gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     18
  • Зурхай
     9.17
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 18
Зурхай
 9.17
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 18
Зурхай
 9.17
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ХААН Банк ногоон санхүүжилтийн туршлага, үр дүнгээ хуваалцлаа

Бизнес
6 цаг 46 минутын өмнө
Twitter logo

Европын сэргээн босголт хөгжлийн банкны (ЕСБХБ) Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын 20 жилийн ойн хүрээнд “Тогтвортой шилжилтийг дэмжих санхүүжилт: Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, өрсөлдөх чадвартай Монгол Улсын ирээдүйг санхүүжүүлэх нь” сэдэвт арга хэмжээг зохион байгуулж, Монголд хэрэгжүүлсэн ногоон эдийн засгийг дэмжих санхүүгийн үйлчилгээ буюу ГЕФФ  хөтөлбөрийн үр дүн, туршлагыг хэлэлцэн, хөтөлбөрийн 2 дахь шатны нээлтийг хийлээ.

ЕСБХБ болон Уур амьсгалын ногоон сан (УАНС)-гийн хамтарсан санхүүжилтээр хэрэгжүүлж буй “ГЕФФ-Монгол” хөтөлбөрийн түнш-хэрэгжүүлэгч банкаар ХААН Банк 2022 оноос ажиллаж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, дасан зохицоход иргэд аж ахуйн нэгжүүдийг дэмжин ногоон технологид хөрөнгө оруулах, санхүүжилтийг олгох зорилготой энэхүү тус хөтөлбөрийн хүрээнд 2026 оны эхний хагас жилийн байдлаар ХААН Банкны 251 харилцагч 127.4 сая ам.долларын эх үүсвэрийг ногоон зээл хэлбэрээр авч, бизнесээ тогтвортой байгаль орчинд ээлтэй, зардлын хэмнэлттэй өргөжүүлээд буй. ГЕФФ хөтөлбөрийн нэг онцлог нь иргэд, бизнес эрхлэгчдэд ногоон технологи нэвтрүүлэх зээл олгоод зогсохгүй ЕСБХБ-наас зөвлөх үйлчилгээ санал болгож, бизнесээ тогтвортой, урт хугацаанд амжилттай эрхлэх мэдлэг чадавх сайжруулах сургалтад хамруулдаг.    

ХААН Банкны Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч Б.Эрдэнэдэлгэр болон ногоон санхүүжилтийн ахлах менежер Б.Сувд нар “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, өрсөлдөх чадвартай Монгол Улсын ирээдүйг санхүүжүүлэх нь” сэдэвт хуралд панелистээр оролцож, ногоон санхүүжилтийн чиглэлээр ажиллаж буй туршлага, харилцагчдад үзүүлж буй эерэг нөлөө, цаашдын зорилго чиглэлээ хуваалцлаа. ГЕФФ төслийн дараагийн шатны  санхүүжилтийг хүртээмжтэй үр дүнтэй төслүүдэд олгоход ХААН Банк үргэлжлүүлэн ажиллах бөгөөд ирэх жилүүдэд  залуу бизнес эрхлэгчдийг дэмжихээр 170 сая ам.долларын санхүүжилтийн гэрээг ЕСБХБ-тай байгуулаад байна.  Мөн энэ үеэр ГЕФФ төслийн хүрээнд нийгэм, байгаль орчинд хэрэгцээтэй шинэлэг үр дүнтэй өөрчлөлтийг бий болгосон шилдэг санхүүгийн байгууллагаар ХААН Банкийг, мөн шилдэг төсөл хэрэгжүүлэгч байгууллагаар ХААН Банкны томоохон харилцагчид “Милко” ХХК, “Land&House” ХХК,  “Daek Wang” ХХК -ийг тус тус шалгаруулан өргөмжлөл гардуулсан юм.  

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жахан Шамсиев хэлэхдээ, “Ногоон эдийн засгийг санхүүжүүлэх хөтөлбөрийн хоёр дахь үе шат нээлтээ хийж, таван жилийн хугацаанд хэрэгжинэ. Нийтдээ 250 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг ногоон технологи, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад зарцуулна. Ногоон технологи хэрэгжүүлэгч нарт дэмжлэг үзүүлж санхүүжилтийг нь ХААН Банк, Хас банк, Голомт банк зэрэг найдвартай түнш байгууллагуудаараа дамжуулан олгох юм. Одоогоор “ХААН Банканд 80 сая ам.долларын зээлийг нийт 170 сая ам.долларын санхүүжилтийн багцын нэгээхэн хэсэг болгон олгоод байна” гэв.

ХААН Банкны Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч Б.Эрдэнэдэлгэр “ХААН Банк 2007 оноос хойш ЕСБХБ-тай идэвхтэй хамтран ажиллаж ирсэн. Энэхүү урт хугацааны түншлэлийн хүрээнд нийт 600 сая гаруй ам.долларын санхүүжилтийн эх үүсвэрийг татаж, тогтвортой болон ногоон санхүүжилт, жижиг, дунд бизнес тэр дундаа эмэгтэй болон залуу бизнесийг дэмжих санхүүжилтийн шийдлүүдийг нэвтрүүлж, мөн харилцагчдад зориулсан сургалт, чадавхжуулах хөтөлбөрүүд, төсөл, санаачилгуудыг хамтран хэрэгжүүлж байна. GEFF хөтөлбөрийг хэрэгжүүлэгч банкаар ХААН Банк 2022 оноос хамтран ажиллаж, нийт 145 сая ам.долларын эх үүсвэр авч, 127.4 сая ам.долларын зээлийг 251 харилцагчид олгосон байна. 2026 онд шинээр хэрэгжүүлэх төслийн хүрээнд нийт 170 сая ам.долларын эх үүсвэрийн гэрээ байгуулсан. Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж буй ногоон санхүүгийн шийдлүүд бодит үр дүнд хүрч, манай банк шилдэг түнш санхүүгийн байгууллага болсон бол манай томоохон 3 харилцагч байгууллага маань шилдэг төсөл хэрэгжүүлэгчээр шалгарлаа. Тухайлбал, эрчим хүчний хэрэглээгээ 79% хүртэл бууруулсан олон улсын ногоон барилгын EDGE гэрчилгээтэй барилгын төсөл, мөн барилгын цементийн хог хаягдлаа боловсруулж, ус гэх мэт түүхий эдээ ангилж ялган дахин ашиглах шийдэл нэвтрүүлсэн зэрэг нь манай харилцагчид тогтвортой байдлыг үйл ажиллагаандаа бодитоор нэвтрүүлж буйн тод жишээ болж байгаад баяртай байна” хэмээн онцоллоо.

Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан