Өнөөдөр буюу 2026.06.17‑ны 09.00 цагаас эхлэн “Эрс Шинэчлэл Хөдөлгөөн”-ий нэр бүхий иргэд Оюу толгойн үйл ажиллагаанд саад учруулах зорилгоор баяжмал тээвэрлэлтийн замыг хаажээ.
Үүний улмаас хуваарьт баяжмал тээвэрлэлт зогсож, экспорт тасалдах, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүйд хүрэх эрсдэл үүслээ гэж "Оюутолгой" компани мэдээлэв. Экспорт саатсан нэг долоо хоног тутамд улсын төсөвт ойролцоогоор 35 тэрбум төгрөгийн татварын орлого, тэр дундаа 21 тэрбум төгрөгийн АМНАТ тасалдах эрсдэлтэй байна.
“Оюу толгой” компани нь Монгол Улсын төсвийн татварын орлогын 9 орчим хувийг бүрдүүлж, өдөр бүр 23 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг эдийн засгийн эргэлтэд оруулж, олон айл өрх, үндэсний бизнес эрхлэгчдийг дэмжсээр ирсэн.
“Оюу толгой” компани иргэдийн эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хүндэтгэж, шаардлага тавьсан иргэд, төрийн бус байгууллагуудтай уулзан, тухай бүр хариу өгч, ажил хэрэгч харилцахыг чухалчилж ирсэн.
Гэвч одоогийн нөхцөл байдал нь улсын төсөвт их хэмжээний тасалдал үүсгэж, гадаад орчинд Монгол Улс, Монголын уул уурхайн салбарын нэр хүндийг унагаах уршигтай. Иймд Монгол Улсын нийтлэг эрх ашгийг эрхэмлэн, уурхайн үйл ажиллагааг хэвийн, тасралтгүй явуулахад саад учруулахгүй байхыг уриалж байна гэж "Оюутолгой" ХХК мэдээлэв.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням энэ талаар өнөөдөр байр сууриа илэрхийлж, хууль бус үйл ажиллагаа явуулсан иргэдэд хариуцлага тооцно, зам хаасны улмаас үүсэх хохирлыг тэдгээр иргэдээс нэхэмжилнэ гэв.
Тэрээр, "Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй, гадна дотнын компаниуд хуулийн дагуу ажиллаж буй бол тэдний ажилд саад хийж болохгүй. "Оюутолгой" компани өдөрт 4.3-5 тэрбум ам.долларыг эдийн засагт оруулж, үүнийг хүүхдийн мөнгө, тэтгэвэр, цалин, эрүүл мэндийн даатгалд зарцуулдаг.
Үүнийг тасалдуулах нь нийт иргэдийн эрх ашигт нөлөөлөх гэмт үйлдэл юм. Ерөнхий сайд Н.Учрал тээврийн замыг хаасан иргэдэдд хариуцлага тооцох үүргийг ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан, Цагдаагийн ерөнхий газарт өглөө. Өмнөговь аймгийн цагдаагийн газарт чиглэл өгч, зам дээрх хуль хаалтыг авахыг үүрэгдсэн. Энэ нь Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг.
Улсын болон орон нутгийн чанартай авто замыг хаах нь хуулийн тодорхой хариуцлагатай" гэв.