2015 он: Казахстаны нийслэл Астана хотод Орос, Беларус, Казахстаны Ерөнхийлөгч нар Евразийн эдийн засгийн холбоо байгуулах гэрээнд гарын үсэг зурсан. Гэрээ 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр болж, ЕАЭЗХ албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлжээ.
Энэ холбоо нь одоогоор таван (Орос, Беларусь, Казахстан, Армен, Киргизстан) гишүүн оронтой бөгөөд эдгээр улс хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилготой байгууллага юм.

2025 он: Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганаар (2025.12.12) Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон баталсан. Энэхүү хэлэлцээр өчигдрөөс буюу 2026 оны долоодугаар сарын 22-ны өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхэллээ.
Энд тодотговол, Монгол Улс ЕАЭЗХ-нд гишүүнээр элсээгүй. Зөвхөн тодорхой нэр төрлийн бараанд гаалийн тарифыг хөнгөлөх зохицуулалт бүхий Худалдааны түр хэлэлцээрийг байгуулсан.
ЕВРАЗИЙН ТҮР ХЭЛЭЛЦЭЭР ХЭНД АШИГТАЙ ВЭ?

Орос, Беларусь, Казахстан, Армен, Киргизстаныг хамарсан, 180 сая гаруй хэрэглэгчтэй зах зээл рүү 367 нэр төрлийн барааг гаалийн тарифын хөнгөлөлттэйгөөр экспортлох боломж Монголд нээгдэж байна. Эдгээс улс ч манайд бараа, бүтээгдэхүүн импортоор нийлүүлнэ. Маш товчхондоо Төв Азийн орнууд руу худалдаа, наймаа эрхлэх, бараа бүтээгдэхүүнээ борлуулах болон худалдан авах шинэ гарц гэж хэлж болно.
Хэлэлцээрт тусгагдсан, тарифын хөнгөлөлт эдлэх барааны жагсаалтад дараах салбарын бүтээгдэхүүнүүд багтжээ. Үүнд:
- Хөдөө аж ахуй, хүнсний бүтээгдэхүүн: Мах, махан бүтээгдэхүүн, хүнсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн;
- Хөнгөн үйлдвэр: Ноос, ноолуур, нэхмэл болон оёмол бүтээгдэхүүн;
- Мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн: Арьс шир болон зарим боловсруулах үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд. (Дэлгэрэнгүй жагсаалттай ЭНД-ээс танилцах боломжтой).
ЕАЭЗХ-ны гишүүн орнууд руу 367 нэр, төрлийн бараанд гаалийн тарифын хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлснээр аж ахуйн нэгжүүдийн орлого нэмэгдэж, хөдөө аж ахуйн салбарын шинэ зах зээлд нэвтрэх боломж бүрдэж, дотоодын бизнес эрхлэгчдийн гадаад худалдааны туршлага, чадварыг нэмэгдүүлж, олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд түлхэц болох ач холбогдолтой гэж шийдвэр гаргагчид үзжээ.
Манай улсын ДНБ 0.02 хувь, хөрөнгө оруулалт 2.57 хувь, ЕАЭЗХ руу хийх экспорт 24.1 хувь өсөх боломжтой, өөрөөр хэлбэл манай улсад “ашигтай” гэж дүгнэсэн байна.
Энэхүү Худалдааны түр хэлэлцээрийг байгуулсан зорилго нь Монгол Улсыг түүхий эд экспортлогч орноос нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн экспортлогч орон болгоход чиглэж буй аж.

