УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна. Хуралдааныг дэд дарга Б.Пүрэвдорж даргалж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Иргэд 126 гишүүнээс маш өндөр ёс зүйг шаарддаг. Сүүлийн нэг сарын хугацаанд парламентын гишүүдийн амнаас байж боломгүй үг, гарч боломгүй авир гарч байна. Харамсалтай ч, нөгөө талд иргэдийн мэдэх эрх нээгдэж, асар олон хулгай, луйвар, мөнгөний мөртэй асуудал яригдлаа. Хууль шүүхийн өмнө ганц л үнэн байх ёстой.
Өнөөдөр Ерөнхий сайд, УИХ-ын дарга огцрох асуудлын дараа эдгээр зүйл намжиж болохгүй. Хуулийн өмнө эцэслэгдэн шийдвэрлэгдэх ёстой. Нэг нь буруутай, нөгөөдөх нь гүтгэсэн. Аль нэг нь л байх ёстой. Улс төрийн эрх ашиг хангагдахаар дагаад нам жим болчихдог. Иргэдийг талцуулаад үлдээдэг. Улс төрд итгэх итгэлийг нь алдагдуулдаг. УИХ-ын дарга Д.Амарбаясгалангаас асуулт асууя.
Нэгдүгээрт, Та өөрийгөө хэр ёс зүйтэй хүн гэж боддог вэ? Хоёрдугаарт, Та эрх баригч намын ерөнхий нарийн бичгийн дарга хийж байхдаа өрсөлдөгч намуудаа ялахын тулд хууль бус ажиллагаа, хар ПР хийж байсан уу? Гуравдугаарт, Таны хөрөнгө орлого ямар замаар бүрэлдсэн бэ? Дараагийн асуулт, Тагнуулын ерөнхий газраас гарсан дүгнэлтийн талаар нууц биш бол тодорхой баримт, ишлэлтэй хэлж өгөхгүй юу?
Гэм буруутай нь эцэслэгдээгүй байхад хэнийг ч гэм буруутай гэж болохгүй. Энэ зарчмыг би дэмждэг. Ямар ч байсан энэ танхимд нэг нь худлаа ярьж байгаа, нэг нь хэлмэгдэж байгаа гэсэн логик байх ёстой" гэв.
Түүний асуултад УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "Мэдээж хүн бүр өөрийгөө ёс зүйтэй гэж үздэг. Би ч өөрийгөө гэсэн өндөр ёс зүйтэй, зарчим барьж ажилладаг хүн гэж хэлнэ. АН-ын гишүүдийн дунд миний талаарх олон буруу ойлголт байдаг юм шиг байна. Олон сонгуулийн ард гарсан, олон сонгууль удирдсан, АН-ыг ялсан учраас Д.Амарбаясгаланг огцруулах нь зөв гэж гарын үсэг зурсан гэх асуудал ч ордонд яригдаж байна. Энэ бол миний хийж байсан ажил. Хаана ч ажиллаж байсан, хийж буй ажилдаа үнэнч байдаг" гэсэн юм.
ШУУД ҮЗЭХ: