Total Eclipse of the Heart, Holding Out for a Hero, It's a Heartache зэрэг олон алдарт уран бүтээлтэй дэлхийн шилдэг дуучдын төлөөлөл Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө.
Бонни эмчлүүлж байсан өвчнийхөө улмаас өнгөрсөн шөнө Португалд нас барсныг түүний гэр бүл болон хамтран ажиллагсад албан ёсны цахим хуудаст нь нийтэлжээ.
Тэрээр өнгөрсөн тавдугаар сард Португалд яаралтай нарийн гэдэсний хагалгаанд орж, эмчийн хяналт дор зайлшгүй шаардлагаар комд орсон байна.
Харин өнгөрсөн сард түүний бие төлөөлөгч Бонниг комноос гарсан ч биеийн байдал нь маш хүнд, эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгааг мэдээлж байсан юм.
Албан ёсны мэдэгдэл өнөө өглөө гарсан бөгөөд “Бид удахгүй дараагийн мэдэгдлийг хүргэх учир энэ гашуудам үйл явдалд түр хувийн орон зай өгөхийг хүсэж байна” гэжээ.
Бонни Тайлер 1951 оны зургаадугаар сарын 8-нд Их Британийн Уэльсийн Скуэн хотод төрсөн. Тэрээр Уэльсийн Нит хотын нийтийн орон сууцанд хүүхэд насаа өнгөрөөжээ. Түүнийг Суанси хотын нэгэн клубт дуулж байхад нь Рожер Беллын хараанд өртсөнөөр урлагийн замналаа эхлүүлсэн байна.
Бонни Тайлер сөөнгө, хүчирхэг хоолойгоороо дэлхийд танигдсан дуучин бөгөөд 1970-аад оны сүүл 1980-аад оны үед олон улсын хөгжмийн ертөнцийн оргилд хүрчээ.
Түүний хамгийн алдартай бүтээл болох “Total Eclipse of the Heart”дуу 1983 онд гарч, Их Британи, АНУ-ын хөгжмийн чартыг нэгэн зэрэг тэргүүлж байв.
Эх сурвалж: ВВС