Жишээ нь, Монголоос дээр дурдсан улс, орон руу малын мах, арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүнээ гаргана. Олон хүн амтай зах зээл рүү бүтээгдэхүүнээ нийлүүлэхийн тулд үйлдвэрлэгч, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа илүү хөгжүүлж, стандартад нийцүүлнэ. Ноолуураа самнаж, угаана. Ингээд оймс, пальто үйлдвэрлээд гадагш экспортолно. Мөн малаа өсгөөд, өөрсдөө хэрэглээд, багахан хэсгийг экспортлох гэж оролдож байсан бол цаашид малаа эрүүл, сайн чанартайгаар өсгөж, гадагш экспортлохоор зорьдог болно гэж бодлого боловсруулагчид хэтийг төлөвлөжээ.
Энэ хэтийн төлөвлөгөөнд туслах нэг гол хүчин зүйл нь гаалийн тарифын хөнгөлөлт. Одоогоор үхэр, хонь, ямаа, адууны мах, дайвар бүтээгдэхүүн, хатаасан утсан мах, хиам, зайдас, нухаш, нөөшилсөн мах, хонь ямааны лаазалсан бүтээгдэхүүн зэрэг бүх төрлийн мах экспортлоход 15-50 хувийн гаалийн татвар төлнө. Харин худалдааны түр хэлэлцээр хэрэгжиж эхэлснээр энэ татвар тэг болж буй аж.
Өмнө нь 100 төгрөгийн үнэтэй махан бүтээгдэхүүнийг гадагш экспортлохын тулд 50 төгрөгийн татвар төлдөг байсан бол өнөөдрөөс 100 төгрөгийн үнээр л нийлүүлнэ гэсэн үг. Иймд гадна талд манай бүтээгдэхүүнийг авах сонирхол нэмэгдэнэ. Улмаар манай улсад доллар, валют нэмэгдэнэ, эдийн засаг сайжирна гэж судлаачид үзэж байна.
ТҮР ХЭЛЭЛЦЭЭРИЙН ЭРСДЭЛ ЮУ ВЭ?

Энэ хэлэлцээрийг дагасан шүүмжлэл нь Монгол Улс экспортоо нэмэгдүүлж, шинэ зах зээл нээх үү, эсвэл импортын бараанд дотоодын үйлдвэрлэлээ шахуулах уу?. Худалдааны түр хэлэлцээр мах, ноос ноолууран бүтээгдэхүүн борлуулагчдад экспортын шинэ боломж байж болох ч гурилын худалдаа эрхлэгчдэд хамгийн эмзэг тусаж буй.
Гурил, сүү, хүнсний үйлдвэрлэлийн салбарууд ЕАЭЗХ-ны томоохон үйлдвэрлэгчидтэй өрсөлдөх шаардлагатай болно. Орос, Беларусь, Казахстаны үйлдвэрлэлийн хүчин чадал өндөр, өртөг багатай компаниудтай. Ийм нөхцөлд импортын бүтээгдэхүүн дотоодын зах зээлд илүү хямд үнээр орж ирэх эрсдэл байгааг үйлдвэрлэгчид сануулж байгаа.
Хэрэв Монгол Улс боловсруулах үйлдвэрүүдээ хөгжүүлж, олон улсын стандарт нэвтрүүлж, экспортын санхүүжилт, логистикийн дэмжлэгээ сайжруулж чадвал энэ хэлэлцээр экспортын бүтцийг өөрчилж, шинэ зах зээл нээх бодит боломж болж чадна. Харин эдгээр шинэчлэл хийгдэхгүй бол тарифын хөнгөлөлтийн үр өгөөж импортын өсөлтөөр хязгаарлагдах эрсдэлтэйг эдийн засагчид онцолж буй.
ДЭЛГҮҮРИЙН ЛАНГУУН ДАХЬ БАРААНЫ ҮНЭ БУУРАХ УУ?

Жишээ нь, хайлмал бяслаг импортлох бол одоогийн мөрдөж буй тариф 15 хувь байгаа. Энэ тарифыг түр хэлэлцээрээр 50 хувиар бууруулж 7.5 хувиар мөрдөх юм. Мөн шар айргийн одоогийн тариф 25 хувь. Үүнийг түр хэлэлцээрийн хүрээнд 25 хувиар бууруулж 18.8 хувиар тарифыг мөрдөх юм.
Гэхдээ дэлгүүрийн лангуун дээрх бяслаг, шар айраг шууд хямдарна гэсэн үг биш. Гаалийн тариф нь бүтээгдэхүүний эцсийн үнийг бүрдүүлдэг олон зардлын зөвхөн нэг хэсэг бөгөөд үнэ буурах эсэхийг импортлогч, борлуулагчдын үнийн бодлого болон зах зээлийн нөхцөл шийднэ. Харин түр хэлэлцээр хэрэгжиж эхэлснээр лангуун дээрх барааны сонголт нэмэгдэнэ. Үнэ тогтвортой байна гэж судлаачид үзэж байгаа юм.
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг гурван жилийн хугацаатай байгуулсан. Аль нэг тал татгалзахгүй бол гэрээ цаашид ч үргэлжлэх нөхцөлтэй.