АИ-92 автобензиний үнэ 250-300 төгрөгөөр нэмэгдсэнтэй холбогдуулан АМГТГ-ын Газрын тосны бүтээгдэхүүний хэлтсийн дарга Д.Даваабаяр өчигдөр мэдээлэл өглөө.
Тэрээр, манай улсад нийлүүлдэг ОХУ-ын газрын тосны үнэ дэлхийн зах зээлийн үнэтэй шууд хамааралтай. 2022 онд ОХУ Украин улсад цэргийн тусгай ажиллагаа явуулсны дараа шатахууны үнэ огцом өссөн. Иймд Засгийн газар хөнгөлөлттэй үнээр шатахуун авах гэрээг 2023 оны нэгдүгээр сараас хойш мөрдөж байв.
АИ-92 төрлийн шатахууныг сүүлийн гурван жилийн турш нэг тонныг нь 705 ам.доллараар нийлүүлж ирлээ. Энэ гэрээнд нэг гол заалт бий. Дэлхийн газрын тосны үнэ гурван сар дараалан 30-аас дээш хувиар өсөх эсвэл буурах нөхцөл үүсвэл хил үнээ дахин тохиролцоно гэж заасан.
Энэ оны хоёрдугаар сараас эхлэн АНУ-Ираны дайны улмаас газрын тосны дэлхийн зах зээлийн үнэ 100 ам.долларыг давав. Өнгөрсөн дөрөвдүгээр сард дунджаар 100, тавдугаар сард дундаар 90 ам.доллар байв. Иймд ОХУ энэ сараас эхлэн манай улсад нийлүүлэх шатахууны үнээ өсгөв. Нэг тонн нь 95 ам.доллараар нэмэгдэж, 800 ам.доллар болов.
Үүний улмаас ААН-үүд дотоодын зах зээлийн үнийг литр тутамд 250-300 төгрөгөөр нэмэх нөхцөл үүслээ гэв. Монголбанкны өнөөдрийн зарласан ханшаар тооцвол нэг тонн АИ-92 шатахууны үнэ 800 ам.доллар буюу 2 сая 866 мянган төгрөгийн үнэтэй байна.