Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулган есдүгээр сарын 8-ны өдөр Нью-Йорк хот дахь төв байранд эхэлнэ. Уг чуулган 2027 оны есдүгээр сарын 7-ны өдрийг хүртэл үргэлжлэх ажээ.
81 дүгээр чуулганаар олон улсын тулгамдсан асуудлуудыг хэлэлцэхийн дотор Украин улстай холбоотой хэлэлцээ, уулзалт болох аж. Украин, ОХУ-ыг оролцуулан дайн зогсоох ээлжит хэлэлцээг хийхэд АНУ-ын тал бэлэн байгаа гэж тус улсын өндөр албан тушаалтан мэдээлжээ.
Шинэ чуулганыг нээхээс өмнө Ерөнхий ассамблейн 80 дугаар чуулганы хаалтын хуралдаан болж, чуулганы дарга, ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд асан Анналена Бербок жилийн ажлын тайланг танилцуулна. 81 дүгээр чуулганыг Бангладеш улсын Гадаад хэргийн сайд Халилур Рахман даргалах ажээ.
Ерөнхий ассамблейн ээлжит чуулганы үеэр дээд түвшний цуврал арга хэмжээг төлөвлөжээ. Энэ сарын 23-ны өдөр уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх асуудлыг хэлэлцэнэ. Дараа өдөр нь цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авахад бэлэн байх сэдвээр талууд зөвлөлдөнө.
Шинэ чуулганы үеэр НҮБ-ын шинэ ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох үйл явц эхэлнэ. Өнөөгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерришийн бүрэн эрхийн хугацаа 2026 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болох юм.
Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд өрсөлдөх хүмүүсийн нэрийг албан ёсоор дэвшүүлэх бөгөөд тэдний дунд Чили улсын ерөнхийлөгч болон НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар асан Мишель Бачелет, Сенегал улсын ерөнхийлөгч асан Маки Саль нар багтаж байна.
Эх сурвалж: ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн