Орон нутагт шатахуун авахад дараалал их, зарим сумдад хязгаартай өгч байна гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд тархсан. Аялал жуулчлалын гол бүс болох Хэнтий аймгийн зарим суманд шатахууны олдоц ямар байгааг тодруулав.
Байгалийн өвөрмөц тогтоц, буриад зоны ахуй соёлтой Хэнтий аймгийн Дадал суманд нэг жолооч 50 мянган төгрөгт л шатахуун авч байна. Өдөрт нэг тонн шатахуун түгээж байгаа учир зарим өдөр хүлээгээд ч шатахуун авч чадахгүй байна гэж нутгийн иргэн хэлэв.
Дадал сум нь Хэнтий аймгийн төвөөс 270 км зайтай. Уг суманд одоогоор ганцхан шатахуун түгээх станц ажиллаж байна.
Дорнод, Сүхбаатар аймагтай хиллэдэг Хэнтий аймгийн Баян-Овоо сумын иргэн С.Н-тэй холбогдоход “Өчигдөр (2026.07.27) шатахуун авахаар оочирлож, хязгаартай авсан” гэв. Харин сумын шатахуун түгээгч “Иргэд хүлээгээд авч байна. Түүнээс хязгаарлаагүй, дүүргээд явуулж байна” гэсэн юм.
Зам дагуу байрлах Жаргалтхаан сумын иргэн Д.Мөнхбат “Петровис, Шунхлай ШТС-д энгийн АИ-92 шатахуун байхгүй. Евро-5 стандартын АИ-92 шатахууныг 3500 төгрөгөөр авлаа. Шатахуун авах гэсэн гаднын машин их, дараалал их байна” гэв.
Зарим аялагч хязгаартай өгсөн шатахуунаараа дараагийн сумын шатахуун түгээгүүрийг зорьж, зарим нь 2-3 хоног хүлээж, банкаа дүүргээд дараагийн аялах газар руугаа хөдөлж байгаа юм.
Бид орон нутгийн шатахууны нөөцийн талаар мэдээлэл авах гэж АҮЭБЯ, АМГТГ-тай холбогдоход шатахуун нийлүүлэгч ААН-үүдээс асуу гээд мэдээлэл өгсөнгүй.