Хүүхэд бүрийн мөрөөдөлд эрх чөлөө хэрэгтэй. Өнөөдөр сая сая хүүхэд хөдөлмөрийн мөлжлөг, боолчлолд өртөж байна. Монголд ч мөн адил.
Дэлхий даяар нийт 160 сая хүүхэд хөдөлмөр эрхэлдэг гэх судалгаа бий. Хөдөлмөрийн мөлжлөг гэдэг хүүхдийг орлого олох зорилгоор ашиглахыг хэлнэ.
Манай улс хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийг таслан зогсоохоор олон улсын конвенцуудад 1990 оноос эхлэн нэгдсэн.
Тухайлбал "Хүүхдийн эрхийн тухай конвенц", "Хүүхдийг хамгаалах болон улс хооронд үрчлэх асуудлаар хамтран ажиллах тухай конвенц", "Хөдөлмөрийн насны доод хязгаарын тухай олон улсын хөдөлмөрийн байгууллагын 138, 182 дугаар конвенц" мөн албадан хөдөлмөрийг хориглосон гэрээ конвенц, боолчлолын эсрэг конвенцууд байна. Гэвч Монгол Улсад 58 мянга гаруй хүүхэд аюултай хөдөлмөр эрхэлж байна.
Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх мэдээллийн "Мөрөөдлийнхөө зүг" кампанит ажил хэрэгжиж байна.
#Мөрөөдлийнхөөзүг
#Өөдрөгамьдарөөрийгөөургуул
#Хүүхдийнмөрөөдлийгхамгаалъя
#Мэддэгмэдээлдэгбайя
#Хүүхдийнхөдөлмөрийнтэвчишгүйхэлбэрийгтасланзогсооё
#Тасланзогсооё
#Хянамгайбай