АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Куба улстай холбоотой байр сууриа илэрхийлэв.
Тэрбээр "Өмнөх ерөнхийлөгч нар Кубын асуудалд хөндлөнгөөс оролцох талаар олон удаа хэлэлцэж байсан.
Гэхдээ эцэст нь үүнийг хэрэгжүүлэх хүн нь би л бололтой" хэмээн ярьжээ. Мөн Куба улсыг "бүтэлгүй улс" хэмээн тодотгоод тэдэнд цахилгаан, түлш, мөнгө байхгүй. Бид тэдэнд тусална" гэсэн байна.
Куба улс шатахууны нөөцөө бүрэн шавхсан гэдгийг эдийн засгийн сайд нь өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. АНУ-ын газрын тосны хоригийн улмаас нийслэл Хавана хотын зарим дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийж байгаа юм.
Саяхан АНУ Кубын удирдагч асан Раул Кастрог америк иргэдийг хөнөөсөн хэргээр ялласан.
Тодруулбал 30 жилийн өмнө буюу 1996 онд Кубын сөнөөгч онгоцнууд АНУ-ын иргэний хоёр онгоцыг буудан унагасан хэрэгтэй холбоотойгоор Раул Кастрод хүн амины хэргээр ял тулгасан юм.
Энэ нь АНУ Кубад цэргийн ажиллагаа явуулж, түүнийг баривчлан АНУ-ын шүүхэд дуудна гэх таамгийг нэмэгдүүлж байна.
Учир нь үүнтэй төстэй хэрэг энэ оны нэгдүгээр сард болсон. Эргэн санавал АНУ-ын тусгай хүчнийхэн Венесуэлд гэнэтийн ажиллагаа явуулж, ерөнхийлөгч Николас Мадурог баривчилсан юм.
Түүнчлэн 1989 онд ч илүү өргөн цар хүрээтэй ажиллагаа хэрэгжиж, АНУ-ын хэдэн мянган цэрэг Панам руу довтлон тухайн үеийн удирдагч Мануэль Норьега огцруулж, саатуулсан.
Куба улсад мөн төстэй ажиллагаа явуулах эсэх асуултад Трамп тодорхой хариулт өгөхгүй хэвээр буй.
Эх сурвалж: ВВС, АР