“Хүүхэд насанд хүргэж өгдөг гал тэрэг хэрвээ байсан бол” гэдэг дуу шиг хүн бүр хүүхэд насандаа очихыг хүсдэг дээ. Яагаад гэвэл дэлхий цээжинд багтчихсан юм шиг дэврүүн мөрөөдлүүд хүүхэд насанд л байдаг сан.
Ирээдүйгээ эмч эсвэл анхны эмэгтэй ерөнхийлөгчөөр төсөөлдөг алс холын мөрөөдөл, дэлгүүрийн лангуун дээрх амттан идэх бяцхан хүсэл хоёр яг 12 насанд л огтлолцдог байж магад. Өөрийнхөө бяцхан ертөнцийг нээн илрүүлдэг хайгуулч нас. Үеийн хүүхдээ шохоорхож, ичингүйрч гүйдэг цоглог нас. Шинэ бүхнийг сурах хүсэл эрмэлзэл дүүрэн нас.
Хүн бүр эргээд 12 насандаа очсон бол хамгийн түрүүнд юу хийх байсан бол? Бид ер нь энэ насандаа юу хийж өнгөрүүлдэг байсан бол гэх асуулт тойрон эргэлдэнэ.
Гэр хороололд байх хэцүү зүйл гэвэл сургалт гэх мэт ихэнх зүйл хотын төвд байхаар жаахан хол байдаг. Заримдаа автобусаа хүлээгээд даарах нь хэцүү.
12 настай өсвөр насны охин Б.Амин-Эрдэнийн нэг өдөртэй танилцлаа. Түүний өглөө 08:00 цагаас эхэлнэ. Ороо хурааж, хувцсаа өмсчхөөд сургалтдаа явах бэлтгэлээ базаана.
Сонгинохайрхан дүүргийн 11-р хороо. Бидний нэрлэж заншсанаар Жанцан орчимд тэднийх амьдардаг. Аав, ээж, ах бас эгч гээд ам бүл тавуулаа. Цүнхээ үүрэн гэрээсээ гарч 500 орчим метр яваад л “Нийслэлийн нэг цэгийн нэгдсэн үйлчилгээний төв” гэсэн бичигтэй, улбар шар өнгийн байшинг зүглэв.
Тэрбээр “Би зуны амралт эхлээд дэлгүүр явж байхдаа Оюун ухааны академийг олж харсан. Ээждээ хэдэн өдрийн турш очиж уулзъя, юу байдгийг сонирхъё гэж хэлсэн. Тэгээд нэг өдөр очиж уулзахад англи хэл бас сэтгэл зүйн үнэ төлбөргүй сургалт явуулж байна гэсэн.

Би англи хэл болон монгол хэлний хичээлдээ их дуртай. Тиймээс англи хэлний үнэ төлбөргүй сургалт гэхээр нь их баярласан. Манай ерөнхий боловсролын сургуульд англи хэлний багш маань “Англиар яриарай” гэдэг юм. Тэгэхээр нь нэг удаа “Can I drink water?”, “Ус ууж болох уу?” гэж асуусан юм. Тэгсэн “Yes” гэж хариулсан. Тэр үед надад чадах юм шиг мэдрэмж төрж их баярласан гэв.

Өдөр тутмын амьдралдаа ашигладаг аппликэйшнууд англи хэл дээр байдаг. Сурч хөгжих, хүүхдүүдтэй харьцах, зарим нэг гадаад хүмүүстэй ярилцахдаа англи хэлийг ашиглахыг хичээдэг хэмээн ярина.
Амин-Эрдэнийн ээж Л.Отгонханд “Манай бага охин “Нэг цэгийн үйлчилгээ руу явъя ээж ээ. Тэнд сургалт байдаг гэсэн хоёулаа орж үзье. Юу байдгийг сонирхъё” гээд олон хоног хэлсэн. Нэг өдөр зорьж очоод англи хэл, сэтгэл зүйн сургалт байдгийг мэдэж авсан. Өөрөө их дуртай, англи хэл нь ч гоё, сэтгэл зүй нь ч бас гоё байсан" хэмээн ярилаа.
“Шилдэг сурагч” гэхээр нэг гэрээс юм уу ах дүү нараас ганц нэг гарч ирдэг дээ. Манай гэрт гурван шилдэг сурагч байна.
