ч үйлчил­гээний байгууллагуудын зэ­рэг­лэл чанарын талаар ярил­цаад авна лээ. Хууль батлах­даа хүчээр биш хүндээ хүр­сэн амьдралд ойр хууль ба­талж болохгүй гэж үү. Болох­гүйг нь хааж болно, хорьж болно. Болж байгааг нь яагаад боож байх ёстой юм. Тус холбоо үйлчилгээний стан­дарт, түүнтэй холбоотой тө­сөл боловсруулж ажиллах, тухайлбал, шөнийн клубүү­дийн байрлал, байрны тохи­жилт, эрүүл ахуйн шаардлага, урла­гийн тоглолтууд, эмнэл­гийн болон тээврийн хэрэгсэл, хамгаалалтын үйлчилгээ, нийслэлийн өнгө төрхөнд хэрхэн нөлөөлж буй эсэх, иргэдийг ажлын байраар хан­гаж буй эсэх зэргээр нь шө­нийн клуб, баар, рестора­нуудад зэрэглэл тогтоож да­гаж мөрдүүлэх санал боловс­руулаад байгаа гэдгээ хэлж байсан. Хууль батлахад хэв журам сахиулагчид яагаад тэдэнтэй хамтарч ажиллаж болохгүй гэж. Үнэндээ бол хүнсний бараа картын сис­темд шилжчихсэн байсан ерээд оны үед архи нүдний гэм байсан архичид, шагчид олширсоор л байсан. Хөрш орос орон ч архидалттай янз бүрээр тэмцээд амжилт олоо­гүй байгаа. Тиймээс архитай тэмцэхийн тулд шөнийн клу­бүүд­тэй шууд тэмцэж буй нь дэлхийн жишигт нийцэхгүй гэнэн ойлголт юм.

Өнөөдөр бидний мөрдөж байгаа зарим стандарт мөн л амьдралын өөрчлөлт, шаард­лагыг хангаж чадахгүй байна. Тухайлбал дээр дурдсан шөнийн клубүүдийн ангилал, тэдгээрийн үйлчилгээний стандарт байхгүй байгаагаас өнөөдөр шөнийн клубүүдэд 2005 онд мөрдөгдөж эхэлсэн “Хоолны газрын үйлчилгээний ангилал, зэрэглэл” стандар­тын дагуу шаардлага тавьж байгаа. Гэтэл энэ стандар­таар нийтийн хоолны үйлчил­гээг ресторан, кафе, баар, гуанз гэсэн ангиллаар стан­дарт тогтоосон байдаг. Шө­нийн клубүүдэд үйлчлүүлэг­чид үндсэн хоолоор үйлч­лүүлэхээс илүүтэй хөнгөн зууш, ундаа, шар айраг, дарс, сайн чанарын брэнд болсон спиртэн бүтээгдэхүүнээр үйлчлүүлдэг. Үйлчилгээний энэ ялгаатай байдал нь шө­нийн клуб, бусад цэнгээний газруудын үйлчилгээнд то­хир­сон стандарт шинээр боловсруулж мөрдөх шаард­лагыг бий болгож байгаа юм. Шаардлагатай байгаа стан­дар­туудыг боловсруулахад тухайн салбарт ажиллаж туршлагажиж байгаа бизнес­менүүд, мэргэжлийн холбоод, холбогдох төрийн бус бай­гуул­лагуудын оролцоог нэ­мэг­дүүлж төр, хувийн хэв­шил, олон нийтийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхийг хэн хүнгүй санал болгож байна. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдэг. Бид нэг л эх оронтой, нэг л асуудалтай, нэг л зорилготой. Асуудлаа хамгийн зөвөөр л шийдэх цаг болжээ.

Д.Мөнгөндалай

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан