Баян-Өлгий аймгийн Алтай сум болон Өлгий сумын дөрвөн багийн нутаг дэвсгэрт малын гоц халдварт өвчин лабораторийн шинжилгээгээр батлагдсантай холбогдуулан аймгийн Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоожээ.
Хорио цээрийн дэглэм 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 23:00 цагаас эхлэн хэрэгжиж буй.
Тус шийдвэрийн хүрээнд:
- Алтай, Өлгий, Бугат сумын төвийн 3,5 дугаар багын нутаг дэвсгэрт хөдөлгөөний хязгаарлалт тогтооно.
- Хяналтын постууд 24 цагаар ажиллана
- Малын шилжилт хөдөлгөөнд бүрэн хяналт тавина
- Ариутгал халдваргүйтгэлийг эрчимжүүлнэ
- Олон нийтийг хамарсан арга хэмжээг түр хугацаагаар хориглоно
- Малын мах бэлтгэлийн үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсооно
- Аймгийн Онцгой комисс, Шуурхай штаб болон мэргэжлийн байгууллагууд халдварын тархалтыг хумих, голомтыг хязгаарлах чиглэлээр нэгдсэн зохион байгуулалтаар ажиллах юм байна.
Иргэд, малчдыг:
- Дур мэдэн зорчихгүй байх
- Малын хөдөлгөөн хийхгүй байх
- Баталгаагүй мэдээлэл түгээхгүй байх
- Мэргэжлийн байгууллагын заавар зөвлөмжийг чанд мөрдөхийг онцгойлон анхааруулж байна.
Нөхцөл байдалтай холбоотой нэмэлт мэдээллийг албан ёсоор тухай бүр хүргэнэ гэв.
Эх сурвалж: Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газар