Сургалтдаа ирэхэд бүгд түүнийг Б.Амина гэж товчлон дуудна. Энгийн сургуулийн нэг ангид ороход хүүхдүүдийн өндөр, биеийн хэмжээ ойролцоо байдаг. Энд харин тийм биш. Зарим нь 7 настай, зарим нь 13 настай гэнэ. Гэхдээ бүгд л англи хэлээ сайжруулах ганцхан зорилготой.
"Өсөлт хөгжлийн төв" гурав хоногийн өмнө нээлтээ хийсэн. Туршилтын байдлаар хоёр сар үйл ажиллагаагаа явуулахдаа 300 хүүхдийг англи хэлний, 120 хүүхдийг жюү жицүгийн сургалтад хамруулжээ. Энэ нь хотын төв рүү орох шаардлагагүйгээр хүүхдийг хөгжих боломжийг олгож буй. Хичээл эхлэхээс өмнө англи хэл дээр хүүхэлдэйн кино үзнэ. Үндсэн хичээлээ дуусахаар гадаа гарч агаарт тоглоно гээд л уйдах завгүй хичээл заадаг ажээ.
"Хичээлдээ идэвхтэй оролцдог хичээнгүй сурагч санагдсан. Хэдийгээр богинохон хугацаанд хамт суралцаж байгаа ч гэсэн хичээлийн оролцоо, даалгавар гүйцэтгэл, одоо шинэ зүйлийг суръя мэдье гэсэн хүсэл эрмэлзэлтэй байгаа нь маш их ажиглагдсан.
Өгсөн үүрэг даалгаврыг маш сайн гүйцэтгэнэ. “Англи хэлний сонсох дасгал оръё. Сонсож сурах чухал шүү” гэж ангийнхнаа уриалахад нь хачин их баярласан. Бусдыгаа үргэлж уриалж байдаг цоглог охин байгаа юм.
Мэдээж ар гэр, аав ээж нь их сайн дэмждэг. Аав ээжийн дэмжлэг, өөрийн хичээл зүтгэлийг хослуулан өгсөн үүрэг даалгаврыг ягштал биелүүлж байгаа сурагчдаа их талархаж байна" хэмээн "Жет" англи хэлний сургалтын төвийн багш Д.Золжаргал ярилаа.
Нийт суралцагчдын 80 гаруй хувь нь анхан шатны мэдлэгтэй байсан. Дээрх тоог хараад анх зорьсон зорилтот бүлэгтээ хүрч ажиллажээ гэж боддог. Би 7-18 насны хүүхдүүдэд гурван сарын турш англи хэлний хичээл заасан. Анх сургалтад хамрагдсан хүүхдүүд маань ихэнх нь байх ёстой түвшнээс доогуур мэдлэгтэй байсан.
“За хүүхдүүд ээ хичээлээ эхэлье” гэхээр л балаа шүүрч аваад юм бичих гээд байдаг. Гэхдээ англи хэлийг заахад ярих, сонсох ур чадвар их чухал. Тиймээс “За багшийнхаа юу ярьж байгааг эхлээд сонсоорой” гэж хэлээд өөрийн арга барилдаа дасгасан. Улсын сургуульд ч, хувийн сургуульд ч англи хэл заах багшийн ур чадварыг сайжруулах сургалт ороосой гэж их хүсэж байна.
Англи хэлний сургалтад хамрагдсан хүүхдүүд эхлэхээс дуусах хүртлээ 98 хувийн ирцтэй ирсэн. Энэ нь тэд хэчнээн хүсэж мөрөөдсөнийг харууллаа. Эцэг эхчүүд ч идэвхтэй байж, хүүхдээ өдөр болгон хүргэж ирсэнд маш их талархалтай байна.
Анх англи цагаан толгой мэддэггүй байсан хүүхдүүд сургалтаа дуусахад англиар ярьдаг болоод гарч байгаа юм. Багш хүний үүргээ биелүүлчихсэн юм шиг сайхан мэдрэмж төрдөг" хэмээн үргэлжлүүлэн ярилаа.
