Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Сүхбаатарын талбайд иргэдтэй уулзаж, “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцаатай холбоотой мэдээлэл өглөө. Энэ үеэр иргэдийн асуултад хариулахдаа хэд хэдэн асуудлаар байр сууриа илэрхийлсэн байна.
Тухайлбал, ирэх оноос ажил эрхэлж буй ахмадуудыг нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх зохицуулалт хийхээ мэдэгдэв.
Мөн улаанбуудай, шатахуун, хүнсний ногооны улсын нөөц бүрдүүлж, нийлүүлэлт болон үнийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр ажиллахаа хэллээ.
Иргэдэд хувьцаатай холбоотой мэдээллийг нэг дороос хүргэх зорилгоор “1072 ХУВЬЦАА” нээлттэй өдөрлөгийг есдүгээр сарын 3, 4-ний өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулж байгаа юм. Өдөрлөгийн үеэр иргэд 1072 хувьцааны эзэмшил, ногдол ашиг болон хувьцаатай холбоотой бусад асуудлаар мэдээлэл, зөвлөгөө авах боломжтой.