Монголын улаан загалмай нийгэмлэг, Тавантолгой түлш ХХК хамтран "Угаарын хийнээс урьдчилан сэргийлэх, хамгаалах чадварыг дээшлүүлэх нь” сургалтыг зохион байгууллаа. Нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн Улаан загалмайн хорооны арга зүйч, сайн дурын идэвхтэн, хүүхэд залуучуудын хөдөлгөөний гишүүдэд зохион байгуулсан байна.
Сургалтаар шахмал түлшний шинж чанар, үйлдвэрлэл, зөв хэрэглээ, агаарын чанарт үзүүлэх нөлөөлөл, угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар танилцуулга хийж, мэдээлэл өгсөн юм.
Уг сургалт нь сайн дурын идэвхтнүүдээр дамжуулан айл өрхүүдэд шахмал түлшний зөв хэрэглээг хэвшүүлэх, угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, дотоод орчны агаарын чанарыг сайжруулах зөвлөгөө, зөвлөмжийг хүргэх зорилготой.
Тиймээс зуух, пийшинг түлшээр хэт дүүргэхгүй байх, түлш бүрэн шатаж дуусаагүй үед яндангийн сойлтыг хаахгүй байх, яндангаа авч өрхөө бүтээхгүй байх зэрэг зөв хэрэглээг хэвшүүлэх нь гэр бүлээ эрсдлээс хамгаалах энгийн бөгөөд чухал алхам гэдгийг сайн дурын идэвхтнүүдэд танилцууллаа.
Гэр, байшингийн дотоод орчны агаарын чанарыг сайжруулахын тулд:
-Агаар сэлгэлтийг тогтмол хийх
-Гэртээ тамхи татахгүй байх
-Зуух, яндангийн бүрэн бүтэн байдлыг хангах
-Галлагааг зөв хийх
-Гэр, байшингаа дулаалж, галлах давтамжийг багасгах
-Угаарын хий мэдрэгчийг зөв байрлуулж, байнга асаалттай байлгахыг зөвлөж байна.