gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     9.14
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 23
Зурхай
 9.14
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 9.14
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

И-Монголиа аппликэйшнийг дуурайлган хийж, хувийн мэдээллийг хуурамчаар үйлдсэн хэргийг прокурорт шилжүүлжээ

М.Лхагвадулам
Нийгэм
4 цаг 46 минутын өмнө
Twitter logo

Прокурорын байгууллага 2026 оны 9 дүгээр сарын 7-11-ний өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 44,545 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ.

Дээрх хугацаанд 1,461 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 761 хэрэг шинээр нээж, 324 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.

Тодруулбал, У, Ц нар нь бүлэглэн төрийн үйлчилгээний цахим платформ болох И-монголиа аппликэйшнийг дуурайлган хийж, өгөгдөл, мэдээллийг хуулбарлан, бусдад санаатай тараасан, мөн эрх олгосон иргэний, хувийн мэдээллийг хуурамчаар үйлдэж, бусдад худалдсан хэрэгт Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус  шилжүүллээ. 

Авлигын хэргийн талаар:

- С.Ц нь Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын даргаар, Т.О нь ерөнхий инженерээр ажиллаж байхдаа бусадтай бүлэглэн “Барилгын ажил гүйцэтгэх” гэрээний дагуу хийгдэж буй ажилд захиалагчийн хяналт тавих албаны чиг үүргээ хэрэгжүүлэхдээ нэр бүхий хуулийн этгээдүүдээс хахууль авсан, тэдэнд давуу байдал бий болгосон, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан хэрэгт холбогдож, нэр бүхий 15 хүнд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг (нийтийн албан тушаалтан хахууль авах), 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг (хуулийн этгээдийн нэрийн өмнөөс хахууль өгөх), 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг (эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах) 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (үндэслэлгүйгээр хөрөнгөжих), 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт (мөнгө угаах)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүллээ.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 124, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 81, Өмчлөх эрхийн эсрэг 73, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг болон Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг тус бүр 11, Хүний амьд явах эрхийн эсрэг 10, Авлигын эсрэг 5, Хүрээлэн байгаа орчны эсрэг 4, Хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг 2, Хүүхдийн эсрэг, Цэргийн албаны эсрэг болон Үндэсний аюулгүй байдлын эсрэг тус бүр 1 яллах дүгнэлт үйлдсэн байна.

Бусад хэргийн талаар: 

- Б.Ч, Б.Б нар нь бүлэглэн 2026 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр нэр бүхий хэрэглэгчтэй холбогдож, 8.5 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад худалдаалах зорилгоор хууль бусаар худалдан авч, тээврийн хэрэгсэлдээ хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг (сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,

- Н.З, Х.А нь бүлэглэн хориглосон сэтгэцэд нөлөөлөх бодисыг бусдад худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, улмаар 2026 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд Хан-Уул дүүргийн 23-р хорооны нутаг дэвсгэрт ... хотхоны орон сууцанд хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг (сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,

- М.Б, Э.Х нар нь хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг өөртөө хэрэглэх зорилгоор буюу худалдаалах зорилгогүйгээр олж авсан, хууль бусаар хадгалсан хэрэгт тус тус Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд, 

- А.Ж нь 2026 оны 3 дугаар сарын 22-оос 23-нд шилжих шөнө цахим платформ ашиглан бага насны хүүхэдтэй танилцан харилцаж, бэлгийн харьцаанд орохыг санал болгож, садар самуунд уруу татсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд тус, тус шилжүүлжээ.

Эх сурвалж: Монгол Улсын ерөнхий прокурорын газар

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан