УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан Б.Бейсен гишүүн онгоцонд зорчигчийн амь аварсан талаар мэдээлжээ.
Тэрээр нүүр номдоо "Өнөө өглөө Станбулаас Улаанбаатарын чиглэлд нисэж байсан Turkish Airlines онгоцны нислэгийн үеэр нэг зорчигчийн бие муудсан. Онгоцны чанга яригчаар “Зорчигчдын дунд эмч мэргэжилтэй хүн байвал яаралтай нисэх багийнхантай уулзана уу” гэж зарласан нь зорчигчдыг багагүй түгшүүрт автуулав.
УИХ ын гишүүн, Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен зүрх нь тасалдаж, даралт нь 220 хүрч байсан зорчигч эмэгтэйг цаг алдалгүй эмчилж аварч чадлаа.
Хэрэв хүний бие муудаад эмч байхгүй бол дээгүүр нь нисэн өнгөрч буй аль нэг оронд зөвшөөрөл аван буух байжээ. Онгоцны багийн түргэн тусламжийн хэрэгсэл дээр өөрийнхөө хувьдаа авч явсан эм эмнэлгийн хэрэгслийг ашиглан бүсгүйг эмнэж, Улаанбаатарт эсэн мэнд авчирлаа.
Сайхан чиг юм даа, эмч хүн гэдэг… бие нь муудсан хүнийг эмчилж, онгоц дүүрэн зорчигчдыг тайвшруулаад л… бас онгоцонд явсан цорын ганц эмч бөгөөд турк хэлээр чөлөөтэй ярьж байгааг хараад бахархаж байсан даа. Монгол улсын УИХ- ын гишүүн, Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, хүний гавьяат эмч танд талархал илэрхийлье" гэжээ.
УИХ ын гишүүн Б.Бейсен Монгол улсын хүний гавьяат эмч мэргэжилтэй.