Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн иргэдэд эзэмшүүлсэн хувьцаа, түүнд хуваарилагдсан ногдол ашгийг 2026 оны 6-р сарын 1-ний өдрөөс хууль ёсны өвлөгчид шилжүүлэх шийдвэр гаргасан.
2011 оны 3-р сарын 31-ний өдрөөс хойш нас барсан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч 130 мянга гаруй иргэний хувьцаа, түүнд ногдох ногдол ашгийг хууль ёсны өвлөгчид өвлөн авах боломж бүрдэж байна.
Энэ шийдвэртэй холбоотойгоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцаа, түүнд ногдох ногдол ашгийг хууль ёсны өвлөгчид шилжүүлэх буюу өвлүүлэх асуудлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Монголын Нотариатчидын танхим хамтран маргааш /2026.05.27/ 10.00 цагт “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн байранд мэдээлэл хийнэ.
Энэ хурлаар хувьцаа өвлүүлэхтэй холбоотой асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм байна.