Сургалт 11:50-д тарна. Хичээл эхлэхэд 80 минут дутуу. Энэ хугацаанд түүнд харьж хувцсаа сольж, шүдээ угааж, биеэ бэлдэх 40 минут бий. Би бүх цагаа нарийн төлөвлөж бүх зүйлсээ дэс дараатай байлгахыг хичээдэг хэмээн ярьж байв.
Аав В.Батцэнгэл “Манай хамгийн бага охин. Авьяастай даа. Спорт, дуу, бүжиг бүжиглэх хоббитой. Өөрөө юм юманд зүтгэлтэй. Чадахгүй байсан ч чадна аа гэж зүтгэдэг. Сурах их эрмэлзэлтэй хүүхэд юм” хэмээн магтана. Охиноо магтахдаа нүүрэнд нь инээмсэглэл бага зэрэг тодрох ажээ.
Мэргэжлийнхээ талаар илүү их судалж, эргэж буцахгүйгээр тууштай, зоригтой хичээх болно гэж би өөртөө андгайлсан.
Б.Амина амралтын өдрийг уйдах завгүй өнгөрөөдөг. Гэрийнхээ үүдэнд хадсан гар бөмбөгийн тороор өдөржин бөмбөг давуулна. Уйдвал сагсан бөмбөг тоглодог гэнэ. Амьдрал дээр ч, тоглоом дээр ч үүрдийн хамтрагч нь 12-р ангийн эгч Б.Номин-Эрдэнэ. Аав нэг талд гарч, эгч бид хоёр нөгөө талд гарч тоглодог хэмээн ярина.
Би өөрийгөө тийм ч их шартай гэж боддоггүй шүү дээ хэмээн Б.Амина хэлнэ. Хажуугаас ээж нь “Өнгөрсөн жил сургуулийнх нь хүүхдүүдийн дунд гүйлтийн тэмцээн болсон юм байх. Б.Амин-Эрдэнэ 12 хүүхдээс 11-д ороод их уйлсан. Хүүхдүүд их шоолж инээлдсэн гэв. Тэгээд л хавар дулаан оронгуут учиргүй их гүйдэг боллоо. Энэ жил гүйлтийн тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн" гэлээ.
Манай хоёр охин их спортлог, авьяаслаг. Дуу, бүжиг, волейбол, сагс, хөнгөн атлетикийн тэмцээнд оролцоно. Том охин маань спортын олон зэрэгтэй. 7 болон 12-р ангийн охид маань хоёул сургуулийн сагсны шигшээд багтдаг.
“Шилдэг сурагч” гэхээр нэг гэрээс юм уу ах дүү нараас ганц нэг гарч ирдэг дээ. Манай гэрт гурван шилдэг сурагч байна. Би их бахархдаг юм хэмээн ээж нь ярив.

Хоёр охин маань сургуулийн шигшээ учраас их сайн тоглодог. Би нөгөө талд нь ганцаараа зогсоод л энэ хоёртойгоо тоглоно. Хааяа хожигдоно. “За хожигдсон нь зайрмаг авч өгнө” гээд л үзэж тарна. Оюу-Толгойд ажилладаг хүмүүст 1000 мод өгөхөөр болсон. Тэгээд хоёр охиндоо гацуур авчирч өгөөд хоёр жил гаран болж байна. Анх жижигхэн мод байсан одоо хөөрхөн ургаад байгаа юм гэж аав нь ярина.
Б.Аминагаас түүний мөрөөдлийн тухай асуухад заримдаа алтан гартай эмч болохыг хүсдэг. Гэхдээ мэргэжлийнхээ талаар илүү их судалж, эргэж буцахгүйгээр тууштай, зоригтой хичээх болно гэж би өөртөө андгайлсан. Бас заримдаа өөрийгөө хамгийн анхны эмэгтэй ерөнхийлөгчөөр ч төсөөлдөг. Сургуульдаа сайн суралцаж, ирээдүйд эх орондоо хэрэгтэй сайн хүн болохыг хичээх болно оо хэмээн ярьж байв.
Аав зориулж мод тарьдаг, ээж амаа олохгүй магтдаг тэр л насандаа байх сан. 12 настай Б.Аминагийн нэг өдрийн түүх ийм.
Та, бид 12 насандаа юу мөрөөдөж, өдрийг хэрхэн өнгөрөөдөг байсан бол?