Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр /2026.03.27/ чөлөөлөгдөх хүсэлтээ МАН-ын Удирдах зөвлөлд гаргасныг хүлээн авсан.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралд өнөөдөр 19.30 цагийн үед эхэлж, Ерөнхий сайдын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэж байна.
Г.Занданшатар, Дэлхий нийтийн өмнө тулгарсан нефтийн бүтээгдэхүүний хомсдол, үнийн өсөлтөөс шалтгаалсан хямралт байдалтай давхцуулсан улс төрийн гацаа түгжээнд манай улс нэг минут ч байх боломж алга. Энэ хариуцлагатай үед улс орнууд өдөр, цаг алдалгүй хариу арга хэмжээ авч, шуурхай ажиллаж байна.
Тиймээс энэхүү улс төржилтийн гацаанаас гаргах нь миний үүрэг хэмээн ухамсарлан эх орон, ард түмнийхээ эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 22-р зүйлийн 22.1 дэх хэсгийг үндэсэн Ерөнхий сайдын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж байна гэв.
С.Бямбацогт, Г.Занданшатар Ерөнхий сайдын Засгийн газар богино хугацаанд маш үр дүнтэй ажилласан. Ямар нэг хууль зөрчсөн үйлдэл гаргаагүй, хулгай хийгээгүй. Гэвч Ерөнхий сайдын хүсэлтийг хүндэтгэж байна.
Шинэ Ерөнхий сайд томилогдох хүртэл Г.Занданшатар Ерөнхий сайдыг үүрэг гүйцэтгэгчээр ажиллуулах горимын саналтай байна гэв.